Ц.Даваасүрэн: Цэц муу ажилласан | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ц.Даваасүрэн: Цэц муу ажилласан

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Цэц муу ажилласан

УИХ дахь бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Бие даагчдын зүгээс өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Мөн ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ҮХЦ-ийн Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль бусаар, хүч түрэн хэлэлцэж огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Хаврын чуулганы үеэр чухал хуулиудыг хэлэлцэн батлаж амжихгүй болов уу. Тэр хугацаанд намууд нэр дэвшигчдээ тодруулаад ирэх тавдугаар сарын 4-ны өдөр гэхэд нэр дэвшигчидээ бүртгүүлнэ. Хэнийгээ дэвшүүлэх вэ, хэрхэн дэвшүүлэх вэ гэдэгтээ анхаарах байх. Иймээс бид хаврын чуулганы үеэр цаг хугацаандаа батлагддаг 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулиудыг эхний хагас жилдээ батлах ёстой” хэмээсэн. Мөн ээлжит бус чуулганыг зөвхөн нэг хүнийг огцруулахын төлөө хийсэн хэмээгээд “Цэц бол муу ажилласан. Цэцийн тунгалаг байдлыг бохирдуулсан. УИХ-ын гишүүний сайдтай хариуцлага тооцох хуулийн заалтыг байхгүй болгосон. Ийм муухай зүйлийг Цэц хийсэн. Гэлээ гэхдээ Цэцийн даргыг эгүүлэн татаж байгаа арга нь өөрөө ҮХ зөрчсөн болчиж байгаа юм. Тиймээс бид оролцоогүй. Яагаад гэвэл Цэцийн гишүүнийг огцруулахад тухайн санал болгосон байгууллагын санал, Цэцийн шийдвэр байж УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан байдаг. Сая Цэцийн шийдвэр байгаагүй. Тиймээс хууль зөрчсөн гэж үзэж байна. Цэц бол үнэндээ муу ажилсан” гэж УИХ-ын гишүүн Х.Даваасүрэн хэллээ.   

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Намрын чуулганаар батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулахаар болсныг дэмжиж байна. Нэг хүнд оногдох байгалийн баялгаар дэлхийд эхний тавд орох улсаа зөв бодлогоор ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Ялангуяа Оюутолгойн төсөл үнэхээр буруу замаар явж, эх оронд өгөх өгөөжгүй болж байна. Дубайд дуудагдаж очоод Монгол Улсын 2022 онд ногдол хувиа авах байтал 2037 он болгож 15 жилээр хойшлуулчихаад Ерөнхий сайд нь ичихгүй байна шүү дээ. Намын эрх ашиг яриад ийм ерөнхий сайдаа аваад үлдчихэж байна. Намын эрх ашигаас улс орны эрх ашиг өндөрт байх ёстой” гэсэн юм.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Намрын чуулганаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүхий хэд хэдэн хуулийг баталсан. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал дээр зохицуулалт хийх шаардлагатай юу?

-Цалин тэтгэвэр нэмж чадахгүй байж татварын хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгоод байна гэдэг бол сайн зүйл биш. Би нэг жишээ хэлье. Онцгой албан татварын хуулинд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцдог болох тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Би байнгын хороог ахалж байхдаа тэрхүү хуулийн төслийг гурван жил дарсан. Өнгөрсөн онд намайг ажлаа өгөнгүүт долоо хоногийн дотор энэ хуулийг оруулж ирээд баталсан. Өөрөөр хэлбэл, архи спирт, бензин шатахуун гэх зэрэг бараа бүтээгдэхүүнд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болчихож байгаа юм. Гэтэл жирийн иргэн өнөөдөр 2039 төгрөгөөр төлж байгаа. Ийм л учраас татварын орчин иргэнээ туйлдуулж ядууруулсан, хөрөнгө чинээтэй улсуудын халамжилсан тогтолцоог бүрдүүлээд байна. Уг нь Төсвийн хуулинд, “Төсвийн жилд төсвийн орлогыг бууруулсан ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл УИХ хэлэлцээд, хөнгөлөлт олгоод явж байна. Нам эвслийн бүлгүүд хүч түрэмгийлсэн байдлаар хуулийн төсөл баталдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Татварын хөнгөлөлт дээр энэ мэт олон жишээ хэлж болохоор байгаа юм. Энэ чинь эцсийн дүнд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрээ бууруулж байна гэсэн үг шүү дээ.

-Бондын төлбөртэй хамааралтай бэлтгэл ажлууд хийгдэх ёстой байх. Бие даагчид энэ асуудалд хэр санаа зовниж байна. Энэ тал дээр ямар санаачилга гаргаж ажиллаж байна вэ?

-Өр зээлийн асуудал яригдаж байхад өрийн асуудлын бүтцээ бий болгооч ээ, хэрхэн барагдуулах механизмаа бүрдүүлээч ээ гэж олон удаа хэлсэн боловч хүлээн аваагүй. Товчдоо бол, өнөөдрөөс эхлэн эрсдлийн сангаа байгуулах ёстой юм.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Баянтүмэн 2016-02-24 103.57.95.213

Х.Болорчулуун гишүүнээ Дорнодчууд дэмжинэ.Дахин нэр дэвшихэд нь ч ялуулна.Гадны гар хөл болсон луйварчдын эсрэг үнэний дуу хоолойгоор түүнийг тал нутгийн зон олон сонгох болно.АМЖИЛТ 2016 элдвийн гадны луйварчидад үйлчилдэг,эх орноо тонон дээрэмдэгсэдээс шударга нутгийн гишүүдээ сонгож нутаг усаа аварцгаая.Хаянгаагийн БОЛОРЧУЛУУНаа дэмжицгээе.

Иргэн 2016-02-24 27.123.214.118

Удахгүй та хоёр хэнч биш болно. Одоо ч хэнч бус шүүдээ. Шоудах хэрэггүй. Бас дампууралд та хоёр бас хамаатай луйварчид шүү.

Зочин 2016-02-24 150.129.140.136

Намгүй бөгөөд номгүй бол явахгүй нь дээ

Зочин 2016-02-24 202.21.110.186

Та 2-ийг хэн ч тоохгүй байгаа биздээ. Дубайн гэрээ мэрээ чинь хоцрогдсон сэдэв шүүдээ, юун мартдаггүй юм. Юм мэдэхгүйгээ нууж байлдаа. Ганбаатар хаана хярваслаж явна даа. Бие даагч мөн биздээ. Цэц мэцийн асуудал та 2-т падгүй. сонгуульд аль намд зүүгдэхээ бодоод байж байдаа

зочин 2016-02-24 112.72.12.7

Нийслэл гэлтгүй хэлэхэд УБ-Эрдэнэтийн шууд зам тавиачээ Дарханаар тойрч цаг алдаж хөрөнгө мөнгө хий гарздаж байдгийг өөрчлөх хэрэгтэй шүү дээ Ингэвэл Жуулчид хамгийн их явдаг Хөвсгөл гэхэд л илүү ойр дөт болно биз дээ Илүү ачаалалтай газраа замаа тавих тал дээр анхаарах нь уг нь ухаантай хүний хийх зүйл дээ

Зочин 2016-02-24 27.123.214.88

Намгүй хүн юү ч хийж чадахгүй зүгээр л худал хашгарагч байдгийг энэ 2 мэдээ биз дээ Их хурал дээр хашгарах, эзгүй арал дээр хашгирах 2 бие даагчийн хувьд яг адилхан ямар ч хэрэггүй

Зочин 2016-02-24 27.123.214.88

Тодрох гэж ядсан амьтад одоо нэг нэг нам бараадах гээд амь тэмцэж байна даа. Гамбаа нь нам ч үгүй юү ч үгүй болж байх шив дээ Намын дарга болоод сар ч бололгүй огцруулах шаардлага авсан намын дарга гэж Босоо гамбаагаас өөр байхгүй дээ

Зочин 2016-02-24 182.160.39.189

Еронхийлогч УИХ Засгийн газар бухэлдээ олигарх баячуудын толоо ажиллаа АНУ д 30 аад оны их хямралыг Ф Рузвельт баячуудад ногдох татварыг 65 хувь болгож байж давж гарчээ Монголын баячууд улс торчид дэндуу байнаа Ийм болохоор чинь популист узэл газар авахаар оор яахав дээ

Зочин 2016-02-24 202.131.252.213

Болорчулуун чи хууль мэддэг юм уу. Битгий худал ярьж хүн амьтан үймүүлээд бай. Тариагаа тарьж гурил талхаа хийж байсан чинь чамд зохино. Юу ч мэдэхгүй байж битгий дүр эсгээд бай. Хэдэн дүү нар хамаатнаа ажилд шургуулсан чинь болоо юм биш үү. Үнэнч байж сур. Байгаагаараа байх чинь сайхан.

bat 2016-02-24 150.129.142.103

10% хувийн балай тэр чигээрээ асуудалд хандах юм аа өөрт нь 10 % ноогдохгүй бол ашиггүй гэж яаж хэлж чадаж бна аа энэ эргүү эдийн засгийн ойлголт зөвхөн авилга биш шүү Даваасүрэн ***** минь чиний шоронд суух цаг чинь ирнэ гайгүй