"800 хятад"-ын хэрэгт шүүх 9-12 жилийн ял оноов | News.MN

"800 хятад"-ын хэрэгт шүүх 9-12 жилийн ял оноов

"800 хятад"-ын хэрэгт шүүх 9-12 жилийн ял оноов

"800 хятад"-ын хэрэгт шүүх 9-12 жилийн ял оноов

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн  тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.

БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч энэ зохион байгуулалттай бүлэглэлийг байгуулж, удирдсан хэрэгт холбогдоод буй. Хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.  

Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан билээ. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналаа 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Улмаар тус  хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны даваа гаригаас  эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст өчигдөр /2020.10.21/ дараах шийтгэх тогтоолыг гаргажээ.

Тодруулбал,  шүүгдэгч Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол  бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийтгэх тогтоол гаргасан байна.

Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн аж. Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-22 202.179.25.122

Арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд борлуулсан Үүрэн холбооны кампаниуд храиуцлага тооцож тэр Япон эзэнтэй газрыг татан буулгамаар юм.

Avatar

Зочин 2020-10-22 202.55.188.91

Энэ хэрэгт хэдэн танил маань бүгд их хэмжээний мөнгөө алдаж зарим нь өрөнд унасан даа. Гэвч мөнгөө алдсан хойноо л ганцаараа луйвардуулаагүй эргэн тойронд нь өөр хүмүүс ч бас мөнгөб алдсныг мэдсэн байдаг

Avatar

Zochin 2020-10-22 202.9.40.40

Hyataduudiin gar hul bolj yavdag mongilchuudiig sain shalgah heregtei mungund ni huurtan yu ch hiij medne mungund shunah hamgiin aimshigtai

Avatar

Зочин 2020-10-22 202.9.46.63

Эдний оруулж хамжсан хамгаалсан эднээс авилга авч мэдээгүй дүр эсгэсэн монголчууд хаана яагаад үлдэв???Эдэнд 12жил өгч болсон юм чинь монголыг цөлөмсөн луйварчдад яагаад 12 жил өгөхгүй 2-. жил өгдөг юм бэ???Тэр завшсан монголчуудын ялыг дахин шүүх хэрэгтэй.Бүх хөрөнгийг хураавал хорихгүй байж болно.Шударга явуул.

Avatar

Ард түмний үндэсний аюулгүй байдлын зөвлөл!!! 2020-10-22 192.82.66.136

БНХАУ-н ЗГ-ын дэмжлэгтэй хийгдэж байсан ажил байх шүү, ЭСЯ нь юу ч хэлэхгүй, мэдэгдэл хийхгүй байгаа биз. Энэ бол аюул шүү.

Avatar

Зочин 2020-10-22 103.212.118.212

hytatadiin yamnaas manai TEG-d medeelel irsen ni oilgomjtoi

Avatar

Зочин 2020-10-22 192.82.64.153

Виз олгосон хүн байгаа даа тэр яачив гол буруутан болох ёстой ГХЯ мэдэж байгаа байх шүү

Avatar

зочин 2020-10-22 192.82.71.190

хилээр оруулж ирсэн монголчуудыг шийтгэхгүй гэж үү. бүр 800 х***а орж ирээд байхад

Avatar

ЗОЧИН 2020-10-22 66.181.180.176

ХИЛЭЭР ӨӨРСДӨӨ Л ОРЖ ИРНЭ ШҮҮ ДЭ. ХАРИНЧ ЭНЭ ХЭРГИЙГ ЭРТНЭЭС АЖИГЛАЖ ШАЛГАЖ АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ.

Avatar

Зочин 2020-10-22 150.129.143.130

Uuniig huleen avsan .orognuulsan, huhuulen demjsen mongol humuus ni hen be???? Ene humuus bol eh ornoosoo urvagch nuhduud tedend yaliin deed daij ene turliin heregt hyzgaar tavina!! Gol ni mongol urvagchid shuudee!!

Avatar

Зочин 2020-10-22 103.212.118.212

Mongol uls saaral jagsaaltand orson neg shaltgaan ni ene baisan uu.

Avatar

DARAMTLALAAC SALAX 2020-10-22 130.253.28.11

BALIAR YIL AJILLAGAA YABUULDAGGYI,

Avatar

ungulzuxgyi bx. XET DABRAJ BALIAR YIL AJILGAA XULGAI XIIDEGGYI, z**l,byaldyychlagch,zalgyyraa salga, 2020-10-22 130.253.28.11

TZ bylaatsaldax xereggyi, DARAMTLAX XEREGGYI, XALDLAGA YILDEDGYI,XULGAI ALAN XYADAX XET DABRAX YIL AJILLAGAA YABUULDGYI.

Avatar

Зочин 2020-10-22 202.9.46.166

Хамжигч нар болох Орхон, Энхтуяа нар яасан вэ

Avatar

Bat 2020-10-22 174.221.10.239

Ter 2 orshoogdson

Avatar

Зочин 2020-10-22 150.129.142.133

бүгдийг бууд

Avatar

Зочин 2020-10-22 202.21.108.223

Зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж