ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй | News.MN

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан, “Согтуу цагдаа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашаа мөргөжээ” гэх мэдээллийн талаар мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд бичсэнээр, Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж эхэлсэн байна.

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулж байгаа ажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-21 202.21.108.216

Яг үнэндээ цагдаа нь машин барьж байсан. Тэгээд нөгөө хамт уусан хүндээ чи хэрэг үүрчих, би чамайг аргалаад гаргачихна л гэсэн байгаа дөөөөө.

Avatar

зочин 2020-10-21 192.82.71.190

Тэгээд согтуу цагдаа явж л байсан байна шүүдээ.

Avatar

Зочин 2020-10-21 203.91.112.146

цагдааг шалгадаг байгууллагыг байхгүй болгоод монголын цагдаа дураараа авирладаг болсон нь үнэн Хэвлэл мэдээллийн алба нь Цагдаа яагаа чүгүй гэж хэлээд л цагдаа ямар ч хэрэгээс муртардаг улс МОНГОЛООС өөр байхгүй байхөө
ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ АВИЛГААР АМЬДАРДАГ МОНГОЛЫН ЦАГДАА гэж

Avatar

Лавлаа 2020-10-21 66.181.183.203

Согтуу жолоочтой машинд суугаад л хээв нэг явж бхйдаг аа

Avatar

Зочин 2020-10-21 202.179.21.211

Худал биш үнэн бай таарах юм. Жишээ нь ямар ч цагдаа хэргийн газар байгаагүй бол худал байж гэж бодохсон. Гэтэл цагдаа биеэр байсан байж таарч байна.

Avatar

Зочин 2020-10-21 192.82.72.26

Би архи уугаагүй ээ.

Avatar

Зочин 2020-10-21 202.9.40.93

Хүнийг гүжирдэж худлаа мэдээлэл тараавал хариуцлага оногдуулдаг биз дээ. Худал мэдээлсэн дээр нь шийтгэл заавал оногдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгд л санаатай, санамсаргүйгээр хүн гүжирддэг болно шүү

Avatar

Зочин 2020-10-21 66.181.161.30

цагдаа гуай сурдуулээд байна уу салаавч егий яахуу чи муу лалараа

Avatar

Зочин 2020-10-21 43.242.243.117

"Согтуу цагдаа … хашаа мөргөөгүй" , харин өөр юм мөргөсөн гэсэн утгатай гарчиг болжээ!!

Avatar

Ergyy malnuud 2020-10-21 66.181.180.164

Teneg tsagdaa teneg tsagdaa,yneheer tenegyyd bol tsagdaa nar…..

Avatar

Зочин 2020-10-21 66.181.179.242

Цагдаа хашаа мөргөсөн байхад мөргөөгүй гэж гарчиг тавьдаг нь тун хачирхалтай… бөгөөд тэнэг… Энэ "сэтгүүлч" нэртэй нөхөд бичиж байгаа юм аа өөсрдөө сайн ойлгож байгаа болов уу. Сайн умшилдааа юмаа.

Avatar

Зочин 2020-10-21 192.82.78.207

Tsagdaa l baina shdee ! Teneg tsagdaa nar ingeënt l uursduigee umuuruud baidgiin. Neg mashind suuj yavsan yum bol 2-uulzaj l murguj taarna bizdee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж