Пентагон Оросын хилийн ойролцоо цэргийн бригад байршуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Пентагон Оросын хилийн ойролцоо цэргийн бригад байршуулна

Пентагон Оросын хилийн ойролцоо цэргийн бригад байршуулна

ОХУ-ын хилийн ойролцоо байнгын ажиллагаатай механикжсан бригадыг байлгахаар ярилцаж байна хэмээн Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгдлээ.

Пентагон саяхан Польш улстай хамтын ажиллагааны хэлэлцээрийг зурж, Румын болон Болгарын Батлан хамгаалахын сайд нартай саяхан Марк Эспер уулзсан юм. Эдгээр уулзалт, хамтын ажиллагааны дүнд Пентагон ийм алхам хийх боломж бүрдсэнийг тэрбээр онцолсон байна.

"Нэр дурдагдсан эдгээр улсад кавалерийн бригадыг байнга байлгах бүрэн боломжтой” хэмээн Марк Эспер хэллээ.

Германд байгаа АНУ-ын цэргийн зарим хэсгийг Европын зарим улс руу шилжүүлэн байршуулна гэсэн мэдээлэл өнгөрсөн долдугаар сард ил болсон юм. АНУ-ын цэргүүд шилжин байрлах Европын улсууд нь ОХУ-ын хилд ойр улсууд гэдгийг Пентагон тодотгосон.

Эх сурвалж: Риа Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж