Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ | News.MN

Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ

Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ

Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ

Оросын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч операторууд үйлчилгээнийхээ үнийг 10-20 хувиар нэмэхээр төлөвлөж байна хэмээн Оросын Электрон харилцааны ассоциацийн захирал Сергей Плуготаренко хэллээ.

"Хэрэглээ улам нэмэгдэхийн хэрээр интернэтийн хурдыг нэмэх шаардлагатай болж байгаа, мөн үйлчилгээний баталгаатай байдал, чанарыг нэмэгдүүлэх шаардлага зэргээс үүдэн операторууд дэд бүтэцдээ илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй болж байна. Тиймээс ирэх 2021 онд үйлчилгээний тарифын үнийг нэмэхээс өөр аргагүй” хэмээн Сергей Плуготаренко "Вечерная Москва" сонин өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Өнөөдрийн байдлаар Оросын интернэтийн үйлчилгээний үнэ дэлхийн хамгийн хямд мөртлөө хамгийн хурдан үйлчилгээний нэг байгаа гэдгийг тэр онцолжээ.

Оператор компаниуд үйлчилгээгээ сайжруулахын тулд гадаадын улс орноос өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай. Хэрвээ эдгээр тоног төхөөрөмжийг Орос улс өөрсдөө үйлдвэрлэдэг байсан бол үйлчилгээний үнийг нэмэхгүй байж болох аж. Мөн харилцаа холбооны үйлчилгээнд улсаас дэмжлэг үзүүлбэл үнэ нэмэхгүй байх боломжтой хэмээн тэр үзэж байна.

Мэдээлэл технологийн дүн шинжилгээний TelecomDaily агентлагийн дэлхийн томоохон сүлжээнүүдийн дунд хийсэн судалгаагаар ирэх 2021 онд үйлчилгээний үнээ 10-20 хувиар нэмэх хандлагатай байгаа ажээ.

Эх сурвалж: Риа Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-10-22 49.0.212.165

Гоё

Avatar

Зочин 2020-10-22 122.201.21.120

Манай ардчилагчдийн шүтэн бишрэгдэг чөлөөт зах зээл гээч одоогийн энэ нөхцөлд, жишээ нь өвчин эмгэг дэлгэрч, хорио цээр тогтооход хүрэх үед бүх зүйл хомсдон ,үнэ хяналтгүй өсч, олон түмний амьдралын төвшин буурах бичигдээгүй хуультай. Одоо энэ нь ялангуяа хөгжингүй капиталист томоохон орнуудад бүр хүндрээд яах аргаа олохгүй болчоод байгаа юм биш үү. Харин Орос, Хятад мэт төрийн зохицуулалт нилээдтэй оронд харьцангуй бага хүндрэлтэй байна л гээд байна даг.

Avatar

/*-*/ 2020-10-22 49.0.212.165

Дуртай юм бол тэр Орос Xятад руугаа тонил л доо. Юу сайхан дур сайхан гэдэг биз дээ, Хойд Солонгос юм уу Куба руугаа тонил

Avatar

Монгол хүн. 2020-10-22 103.10.21.46

Бусад улсад интернэт үнэгүй болж байхад оросд нэмдэг тавилан юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж