Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ

Орост интернэтийн үнэ нэмэгдэнэ

Оросын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч операторууд үйлчилгээнийхээ үнийг 10-20 хувиар нэмэхээр төлөвлөж байна хэмээн Оросын Электрон харилцааны ассоциацийн захирал Сергей Плуготаренко хэллээ.

"Хэрэглээ улам нэмэгдэхийн хэрээр интернэтийн хурдыг нэмэх шаардлагатай болж байгаа, мөн үйлчилгээний баталгаатай байдал, чанарыг нэмэгдүүлэх шаардлага зэргээс үүдэн операторууд дэд бүтэцдээ илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй болж байна. Тиймээс ирэх 2021 онд үйлчилгээний тарифын үнийг нэмэхээс өөр аргагүй” хэмээн Сергей Плуготаренко "Вечерная Москва" сонин өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Өнөөдрийн байдлаар Оросын интернэтийн үйлчилгээний үнэ дэлхийн хамгийн хямд мөртлөө хамгийн хурдан үйлчилгээний нэг байгаа гэдгийг тэр онцолжээ.

Оператор компаниуд үйлчилгээгээ сайжруулахын тулд гадаадын улс орноос өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай. Хэрвээ эдгээр тоног төхөөрөмжийг Орос улс өөрсдөө үйлдвэрлэдэг байсан бол үйлчилгээний үнийг нэмэхгүй байж болох аж. Мөн харилцаа холбооны үйлчилгээнд улсаас дэмжлэг үзүүлбэл үнэ нэмэхгүй байх боломжтой хэмээн тэр үзэж байна.

Мэдээлэл технологийн дүн шинжилгээний TelecomDaily агентлагийн дэлхийн томоохон сүлжээнүүдийн дунд хийсэн судалгаагаар ирэх 2021 онд үйлчилгээний үнээ 10-20 хувиар нэмэх хандлагатай байгаа ажээ.

Эх сурвалж: Риа Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж