“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ | News.MN

“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ

“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Их хуралдай зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим өнөөдөр /2020.10.21/ анхны зөвлөлдөх уулзалтаа хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020.09.22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа Хуралдай зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ. Үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үе үеийн УИХ-ын дарга нар үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж  дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.

Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Ташрамд дурдахад үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үе үеийн УИХ-ын дарга нар санал бодлоо солилцох,  ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механиз билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-21 202.126.90.64

бусдын үгийг сонсох, буурлуудын санааг сонсох нь буруу биш. монголчууд нэгнээ сонсохоо больж. бүгд л нэг нэг том амбицтай, их мэдэгч, бүхнийг чадагч, шүүмжлэгч болж. өөрөөсөө бусдыг хараасан, муулсан, арчаагүй ядуу муу яваагийн бурууг өрөөсөө бус өрөөлөөс болж байгаа мэт өчүүхэн сэтгэдэг, хоосон туйпуу толгойтой, гуйлгын дипломтонгууд олширч. зүгээр сууж байгаад халамжлуулах санаатай, дарга дагаж далдагнаж байгаад зөөлөн суудалд хүрчих хүсэлтэй бялдууч долдой нар их болж. ичиж амьдраасай.

Avatar

Зочин 2020-10-21 64.119.24.189

Багабандь ллараа авчирчихсан яах гэж байгаа юм наад хулгайчаараа

Avatar

Ajaa taij 2020-10-21 202.9.46.171

Ene olon sain duriin ,turiin bus nertei 0l0n myangan baiguulagion bohor suljee songuulid hamgion iheer nuluulj bainadaa.Boshgiig halagsad oldohoor mongold Nugalaa yavagdaj baahan oppozitsuud helmegddegdee.

Avatar

Зочин 2020-10-21 150.129.141.238

Ийм хэлбэр төдий ажлаа болио, шүүс гарахгүй нөхдөөс юу харах юм вэ? больж үз

Avatar

Монголын ард түмэн 2020-10-21 84.224.41.215

Би дэмжиж байна. Дандаа хар талаас нь харах юм.

Avatar

Зочин 2020-10-21 139.5.216.250

Тамхи архи с***р самуунд донтдог шиг, албан тушаалын дон хэнээ туссан, хорлол хийж дадсан хэдэн гар хуульд огт байхгүй арга замаар ч болтугай, яаж ийгээд л эрх мэдлээс зууралдах санаатайдаг аа. Өмнө нь Монголчуудад хийсэн хорлолдоо ял авчихгүй санаатай, цаашлан өөрийн зальт хорон санааг шийдвэр гаргахад хавчуулах санаатай, мөн төлөөний хамаарал бүхий этгээдүүдээ шат ахихад нь дэмжлэг болох зорилготой, бас л нэг луйварчдын заль мэх. Эндээс л /Урд нь нууц, одоо ил/ хуйвалдаан луйвар гарна даа.

Avatar

Зочин 2020-10-21 202.9.46.184

Одоо хуралдайгаар Монгол Улсынхаа хааныг өргөмжлөөд залсан ч болох ажгу.

Avatar

Үнэн 2020-10-21 66.181.189.98

Олигтой хууль боловсруулж чадалгүй улсаа доройтуулчихаад одоо юугаа хийх вэ. Ниргэсэн хойно нь хашгираад яахав, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав , одоо мөр мөрөө хөөвөл дээр.

Avatar

Зочин 2020-10-21 122.201.21.120

Чаддаг юм бол эднээс илүү гэдгээ нотол л доо . Та нар эдний шавь, мэдлэгийн нь ядаж 10 хувийг нь өвлөж чадсан юм уу даа. Мэдэмхийрч хоосон онгирч байж, алдаа гарган,олон түмнийг хохироо воо.

Avatar

zochin 2020-10-21 103.57.93.239

naaduul chin bugd hogiin urgamaluud bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж