Пакистан руу зорчих виз авах гэж шахцалдсанаас 15 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Пакистан руу зорчих виз авах гэж шахцалдсанаас 15 хүн амь үрэгджээ

Пакистан руу зорчих виз авах гэж шахцалдсанаас 15 хүн амь үрэгджээ

Афганистан улсын Жалалабад хотноо орших Пакистаны Консулын газрын гадна олон мянган хүн виз авахаар дугаарлаж байхдаа эмх замбараагүй байдал үүсгэний улмаас 15 хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтжээ.

Пакистан улс руу аялахын тулд өргөдөл гаргасан 3000 гаруй хүн тус Консулын газрын гадна цугларсан аж. Гэвч Консулын газраас олон мянган хүнийг зөв зохицуулж чадаагүйгээс эмгэнэлт байдал гарсан хэмээн орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Амиа алдсан 15 хүний 11 нь эмэгтэй бөгөөд өндөр настай олон хүн гэмтсэн байна. Одоогоор энэ хэргийн талаар Пакистаны талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж