“Ай Ти Зон” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

“Ай Ти Зон” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Ай Ти Зон” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ITZONE ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг мэдээлэл технологийн чиглэлээр чадавхжуулан сургалт зохион байгуулах, ур чадварыг сайжруулах, шинэлэг технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд сургалтын хэрэгцээ шаардлагын дагуу мэдээлэл технологийн сургалтыг үе шаттай зохион байгуулах, ур чадварыг дээшлүүлэх юм. Мөн харьяа байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнүүдийг олон улсын чиг хандлагад нийцсэн орчин үеийн програм хангамж, технологитой ажиллах, хэрэглээний чанарыг сайжруулахад үе шаттай хамтран ажиллахаар боллоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын баталгаажуулалтыг хангах, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх, оролцогч байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Үүний хүрээнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж багшийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллана. Мөн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд хэрэгцээ, шаардлагын судалгаа хийх, богино хугацааны мэдээлэл технологийн сургалт зохион байгуулах юм. Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын боловсон хүчний мэдээлэл технологийн хэрэглээний чанарыг сайжруулах тал дээр дэмжин ажиллахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж