НВЦ 22 жил: Улсад 80 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

НВЦ 22 жил: Улсад 80 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн

Анх 1998 онд импортын өндгөөр бизнесийн гараагаа эхэлсэн түүхээс өнөөдрийн 500 мянган шувууны орчин үеийн бүрэн автомат аж ахуй Төв аймгийн Баянчандмань суманд байгуулагдаж, ирээдүйн сая шувууны аж ахуйн үндэс суурь тавигдсан билээ.

22 жилийн хугацаанд бид Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, Дэлхийн өндөгний холбооны шилдэг компани, Монгол Улсын тэргүүний фермер, МҮХАҮТ-ын шилдэг бүтээн байгуулалтын гранпри шагналын эзэн болж, салбартаа тэргүүлэн 400 гаруй хүний ажлын байр бий болгож, өндөгний зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа хангаж, улсад нийт 80 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн амжилт үзүүлжээ. Зөвхөн төлсөн татварын дүнгээр 15 дунд сургууль, 40 цэцэрлэг барина гэж бодоход хийж байгаа бизнес, хамт олноороо бахархах сэтгэл төрж байна.

Орчин үеийн хүнсний хэрэглээнээс хамгийн хурдацтай нэмэгдэж буй топ 3 бүтээгдэхүүний нэгэнд өндөг ордог бөгөөд хямд өртгөөр, сайн чанарын уураг авах боломжийг олгодог нь дэлхийн орнуудад өндгийг хоол хүнснийхээ чухал хэсэг болгон авч үзэхэд хүргэдэг. Учир нь өндгөнд 20 гаруй төрлийн эрдэс, олон төрлийн витамин, хүнд хэрэгтэй бүх амин хүчлүүд агуулагддаг тул нийгмийн эрүүл мэндэд тустай, өрхийн санхүүд хэмнэлттэй (1$ =10ш өндөг) бүтээгдэхүүн юм.

Дэлхийн дунджаар жилд нэг хүнд оногдох өндөгний хэрэглээ 280 ширхэг байхад манай улсад 90 ширхэг оногдож байгаа нь бага боловч жилээс жилд өндөгний хэрэглээ 15-20 хувиар тогтвортой өсөж байна. Монгол Улсад өдөрт дунджаар нэг сая өндөг хэрэглэдэг бөгөөд нийлүүлэгдэж байгаа өндөгний тал хувийг дотоодын өндөгний аж ахуйнууд үйлдвэрлэдэг.

НВЦ компани нь Монголд анхлан Герман улсын бүрэн автомат өндөгний үйлдвэр, иоджуулсан өндөг, шингэн өндөг гэх мэт олон шинэ техник, технологи, инновацийг нэвтрүүлж нэг дор 300 мянган өндөг дарах инкубаторын цех, цагт 10 тоннын хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр, иж бүрэн лаборатори, мал эмнэлэг, нэг дор 100мянган дэгдэээхэй бойжуулах үйлдвэр, 400 мянган өндөглөгчийн аж ахуй, цагт 60 мянган өндөг ангилан, савлах бүрэн автомат Моба машин, цагт 200 литр өндөг ариутган гаргах шингэн өндөгний үйлдвэр, цагт 4000 шувуу нядлах шугам, хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийг Монгол Улсын Хөгжлийн банкны 2027 онд дуусах 10 жилийн хугацаатай зээлийн тусламжтайгаар барьж байгуулаад байна.

Энэхүү зээлээр хийгдсэн бүтээн байгуулалт, бизнесийн хүчин чармайлтыг олон нийтэд таниулах, үнэн зөв мэдээллээр хангах нь бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, өсөн дэвжихэд эерэгээр нөлөөлөх юм.

2020 оны тавдугаар сард хийгдсэн олон улсад нэр хүндтэй KPMG байгууллагын аудитын тайлан болон бизнес үнэлгээгээр НВЦ компанийн зах зээлийн үнэ 110 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн нь банкны зээлийн батлагаатай эргэн төлөлт, компанийн санхүүгийн ил тод байдал, ирээдүйд хөрөнгийн зах зээл дээр гарах боломжийг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж