Нүүрсний салбараас 2024 онд 4,5 тэрбум доллар олох боломжтой гэв | News.MN

Нүүрсний салбараас 2024 онд 4,5 тэрбум доллар олох боломжтой гэв

Нүүрсний салбараас 2024 онд 4,5 тэрбум доллар олох боломжтой гэв

Нүүрсний салбараас 2024 онд 4,5 тэрбум доллар олох боломжтой гэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай өчигдөр (2020.10.20) танилцсан. Уулзалтын эхэнд тэрбээр “Монгол Улс уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе рүү, нийгмийн халамжаас хөдөлмөрийн үе рүү шилжих зарчим баримтална. Арьс шир, ган, зэс, газрын тос, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, олон тулгуурт эдийн засгийн өсөлт бий болгоно” гэж онцолсон юм.

Энэ үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн байдал, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажил болон урт хугацааны төлөвлөгөөг танилцуулав.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 21,2 сая тонн нүүрс экспортод гаргаж, 1,6 тэрбум ам.долларын орлого олжээ. Үүний дөнгөж 13,7 хувь нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн. Иймд салбарын яам нүүрсээ түүхийгээр нь экспортлохоос илүү боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийхийн тулд үйлдвэр барьж, 2024 онд нийт 50 сая тонн нүүрс экспортолж, баяжуулсан бүтээгдэхүүнийг 30 хувьд хүргэхийг зорьж буй юм байна. Ингэснээр 4,5 тэрбум ам.доллар олох боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-21 66.181.184.229

nimsambuu gaba bathuu ii urt tsubaa urt hil deer baidag shde. anh bid amerikas irsen abiahd iim tsubaa ogt baihgui ee geel gaali deer pureb batsaiahn mini baraa mashinig deeremdej bailaa. neg josni bootso yumudaa iim urt tsubaa mongold negent uusjee haralda barsboldo pildaga minee. harsan bol ogtsor oo said sodoo.

Avatar

Зочин 2020-10-21 203.91.115.42

Монголчууд бид хилийн шугам хүртэл төмөр зам тавилаа гэж үзье. Тэгтэл Хятадууд монголын нүүрсийг хямдхан авахын тулд өөрийнхөө нутагт төмөр зам тавьж өгөхгүй байх магадлал 0 биш. Иймд зөвхөн нүүрст найдсан бизнес найдваргүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж