Дели хот агаарын бохирдлын улмаас сургууль, цэцэрлэгүүдээ хаажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Дели хот агаарын бохирдлын улмаас сургууль, цэцэрлэгүүдээ хаажээ

Дели хот агаарын бохирдлын улмаас сургууль, цэцэрлэгүүдээ хаажээ

Энэтхэг улс агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 22 нь Энэтхэгийн хотууд байдаг. Тус улсын нийслэл Дели хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тул онц байдал зарлаж, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Онц байдал арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Делид агаарын чанарын индекс (AQI) өглөөний 8.00 цагт 459 байсан нь жил бүрийн энэ үед агаарын чанар анх удаа онцгой байдлын түвшинд хүрсэн тохиолдол болжээ.

Энэтхэгийн нийслэлд жил бүр арваас арваннэгдүгээр сард агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг. Бохирдлын оргил үеэр агаар дахь РМ2.5 тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин нэмэгддэг аж. Цар тахлын хөл хорионы үеэр тус улсын агаарын бохирдол сүүлийн 20 жил байгаагүй хэмжээгээр буурсан ч хорио цээрийн дэглэм цуцлагдсанаар агаарын бохирдол дахин нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: NRDC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж