АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам урьдчилсан санал асуулга, судалгаанууд Дональд Трампыг ялагдаж магадгүй таамаглалыг баталсаар байгаа билээ. Тиймдээ ч Трамп кампанит ажлаа улам эрчимжүүлж, 2016 онд сонгогдохдоо дэвшүүлж байсан “Make America great again” буюу “Америк орноо дахин мандуулъя” уриа үгээ шинэчилж, хэрвээ дахин сонгогдвол “Make America great again, again” буюу “Америк орноо дахин дахин мандуулъя” хэмээн амлажээ.
Шинэ уриа үг нь түүний дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн долдугаар сарын 17-нд хэлсэн үг бөгөөд түүнээс хойш Трамп олны өмнө үг хэлэхдээ хааяа энэ үгийг хэрэглэх болсон билээ. Жишээлбэл, тэрбээр хамгийн сүүлд энэ долоо хоногт Аризонад илтгэл тавихдаа “Америк орноо дахин мандуулъя гэж хэлж байсныг минь та нар санаж байгаа байх. Одоо би Америк орноо дахин дахин, дахин дахин, дахин мандуулъя гэж хэлмээр байна. Бид өнгөрсөн дөрвөн жилд Америк орноо дахин мандуулж чадсан. Харин одоо дахиад чадах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Трампын 2016 онд амласан мандуулах ажил хараахан дуусаагүй хэвээр байгаа юм. “Бид дэлхийд хамгийн том эдийн засаг бүтээсэн. Үүнийгээ хадгалах ёстой. Бид хийсэн бүхнээрээ сая сая хүний амийг аварсан. Цаашид ч бүр олныг аврах хэрэгтэй” хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.
Трампыг эсэргүүцэгчдийн үзэж буйгаар, тэр Америк орныг мандуулах замд тулгарсан саад цар тахлыг зөв зохицуулж чадаагүйн удмаас 220 мянга гаруй америк хүн амиа алдаж, хэдэн сая иргэнээ ажилгүй болгосны зэрэгцээ АНУ-ын эдийн засгийг сүйрүүлж, өрийн хэмжээг хоёрдугаар дайныхтай ижил хэмжээнд хүргэсэн аж.
Эх сурвалж: YAHOO
Холбоотой мэдээ