Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ | News.MN

Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Монгол Улсад Өнөөдрийн байдлаар алтны 548 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 21 хувь нь үндсэн орд бөгөөд нийт нөөцийн 90 гаруй хувийг бүрдүүлж буй. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас алтны үнэ өсч, 1908 ам.долларт хүрсэн. Салбарын яам ирэх дөрвөн жилд алтны үнэ өсөх магадлалтай гэж тооцоолжээ.

“Алт 2” хөтөлбөрийн хүрээнд алт олборлодог аж ахуйн нэгжүүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ онд нэг тэрбум ам.долларын босго давсан ашиг олоод байгаа бөгөөд цаашид алтны хайгуулаа эрчимжүүлэхийг зорьж буй аж.

Монголбанк энэ оны есдүгээр сард 2,3 тонн үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17,1 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6,0 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17,1 тонн үнэт металын 15,4 тонн нь алт, 1,7 тонн нь цагаан мөнгө байна.

Энэ оны есдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123,9 кг, Баянхонгор аймаг дахь салбар 154,5 кг үнэт метал худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1,4 тонн үнэт метал худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны есдүгээр сард 176,494.48 төгрөг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-21 66.181.179.82

hulgaichid ch ulsiin hurungoruu dairch bn daa butsaaj tulohgui shd novshnuud yaaya daa baiz eronhiilogchiin zasgtai bolyo oo

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.206

ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ЖДҮ ГЭЭС ЯЛГАГДААД БАЙГАА ЮМ ЮУ ЮМ? ДАХИАД Л ЖДҮ ШИГ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙ ХИЙСЭН БАЙНШДЭЭ

Avatar

Зочин 2020-10-21 192.82.70.141

Aanai l nugoo yondoogoo tulood avdag bailgui dee…

Avatar

Иргэн 2020-10-21 103.57.94.54

Алт олборлохоо зогсоогоод валютын ханшаа 10-20 дахин өсгөөд нусаа хацартаа наагаад суухгүй юү

Avatar

Зочин 2020-10-21 202.179.21.250

teneglel H UU SUG Suglel bn daa

Avatar

Mongol hun 2020-10-21 64.119.25.134

Baigalia suitguuleh gej zeel olgodog, mongo zarstuuldag erguu tur zasag, ingeed baival golgui usgui nuurgui bolno, mod urgamalgui bolno, malgui bolno, mongol hungui bolno, mongol gej baihgui bolno ! ! !

Avatar

Зочин 2020-10-21 202.21.108.168

ЖДҮ-чид яасан бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж