Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Алт олборлодог ААН-үүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Монгол Улсад Өнөөдрийн байдлаар алтны 548 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 21 хувь нь үндсэн орд бөгөөд нийт нөөцийн 90 гаруй хувийг бүрдүүлж буй. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас алтны үнэ өсч, 1908 ам.долларт хүрсэн. Салбарын яам ирэх дөрвөн жилд алтны үнэ өсөх магадлалтай гэж тооцоолжээ.

“Алт 2” хөтөлбөрийн хүрээнд алт олборлодог аж ахуйн нэгжүүдэд 107 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ онд нэг тэрбум ам.долларын босго давсан ашиг олоод байгаа бөгөөд цаашид алтны хайгуулаа эрчимжүүлэхийг зорьж буй аж.

Монголбанк энэ оны есдүгээр сард 2,3 тонн үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17,1 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6,0 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17,1 тонн үнэт металын 15,4 тонн нь алт, 1,7 тонн нь цагаан мөнгө байна.

Энэ оны есдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123,9 кг, Баянхонгор аймаг дахь салбар 154,5 кг үнэт метал худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1,4 тонн үнэт метал худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны есдүгээр сард 176,494.48 төгрөг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж