2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 41,044,514.77 төгрөгийн үнийн дүн бүхий 133,529 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +14.86%) болон "Ариг гал" ХК (EER +14.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -10.00%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -4.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ТOP 20 индекс 0.48 хувиар өсөж, 17529 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,601,006,003,157.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ