Данийн зохион бүтээгч тэсрэх бөмбөг ашиглан шоронгоос оргохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Данийн зохион бүтээгч тэсрэх бөмбөг ашиглан шоронгоос оргохыг завджээ

Данийн зохион бүтээгч тэсрэх бөмбөг ашиглан шоронгоос оргохыг завджээ

Гурван жилийн өмнө өөрийнх нь бүтээсэн шумбагч онгоцыг сурвалжилж байсан сэтгүүлч эмэгтэйг хороосноосоо болж шоронд суусан Данийн зохион бүтээгч Петер Мадсен тэсрэх бөмбөгөөр зэвсэглэн шоронгоос оргохыг оролджээ.

Тэрбээр Копенхаген хотын захад байрлах Херстедвестер шоронд ял эдэлж байсан бөгөөд өчигдөр (2020.10.20) биедээ тэсрэх бөмбөг зүүн, гар буу байж болзошгүй зүйл барин хуягуудыг сүрдүүлж, хаалга онгойлгож өгөхийг шаардсан байна. Түүнийг шоронгийн хаалгаар гараад, хэдэн зуун метр зугтсаны дараа цагдаа нар бүслэн авчээ.

Хэргийн газар дээрээс авсан гэрэл зургаас харахад оргодол бүслэгдэж, гарах гарцгүй болоод хашаа налан суух аж. Мөн тусгай хүчний дуулга, хуяг өмссөн хоёр албан хаагч газарт хэвтэн, түүн рүү буугаа чиглүүлэн байх бөгөөд мэргэн бууч, тэсрэх бөмбөг аюулгүй болгох багийнхан, цагдаагийн үнэрч ноход иржээ.

Баривчилгаа амжилттай болж, цагдаа нар оргодлыг аюулгүй болгож чадсан байна. Мадсен холоос харахад сэжигтэй, бүс мэт зүйл зүүсэн байсныг цагдаа нар тэсрэх бөмбөг хэмээн таамаглаж байсан юм. Энэ хэрэг мандахаас өмнө шоронгийн дарга нар Мадсенг оргохоор төлөвлөж байна хэмээн сэжиглээд, ганцааранг нь хорихоор ярилцаж байжээ.

Петер Мадсенг 2018 онд прокурорууд Шведийн сэтгүүлч эмэгтэй Ким Уоллын аминд хүрсэн хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон юм. Сэтгүүлч эмэгтэйн биеийн хэсгүүд далайгаас олдож, Мадсенг сэжигтнээр татахад тэрбээр хохирогч эмэгтэйг шумбагчийн тавцан дээр явж байхдаа золгүй байдлаар амь үрэгдсэн гэж мэдүүлсэн аж. Гэвч цагдаа нар түүний ажлын компьютер дээрээс Кимийг тарчлааж, хөнөөж буй бичлэгүүд олсон байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж