Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийг ардчиллаа хамгаалаасай гэж өддөг

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийг ардчиллаа хамгаалаасай гэж өддөг

Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийг ардчиллаа хамгаалаасай гэж өддөг

Ардчилсан үзэл санааг өмөөрч, Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгийн их шүүмжилж, ярилцлага өгч, нийтлэл бичсэн улстөрчийн нэг бол хотын захирагч асан Э.Бат-Үүл юм.

Тэрбээр энэ талаар inews.mn-д өгсөн ярилцлагадаа “Би Ерөнхийлөгчийг ардчиллаа хамгаалаасай л гэж өддөг юм. Тэр Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй. Бичсэн олон нийтлэлээ ардчиллаа хамгаалаач гэж Х.Баттулгад хаягласан. Ерөнхийлөгч болмогцоо ардчилалд хатуурхаад эхлэхээр нь шүүмжилж бичсэн. Намайг ардчиллаараа шизоорсон хүн гэдгийг монголчууд бүгд мэднэ. Ардчилал руу дайрвал ах дүүтэйгээ ч би муудалцана. Сүүлийн үед Ерөнхийлөгч ардчилал руу хатуурхан дайрах нь буруу гэдгийг ойлгосон байж магадгүй шиг харагдах болсон” гэжээ.

Мөн тэрбээр “Ардын нам хэзээ ч ардчилсан итгэл үнэмшилтэй нам болж чадахгүй юм байна. Хоёр хөршийн командаар Монголд дарангуйлал тогтоох ажлыг МАН өлхөн хийх юм байна. Хүрэлсүхийг сайтар анзаарсан боловсролтой сэхээтнүүд түүнийг улам бүр Чойбалсанг санагдуулам хэнхэг болж буйг анзаарч байна. Хүрэлсүх Лукашенко, Мадуро шиг дарангуйлагч болох цаг улам ойртсоор байна даа. Өөрийнх нь ухаанд л найдахаас” гэсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж