Дуучин Д.Болдын этгээд клип

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдын этгээд клип

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “One shot” хэмээх дууны клип өчигдөр (2020.10.20)-өөс Youtube хуудаснаа цацагдаж эхэлсэн. Түүний өвөрмөц, содон шийдэлтэй дууны клипийг гэргий Ж.Бямбасүрэн нь чимэхээс гадна Монголын урлагийн нэр хүндтэй уран бүтээлчид оролцсон нь олны анхаарлыг татна.

Клипний зураг авалтад “The Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Ука, продюсер С.Ононбат, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяраас гадна “Шарк танк” нэвтрүүлгээр сайн мэдэх бизнесмен Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар гэргийн хамт оролцож, 1990-ээд оны стиль имиж бүрдүүлэх аж. Төрийн соёрхолт энэ удаа найзуудтайгаа дурсамж бүтээж, содон хэв маягтай дуу бүтээсэн тухайгаа тайлбарлажээ.

Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Бид бүгд л дурсамжаараа жаргаж амьдрах юм. Найз нөхөд болж, зүрх сэтгэлийн нандин дурсамжууд бүтээлцэж байгаа хүн бүрт энэ дууг зориуллаа. Жаргалтай үедээ үргэлж сонсч бас бүжиглэж байгаарай. Яагаад гэвэл би найзуудтайгаа жаргалтай байх үедээ энэ дууг зохиосон” гэжээ. Тэрбээр энэ удаа өөрийн үүсгэн байгуулсан “440HZ” рекордсын залуу уран бүтээлч NENE-тэй хамтран дуулсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж