Цар тахал нүүрлэсэн 2020 онд Оросын аялал жуулчлалын салбар 600 сая рублийн хохирол амсаад байгааг “Ростуризм”-ын тэргүүн Зарина Догузова хэллээ. “Ростуризм” нь аялал жуулчлалын үйл ажиллагаа хариуцдаг агентлаг юм.
“Өнгөрсөн 2019 оны жилийн эцсийн дүнгээр аялал жуулчлалын салбар 10,9 тэрбум долларын үйлчилгээ үзүүлсэн байсан. Энэ жил цар тахлын улмаас жуулчдын урсгал татарч, одоо эргэн сэргэх хандлагатай байна. Гэсэн ч салбарын хэмжээнд авч үзвэл 600 сая рублийн алдагдалтай байхаар байна” хэмээн Зарина Догузова хэлэв.
Гэхдээ оны эцсийн гүйцэтгэлийн дүнгээр энэ тоо нэмэгдэх тун магадлалтайг тэр онцолжээ.
Холбоотой мэдээ