Вьетнамд үерийн улмаас нас барагсдын тоо 100 давжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Вьетнамд үерийн улмаас нас барагсдын тоо 100 давжээ

Вьетнамд үерийн улмаас нас барагсдын тоо 100 давжээ

Вьетнамын төвийн мужуудад болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 105-д хүрчээ. Мөн дахин 27 хүн сураггүй алга болоод байгаа тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх алба мэдээлжээ.

Сүүлийн хоёр долоо хоног тус улсын төвийн бүсэд хүчтэй аадар бороо орсны улмаас зургаан муж усанд автаж, хөрсний гулгалт үүсч, 260 гаруй мянган тариачны аж ахуй сүйдээд байна. Ихэнх хот, суурин газрын цахилгаан дамжуулах, харилцаа холбооны шугам сүлжээ тасарснаас гадна орон нутгийн замууд эвдэрч сүйджээ.

Мөн 136 мянган айлын орон байр усанд автаж, 90 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ долоо хоногт цаг агаарын байдал улам муудаж, хөрс гулсан, үерийн аюул нүүрлэнэ хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж