Жамал Хашоггийн найз бүсгүй Саудын Арабын хунтайжийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Жамал Хашоггийн найз бүсгүй Саудын Арабын хунтайжийг шүүхэд өгчээ

Жамал Хашоггийн найз бүсгүй Саудын Арабын хунтайжийг шүүхэд өгчээ

“Washington Post” сонины нийтлэлч Жамал Хашоггийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Саудын Арабын хунтайж гэж олон хүн харддаг. Жамал Хашоггийн найз бүсгүй хүний эрхийн байгууллагуудтай хамтран Саудын Арабын хунтайж Мохаммед бин Салманы эсрэг АНУ-ын шүүхэд зарга үүсгэжээ.

Орчин цагийн Арабын ертөнцийн ардчилал ба Ченгиз нэртэй Жамал Хашоггийн үүсгэн байгуулсан хүний эрхийн төлөөх байгууллагаас АНУ-ын Колумбиа дүүргийн шүүхэд Саудын хунтайжийг аллагын захиалагч хэмээн буруутган зарга үүсгэсэн аж. Түүнчлэн аллагад холбоотой 20 гаруй хүнийг шүүхэд өгсөн байна.

2018 оны аравдугаар сард Жамал Хашогги нь Туркийн Истанбул дахь Саудын Арабын Консулын газар гэрлэлтээ бүртгүүлэх гэж ороод буцаж гарч ирээгүй. Түүнийг хөнөөх ажиллагаанд Саудын Арабын тусгай албаны 15 агент оролцсон гэж дүгнэдэг.

Саудын Арабын шүүхээс таван хүнийг Жамал Хашоггитой муудалцсаны улмаас санамсаргүйгээр амь насыг нь хөнөөсөн гэж дүгнэн, цаазын ял оноосноор дээрх аллагын хэрэг хаагдсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж