Тайвань: Далайн дээрэмчдийг хөнөөсөн хятад ахмадад ял онооно

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Тайвань: Далайн дээрэмчдийг хөнөөсөн хятад ахмадад ял онооно

Тайвань: Далайн дээрэмчдийг хөнөөсөн хятад ахмадад ял онооно

Тайванийн прокурорууд найман жилийн өмнө далайн дээрэмчин байж болзошгүй Сомалийн дөрвөн иргэнийг хөнөөсөн загасчны завины ахмадад ял оноохоор болжээ.

Болсон хэргийг эргэн санавал, 2012 онд Энэтхэгийн далайд дөрвөн хүн буудуулж нас барсан билээ. Эл хэргийн тухай анх газар дээр нь гар утасны бичлэг цахим орчинд тарснаар хүмүүс олж мэдсэн юм.

Түүнээс хойш Тайванийн хууль сахиулагчид яаралтай мөрдөн байцаах ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг баривчилсан аж. Прокуроруудын хэлж байгаагаар, Тайванийн загасчны завийг удирдаж явсан хятад хүн дээрх аллагыг үйлдэхийг тушаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хятад ахмад мэдүүлэгтээ “Далайн дээрэмчид байж болзошгүй сомаличууд миний болон тэнд байсан бусад загасчдын гурван завь руу буудаж эхэлсэн. Гэхдээ загасчид дээрэмчдийг амжилттай буулгаж авч чадсан юм” хэмээн ярьсан аж.

Хэдий загасчид биеэ хамгаалахын тулд сомаличуудыг буулгаж авсан ч хятад ахмад хуулийн байгууллагад хандахын оронд өөрийнх нь тушаалаар ажилладаг пакистан харуулуудад тэднийг буудахыг тушаажээ. Тэрбээр "Тэднийг буудчихвал нэмэлт хүч дуудаж, дахин халдаж чадахгүй болно" хэмээн итгүүлсэн байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хятад ахмадыг хүний амь хөнөөсөн, галт зэвсэг эзэмших тухай хуулийг зөрчсөн зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж. Болсон явдлаас хойш 2014 онд гэмт хэргийн бичлэгийг хийсэн этгээд таксинд гар утсаа орхиж буусны улмаас хэргийн талаарх бичлэг цахим орчинд анх цацагджээ.

Тайванийн хуулиар дээрх хэрэгт дор хаяж 10 жил хорих ял оноох аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж