"Э.Магнайбаяр ёс зүйн хувьд байж боломгүй шийдвэр гаргасан"

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

"Э.Магнайбаяр ёс зүйн хувьд байж боломгүй шийдвэр гаргасан"

"Э.Магнайбаяр ёс зүйн хувьд байж боломгүй шийдвэр гаргасан"

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д өчигдөр (2020.10.20) элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан. Тэрбээр дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авч, ийн өөр намд элссэн нь нийгэмд шүүмжлэл дагуулж буй.

Энэ талаар МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад тэрбээр "Би 16 жил Монголын нийгэм, улстөрд идэвхтэй явж ирсэн. Э.Магнайбаярын хувьд дэндүү харамсалтай байна. Ёс зүйн хувьд байж боломгүй шийдвэр гаргасан байна. Улс төрд орж байгаа аль ч намын залуучууд үзэл бодолдоо туйлбартай байж, үзэл санаа, мөрөөдлийнхөө төлөө улс төр хийх ёстой. Би ийм л зарчим баримталдаг" гэсэн юм.

МАН-д элссэн Э.Магнайбаяр фэйсбүүк хуудастаа “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэний эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэж бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж