8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана | News.MN

8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм. Нэмж 103 байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс үзвэл сүүлийн гурван жилд 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн 45.2 хувийг хулгайлах, 28.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 8.4 хувийг дээрэмдэх, тус бүр 7.5 хувийг залилах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 3.4 хувийг хүчиндэх, 2.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна. Тэвэл хүүхдүүдийн 23.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 25.3 хувь нь хүчиндэх, 9.0 хувь нь хулгайлах, 8.2 хувь нь дээрэмдэх, 5.0 хувь нь залилах, 6.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ. “Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бүх хүчээ дайчилж ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд  нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн санаачилгатай ажиллах нь чухал” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санууллаа.


Товч мэдээ

  • Ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1320-1400, 8-10 дугаар сард 1370-1450 төгрөг болж тогтворжсон байна. Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуй нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ.
  • Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон-Их тамир чиглэлийн 63 км хатуу хучилттай автозам, 220 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Автозам, гүүрийн ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иш чааваас 2020-10-21 66.181.161.50

иш чааваас аргаа ч барсан хэрэг болж байнаа. хүүхэд гэмт хэрэгт холбогдох, үйлдэхийн шалтгаан нь байцаагч цөөдсөндөө биш, гэр бүл эцэг эхийн үүрэг хариуцлагаа мартсанд л байгаа гэдгийг ухаарахгүй юмаа хөөрхийс. гэр бүл, эцэг эх иргэдийн ёс суртахуун, хандлага, төлөвшлийн орон зайг нөхөх соён гэгээрүүлэх талын хүн хэрэгтэй. байцаагч гэхээр цол зүүсэн, цэргийн дүрэм ханхлуулсан хүнд сурталтэй, чухал царайлсан нэг амьгүй албатууд л нэмэгдэж татварын мөнгө сааж эхлэх юм байна л даа. арай өөр арга бо

Avatar

Зочин 2020-10-21 202.126.89.251

Утсаар дуудахаар бичиж авчихаад яршиг төвөг болж нөгөө хүчирхийлэгчийн заналд ороод хэцүү. 108 ч юмуу утсаар хаяггүй мэдээлэл авч шалгаж байвал ажил чинь урагшилж нөхцөл байдлаа ойлгох талдээр дээрдэх байх. Хүн аргаа бараад л дуудлага өгнө биздээ. Урьдаас хэн юу хаана нэр хаяг гээд би л гэмт хэрэгтэн юм шиг харилцаад унадаг ёстой онцгүй. Одоохон очиж тусална гэж цагдаа 108 хэлэхийг сонсоогүй. Баг нь эмчтэйгээ эрсдэлтэй айлуудаараа явж хүүхдүүдээ эргэж үзэж харсан нь 100 % дээрдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж