Цасан шуурганаар 36 малчин төөрч, нэг хүн ослоор нас баржээ | News.MN

Цасан шуурганаар 36 малчин төөрч, нэг хүн ослоор нас баржээ

Цасан шуурганаар 36 малчин төөрч, нэг хүн ослоор нас баржээ

Цасан шуурганаар 36 малчин төөрч, нэг хүн ослоор нас баржээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлийн замыг түр хязгаарлаад буй. Тодруулбал, Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хойшлуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт гурав, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт тав, Өмнөговь аймагт гурав, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Малчдыг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт самар түүж явсан гурван иргэний нэг нь төөрч сураггүй болжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулахад тухайн иргэн Батсүмбэр сумын айлд эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, аравдугаар сарын 20-ны 19.30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт суманд “Toyota Prius-20” маркийн автомашин “Kia Granbird” автобустай мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн орон нутгийн замд гарсан ослын улмаас зорчигч 23 настай, эмэгтэйн амь нас хохирчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chi 2020-10-21 103.26.194.205

ta mal hariulj uzeegui bol yaaj oilgohuuudee malchin gedeg chine zugeer neg mal shigeee humuus bish shuu

Avatar

монгол 2020-10-21 64.119.25.109

зарлаад мэдээлээд байхад малаа тавьчихаад дараа нь түүнийхээ хойноос явааад осолдсныгоо гавьяа гэж бодоод байгаа юм уу энэ ОРК ууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж