Төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ | News.MN

Төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ

Төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ

Хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай орчин бүрдүүлж чаддаг бол улсын эмнэлэгт чадвартай боловсон хүчин ажиллаж байна. Харин иргэдийн хувьд ая тух, чадвартай эмч, мэргэжилтэн аль алиныг нь хүсч байгаа одоогийн нөхцөлд УНТЭ-т VIP тасаг ашиглалтад орсон нь нүдээ олсон ажил болжээ.

Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын төвдөө VIP тасгийг байгуулан, тохижуулжээ. Хэвтэн эмчлүүлэх тасгийн булангийн 2-3 өрөөг төлбөртэй байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг УНТЭ өөрчлөн ийнхүү VIP тасгаа ашиглалтад орууллаа.  Arslan.mn

VIP тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан танилцсан юм.
Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий “Дотрын тасаг бүр дотроо 1-3 өрөөнд төлбөртэй тусламж үзүүлдэг өрөөтэй байсныг болиулаад нэг тасгийг зориулалтаар нь нээж байна. Энэ нь нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ гэдгийг тэдгээр өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн оочер дарааллаас харж болохоор байсан. Мөн үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах нь олон тохиолддог. 95 жилийн түүхтэй манай эмнэлэгт профессорын, сувилахуйн, дэмжих үйлчилгээний багууд ажилладаг. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Бид үйлчлүүлэгчээсээ өрөөний төлбөр л авахаас эмчилгээний төлбөр авахгүй ЭМД-аар нь үйлчлэх юм. УНТЭ нь хагас бие даасан байдалд шилжсэнтэй холбогдуулан төлбөртэй үйлчилгээг нийт орлогын 6-10 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай" хэмээн танилцууллаа.

Цаашид бүх улсын эмнэлэг ийм түвшний үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-10-21 192.82.71.94

Ямарч эмчилгээ хийлгэсэн энэ тасагт хэвтэж болох нь уу? Сайхан тасаг болсон болтой баяр хүргэе.

Avatar

иргэн 2020-10-21 64.119.27.95

Монготэй хунд зориулсан ийм юм хийж бхаар. жигд л сайжруулбал зугээр юм даа

Avatar

зочин 2020-10-21 192.82.70.11

бүрэн мэдээлэл тавьж сураач, өрөөний ангилал, үнэ , хоолны үйлчилгээ гэх мэт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж