МАХН-аас МАН-д "урвасан" Э.Магнайбаярын байр суурь

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

МАХН-аас МАН-д "урвасан" Э.Магнайбаярын байр суурь

Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Олонх нь МАН боловч ИТХ-ын даргыг сонгоход 50-иас дээш хувийн санал хэрэгтэй учраас МАХН-аас сонгогдсон нэг нэр дэвшигчийг өчигдөр МАН-даа элсүүлэв.  Баянгол дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяртай тохирч, өөрийн намдаа элсүүлсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна.

МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаярын хэдхэн хоногийн зөрүүтэй илэрхийлсэн, МАН-ын талаарх байр суурийг энэ удаагийн VS буландаа онцолж байна. Э.Магнайбаяр гэдэг залуу Хөвсгөл аймагт МАХН-ын 39 дүгээр мянгатын даргаар ажиллаж байгаад саяын сонгуулиар Баянголд нэр дэвшиж сонгогдсон. “Залуудаа” МАН-ын дэргэдэх НАМЗХ-д ажиллаж байжээ.


 

 

Э.Магнайбаяр:
МАХН-ын гишүүн

-Нийслэлчүүд ээ, ардчиллын амин сүнс болсон Баянголчууд аа. Бид бүхэн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээх гэж байна. 2020 оны орон нутгийн сонгуульд МАХН, Ардчилсан нам, ШИНЭ намууд хамтран оролцож байгаагаараа онцлогтой юм. МАН-ынхан хулгай, луйвар, дээрмээ үргэлжлүүлэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид аравдугаар сарын 15-ны өдөр МАН-ын луйвар, булхай, дээрмийг таслан зогсоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Тайлбар: 2020.10 сар, орон нутгийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд

Э.Магнайбаяр:
МАН-ын гишүүн

-Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт МАН 20, Ардчилсан нам 19, МАХН-аас нэг, ХҮН-аас хоёр суудал авсан. Баянголчууд маань МАН-ыг дэмжсэн гэж үзсэн учраас тус намд элссэн. УИХ, нийслэлд МАН олонх болсон. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхийн тулд МАН-д хүч нэгтгэж, намын гишүүнээр элсч байна. Баянгол дүүрэгт Ардчилсан нам олонх болсон бол ажил урагшилна гэж бодсон ч харамсалтай нь МАН олонх болсон. Тулгамдсан олон асуудлыг шийдэх гарц, хүч нь МАН-д байгаа учраас бид энэ шийдвэрээ гаргасан.

Тайлбар: Аравдугаар сарын 20-ны өдөр МАН-д элссэний дараа

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж