Шүүгдэгч Б.Үнэнбат нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Шүүгдэгч Б.Үнэнбат нарыг шүүх хурал хойшиллоо

Шүүгдэгч Б.Үнэнбат нарыг шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 15:15 ЦАГ

Шүүгдэгч Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр зарлагдсан. Гэвч зарим нэр бүхий өмгөөлөгч Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй "Жаст"-ын Батхүү, Лью Ти Хуа нарын шүүх хуралдаанд оролцож буй аж. Иймд “шүүх хуралдаан давхацсан” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлт ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд хүлээн авч, шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 08.30 цаг хүртэл хойшлууллаа.

ХУУЛЬ БУСААР ГЯНТБОЛД ОЛБОРЛОСОН Б.ҮНЭНБАТ НАРЫГ ШҮҮЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.10.21) эхэллээ. 

Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлож, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус,тус холбогдоод байгаа юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж