ЭМЯ: Гурван хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Гурван хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ

ЭМЯ: Гурван хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.21) мэдээллээ хийлээ.


Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс вирус илэрчээ. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын 40, 46 настай хоёр тээврийн жолооч болон Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр вирус илэрлээ.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 51 хүн
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 260 хүн
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 261 хүн
  • Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 256 хүний давтан
  • Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 264 хүний давтан
  • Аравдугаар сарын 7-нд Өмнөд Суданаас ирсэн 263 энхийг сахиулагчийн давтан
  • Аравдугаар сарын 1-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 242 хүний давтан
  • Аравдугаар сарын 19-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 30 хүн
  • Орхон аймагт тусгаарлагдаж буй 55 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 64 хүн
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 36 хүний давтан
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 17 хүн
  • Тандалтын зорилгоор авсан 23 хүн
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 132 хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан үүрэг гүйцэтгэсэн 35 эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 41 жолоочийн шинжилгээ хийсэн. Сүүлийн үед тээврийн жолооч нараас вирус илэрч байгаад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцлон анхаарууллаа.

Тэрбээр “Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-нээс эхлэн нийт 509.500 хүн тун вакцин оруулж ирсэн. Нийгмийн зорилтот бүлгүүдийг хамруулснаар 78.9 хувьтай байна. Мөн томуугийн вакцин хийлгэх хүсэлтэй 55 мянга гаруй иргэн хандсан. Тийм учраас бид 100 мянган хүн тун вакциныг захиалсан. Дэлхийн улс орнуудад томуугийн вакцины хүртээмж ховор байгаа” гэв.

"ДОТООДДОО ХАЛДВАР АЛДААГҮЙ Ч ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ"

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Б.АМАРСАНАА:

-Улсын онцгой комиссоос НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Маскаа зүүе. Гараа угаая” аяныг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд дотооддоо халдвар алдаагүй ч тайвширч болохгүй. Судалгаанаас үзэхэд 30-аас доош насны залуус амны хаалт хэрэглэх нь багасчээ. Тиймээс эрсдэлээс гэр бүл, ойр дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГАМ:

-Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын ажлыг улсын хэмжээнд 580 гаруй эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийж байна. Аравдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд 328 мянга гаруй хүнийг томуугийн вакцинд хамрууллаа. Нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг өвчлөлд хамгийн өртөмхий бага насны хүүхдүүдэд зориулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж