"Тусгай зөвшөөрлийг нь цуцлах 5 сургуулийн нэрийг зарлахгүй"

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

"Тусгай зөвшөөрлийг нь цуцлах 5 сургуулийн нэрийг зарлахгүй"

"Тусгай зөвшөөрлийг нь цуцлах 5 сургуулийн нэрийг зарлахгүй"

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дээрх сургуулиудад нийт 148 мянган оюутан суралцаж байгаа нь 100 мянган хүнд оногдох их, дээд сургуулиараа дэлхийд нэгд орж байна хэмээн Засгийн газрын тэргүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд цөөн тооны чанартай их, дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэдэг бол Монгол Улс  үүний эсрэгээр явж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар ирэх 2021 онд боловсролын салбарт олон шинэчлэл хийхээр төлөвлөсөн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн есдүгээр сард 12 их, дээд сургуульд шалгалт хийжээ. Тодруулбал,

  • “Шихихутаг” их сургууль,
  • “Хүрээ” холбоо, мэдээлэл технологийн дээд сургууль,
  • “Монгол” дээд сургууль,
  • “Соёл Эрдэм” дээд сургууль,
  • “Улаанбаатар-Эрдэм” дээд сургууль,
  • “Шинэ иргэншил” дээд сургууль,
  • “Монголын үндэсний их сургууль”,
  • “Цахим” дээд сургууль,”
  • "Хэл иргэншил” дээд сургууль,
  • “Түшээ” дээд сургууль,
  • “Гүрэн” дээд сургууль,
  • Архангай аймаг дахь “Гурван тамир” коллеж зэрэг их, дээд сургуулиуд шалгалтад хамрагджээ.

Дээрх их, дээд сургуулиудад бүтэц зохион байгуулалт, сургалтын орчин, материаллаг бааз, багшийн боловсрол, аудит шалгалт  зэрэгт үнэлгээ хийсэн байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн УИХ-ын чуулганы үеэр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн чанар зэргийг судаллаа. Өнөөдрийн байдлаар таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүрсэн. Сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжлийн давхцалыг арилгах шаардлагатай байна. Зарим их, дээд сургуулиуд 130 гаруй мэргэжил эзэмшүүлж байна. Сургуулиудад бэлтгэж байгаа мэргэжлүүдийн давхцалыг арилгахаар нарийвчилсан судалгаа хийгдэж байна” гэсэн юм. Харин тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд хүрсэн таван их, дээд сургуулийн нэрийг тодруулахад харьяа яамнаас нь "Зарлах боломжгүй" гэсэн хариулт өгөв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж