Залуусыг ажлын байраар ханган, нөлөөллийн ажил зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Залуусыг ажлын байраар ханган, нөлөөллийн ажил зохион байгуулав

Залуусыг ажлын байраар ханган, нөлөөллийн ажил зохион байгуулав

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын Залуучуудын хөгжлийн хэлтсээс “Нэг залуу, нэг санаачилга” үйл ажиллагааны хүрээнд “Залуус залуусаа дэмжье” зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтэд холбон зуучлах ажил зохион байгууллаа.

Залуучуудын манлайлалд суурилсан нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй тус ажлын хүрээнд бизнес эрхлэгч нэг залуу, зорилтот бүлгийн нэг залууг тус тус ажлын байраар хангаж, амьдралд нь дэмжлэг үзүүлэх, эерэг нөлөөллийн ажил зохион байгуулав. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, 17 настай Б.Цацагчулууныг “Хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр үе залуучуудыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөр”-т хамрууллаа. Б.Цацагчулуун “Мини барбер шоп” үсчний салонд үсчнээр гурван сарын хугацаанд тогтвортой ажиллан, дадлагажиж, өнөөдрийн байдлаар өөрөө бие даан ажиллах боломжоо бүрдүүлээд байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас түүнд ажлын цогц багаж хэрэгсэл гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Тус газар энэхүү үйл ажиллагаагаараа бизнес эрхлэгч, хувийн хэвшилд амжилттай ажиллаж байгаа залуучуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг уриалав.

Мөн ГБХЗХГ-аас зорилтот бүлгийн залуучуудын амьдралын чанарыг дээшлүүлэх, тэднийг ажлын байранд холбон зуучилж, орлоготой, зорилготой, хамт олонтой болгох ажлыг төрийн байгууллагууд чиг үүргийн хүрээнд хариуцан, хамтран ажиллахыг уриалж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж