Хоёр дайнаас амьд үлдсэн модыг “Оны шилдэг”-ээр шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Хоёр дайнаас амьд үлдсэн модыг “Оны шилдэг”-ээр шалгаруулав

Хоёр дайнаас амьд үлдсэн модыг “Оны шилдэг”-ээр шалгаруулав

Ипресийн анхны тулаан болон түүнээс хойш дэлхийн хоёр дайны гамшгийг давж, амьд үлдсэн туулайн бөөр модыг Бельгийн оны шилдгээр тодруулж, "Төсөөлшгүй бэрх цаг үед бат зогсож, амьд үлдэхийн бэлгэдэл  болсон" хэмээн цохон тэмдэглэжээ.

Их Британийн явган цэргүүд фронт руу явахдаа хажуугаар нь өнгөрч байсан эл мод нэгдүгээр дайны үеэр Бельгийн хотуудыг газартай нь тэгшилсэн бөмбөгдөлтийн үед асар их гэмтэж, эргэж сэргэнэ гэдэгт итгэхээргүй болсон аж.

Хамгийн гайхалтай нь өнөөх мод 1914 оны аравдугаар сараас 1918 оны есдүгээр сар хүртэл үргэлжилсэн харанхуй үеийг тэсч үлдээд зогсохгүй хотын нэгэн хананы дотор маш хурдан сэргэж ургасан аж. Тэрхүү туулайн бөөр модыг анх 1860 онд суулгасан тул үндэс нь маш бат бэх болсон байжээ.

Дайны дараа Ипрес хот үнсэн дундаас босохтой зэрэгцэн туулайн бөөр мод ч шинээр ургаж эхэлсэн байна. Тэгэхдээ бүр хуучин ишнээсээ шинээр дөрвөн иш салаалуулж ургажээ. Өдгөө модны гол ишний тойрог 9.2 метр хэмжээтэй болсон байна.

“Энэ мод маш чухал, түүхийн үнэт дурсгал, гэрэлт хөшөө, хүч чадлын бэлгэ тэмдэг. Дөрөв салаалан ургасан энэ мод Ипресийн тэсвэр тэвчээрийг илэрхийлж байна” хэмээн Алдерман Валентин Деспегель онцолжээ.

Тэр явдлаас хойш өдгөө 100 гаруй жил өнгөрөхөд мод 20 метр өндөр, оройгоороо 30 метр өргөн болтлоо ургасан аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үед хотыг өлсгөлөн, хахир хүйтэн нөмрөхөд хүмүүс маш олон модыг түлш болгохоор тайрч унагажээ. Гэхдээ “Оны шилдэг” шагнал хүртсэн дээрх мод айлуудын байшинтай хэтэрхий ойрхон байсан тул хэрвээ тайрвал хүний эд хөрөнгө, амь нас хохирох аюултай гэсэн шалтгаанаар "өршөөгдсөн" байна.

Бидний ярьж буй туулайн бөөр мод бол хоёр дайнаас амьд үлдсэн Ипрес хотын хоёрхон модны нэг юм. Амьд үлдсэн нөгөө мод нь өдгөө гурван иштэй болж ургасан ойн самрын мод ажээ.

“Оны шилдэг мод” шагналыг дагалдан ирэх мөнгийг модны ургах орчин нөхцлийг сайжруулах үйлсэд зарцуулах юм байна. Энэхүү туулайн бөөр мод Еропын шилдэг моддын тэмцээнд Бельгийг төлөөлөн өрсөлдөх эрхтэй болжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж