УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.НАРАНТУЯАТАЙ ЯРИЛЦЛАА.
-УИХ-ын сонгуулиас хойш та нэг хэсэг нам гүм байлаа. УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн, Ардчилсан намын шинэчлэлийн талаар ярилцахаар урьсан юм. Ингэхэд та одоо хаана, юу хийж байна?
-УИХ-ын сонгуулийн дараа хэсэг хугацаанд амарлаа. Одоо хувийнхаа фирм дээр ажиллаж байна. Хууль, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгч, судалгаа хийн, зарим нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Улстөрчийн хувьд өнгөрсөн дөрвөн жил дотор нь ажилласан парламентаас маань баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрүүд ер нь ямар үр дагавар авчирч байна вэ гэдгийг эргэн харж, өмнөх Засгийн газруудын бодлого, үйл ажиллагаатай харьцуулах маягаар дүгнэлт өгөхийг хичээлээ. Эдийн засгийн бодлогын үр дүн нэлээд хоцрогдолтойгоор илэрдэг. Тухайн үед зөв гэж бодож хийсэн зүйлс төсөөлснөөс өөр үр дагавар авчрах, эсвэл хүссэн цагт биш ч ихээхэн хожуу илэрдэг. Сонирхолтой санагдсан тул судалгаагаа нэлээд өргөжүүлж, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн гол гол өөрчлөлтийг Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа дөрөв дөрвөн жилийн интервалтайгаар харьцуулах замаар өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноог үнэлэх чиглэлээр судлаачидтай хамтран ажиллаж байна.
-Өнгөрсөн парламентад үнэмлэхүй олонхын эдийн засагт хэрэгжүүлж ирсэн бодлогын талаар та юу гэж хэлэхээр байна. Ялангуяа Засгийн газрын 2012-2016 оны хямарсан эдийн засагт тавьсан онош, эмчилгээ “бай”-гаа онож чадаж уу?
-Хоёр сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг авч явах үүргийг ард иргэд МАН-д өгсөн. Эхний хугацаа буюу өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж буй МАН Монгол Улсын хөгжилд томоохон ахиц гаргах улс төр, эдийн засгийн гадаад, дотоод хамгийн таатай орчинд үйл ажиллагаагаа явуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. 2016 оны сүүлийн хагас, 2020 оны хоёрдугаар сараас хойших хугацааг эс тооцвол. Гэвч товчхондоо гадаад худалдаанаас олсон орлогоо (экспортын) нийгэм хамгаалалд л үрээд дуусгалаа даа. Үнэхээр зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам гэдгээ харууллаа. 73 төрлийн халамжид 1.8 их наяд төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, даатгал гээд дөрвөн жил дараалан төсвөө алдагдалтай баталж, алдагдлаа өр зээлээр санхүүжүүлж, амь тээж явна.
Ялангуяа 2019, 2020 оны төсвийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн намын ялалтад ашигтайгаар эргүүлэх улс төрийн “авлига” болгоход чиглүүлсэнд мэргэжлийн хүний хувьд үнэхээр харамсч байна.
Монголчуудаа сэтгэдэг, бүтээдэг биш халамжлуулдаг, эрхлүүлдэг бодлого нэвт хэрэгжсэн байна. Энэ бол буруу бодлогын сөрөг үр дагавар учраас үүнийгээ одоо ирэх дөрвөн жилдээ засаасай, энэ улс орны чинь ирээдүй бүрхэг болж байна шүү л гэж хэлмээр байна.
Хэдэн тоо нэмэхэд, 2020 оны төсөв угаасаа хоёр их наяд 74 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан байсан. Цар тахлын нөлөөллөөс сэргийлэх, үүнээс улбаатай төсвийн орлогын тасалдал бий болсон үндэслэлээр зарлагын хэмжээг 2.8 их наядаар нэмэгдүүлж, нийт алдагдлын хэмжээг -4.8 их наяд хүргэж тодотгосон нь УИХ-ын сонгуулийн авлигаа шингээсэн л явдал байсан. Үүний 70 хувийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Энгийн үгээр хэлэхэд, өөрт ямар ч мөнгөгүй атлаа хүнээс зээлээд сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй агаар нэг юм.
Ковид-19-ийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ санхүүжилтээ зөвхөн нийгмийн хамгааллыг бодлогоор дамжуулж байгаагаа одоо өөрчлөх шаардлагатай. Санхүүгийн салбартаа зохицуулалтын дэмжлэгээс гадна хямд эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх цаг болсон. Нийт эх үүсвэрийнх нь 60 гаруй хувийг эх үүсвэрийн өртөг эзэлж байхад, тэр тусмаа аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвар бизнесийн орчин эрсдэлтэй ийм цагт банкууд зээл олголтоо хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Цаашдаа улам бүр хумигдах дүр зураг ажиглагдаад эхэлсэн. Тиймээс банк, санхүүгийн байгууллагуудаа дэмжиж, энэ зах зээлээрээ дамжуулж, аж ахуйн нэгжүүд, хувийнхныгаа авч үлдэх нь ухаалаг бодлого болно.
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг харсан мэргэжлийн ямар ч хүний нүдэнд энэ бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв гэдэг нь тод харагдаж байна.
2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлах гэж байна. Орлогоосоо давсан энэ хэмжээний өрийг дотоод, гадаадаас авна гэсэн үг. Өмнө авсан хүлээгдэж байгаа өр төлбөрөө багасгахын оронд нэмж тавьсаар, дэлхийд өрөөрөө нэгд орж байна даа. Хүмүүсийг хөдөлмөрлөх, орлого олохын төлөө мэрийж, зүтгэдэг болгоход сэдэлжүүлдэг жижиг дунд үйлдвэрлэл, орон сууцтай болгох зэрэг хөтөлбөрүүдэд нэг ч төгрөгийн санхүүжилтийн нэмэлт дэмжлэгийг 2021 онд төрөөс өгөхгүйгээр төлөвлөсөн байна. Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд сүүлчийн санхүүгийн жилдээ л гэнэт ард иргэддээ хайртай болж, цалин тэтгэвэр нэмээд, нийгмийн халамжийн төрөл бүрийн хэлбэрийн хөтөлбөрүүдийг идэвхтэй санхүүжүүлээд эхлэв гэдгийг л хүн бүр ойлгож, үүнийг эсэргүүцдэг дархлаатай нийгэм бий болгохгүйгээр сонгуулийн мөчлөг дагасан улс төрийн, авлигын дарамтаас Монголын эдийн засаг, төсөв, хөгжлийн бодлогууд нэг хэсэгтээ ангижрахгүйгээр л харагдаж байна.
Бодлогын үр дүнгийн циклийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд уул уурхайн салбарт бодлогын дэмжлэг байсангүй, 4%-ийн бууралттай байна. 2012-2016 оны бодлогын үр дүн хөдөө аж ахуй, санхүү, тээвэр, агуулахын салбар нэлээд өсөлт гарч байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас тээвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарынхан маань хүндхэн байдалд байна.
ОЮУТОЛГОЙ ШИГ ХОЁР ОРД БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ ТӨСӨВ САНХҮҮГИЙН УЖГИРСАН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХАД ХЭЦҮҮ
-Хөөсөрсөн төсөв батлах нь тодорхой. Эдийн засгийн дийлэнх салбарын орлого уналттай явж байгаа, нэлээд нь алдагдалтай болж байгаа энэ үед 2021 оны төсвийн орлогыг өсгөж биш бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцэх байх. Гэтэл нөгөө л өөдрөг төсөв хэвээр орж ирлээ?
-Орлогоо бодит байдалд нийцүүлж төсөөлж, төлөвлөх нь чухал. Цар тахлын нөхцөл байдал хир үргэлжлэхээс шалтгаалж төлөвлөсөн орлого саатах эрсдэл өндөр байгаа учраас зардалдаа туйлын хянамгай хандаж байж хохирол багатай гарна. УИХ төсөв батлахаасаа өмнө нийт зардлыг зайлшгүй хэрэгцээтэй эсэхийг эргэн харж, 2 их наядын алдагдлаа багасгах байх гэж найдаж байна. Хэрвээ энэ хэвээр нь баталбал Засгийн газрын гадаад өр л гэхэд 8.0 тэрбум ам.доллар давахаар болж байна. Дотоод өрийн өртөг ч ачаа болж нэмэгдэнэ. Ойрын үед Оюутолгой шиг хоёр орд бий болгохгүй бол төсөв санхүүгийн ужигарсан хүндрэлээс гарахад их хэцүү.
–Ер нь улсын төсөв энэ хэвээр явбал бидний гадаад дахь нэр хүндэд хэр нөлөөлөх вэ? Сангийн сайд төсвийн зарлага буурвал ажилгүйдэл өснө, эдийн засаг борц болно гэж хэлээд байгаа. Таны хувьд юу гэж бодож байна вэ?
-Ямар нэгэн зүйлд баланс хэрэгтэй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “намын даалгавар” хэтэрхий их дарамт учруулж байгаагаас зарим тохиолдолд худлаа ярихад хүргэж байх шиг байна. Тийм онол бий ч хэрэв Сангийн сайд цэвэр мэргэжлийнхээ нүдээр ажлаа хийх тохиолдолд зардлыг хэзээ ч ийм хэмжээнд хүргэж батална гэж хэлэхгүй. Ажилгүйдлийг бууруулах, бодит салбараа тэлэх бодлогоо л явуулна. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувьтай тэнцэж байгаа нь ийм боломжийг хааж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэх хүн.
-2021 оны төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар Засгийн газар оруулж ирсэн. Энэ алдагдлыг нөхөхийн тулд Японы Засгийн газраас ойролцоогоор 233 сая ам.долларын зээл авна. Ер нь төсвийн дэмжлэг болгож гаднаас зээл авах нь хэр зохистой вэ?
-Тийм ээ. Алдагдлын 30 орчим хувийг гадаад зээлээр санхүүжүүлнэ гэж төсөвлөсөн байсан.
-Дахиад 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгасан. Үүндээ хүрч чадахгүй гэсэн болгоомжлол байгаа л даа. Та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Энэ оны хагас жилийн гүйцэтгэлээр дөнгөж 8 сая тонн нүүрс гаргасан. Долдугаар сараас эхлэн хоёр орны хилийн боомтод “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж, экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа ч оны эцэс гэхэд 42 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.
-Инфляци 2.8 хувь байхад 6 хувьд хүргэнэ гэж Монголбанк зорилт тавьсан нь эргээд эдийн засагтаа хор хохиролтой, төгрөгийн ханшийг долларын эсрэг сулруулна гэж зарим эдийн засагч үзэж байна. Инфляцийг зургаан хувьд хүргэх зорилт тавьсан нь хэр бодит төсөөлөл вэ?
-Инфляцийг 4-8 хувийн хооронд хэлбэлзэнэ гэж төсөөлж байна. Төсвийн хэрэглээний тэлэлт өндөр, цар тахлын эрсдэл хэвээр байгаа энэ үед Монголбанк инфляцийн зорилтыг үүнээс доогуур төсөөлөх боломж хомс.
-Сонгуулийг мажоритар системээр явуулах нь АН болоод гуравдагчдад ашиггүй, нөгөөтэйгүүр төсвийг тал талаас нь зулгаадаг гэж үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэг. Пропорционал давамгайлсан холимог тогтолцоо хамгийн тохиромжтой гэж миний хувьд үздэг. 330 сум, 21 аймаг, аймаг руу төсвийн мөнгийг хэсэгчлэн жижиглэдэг нь сонгуулийн можаратор тогтолцоотой шууд холбоотой. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортод гаргах ганц суваг нээх Дарханы арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулчих хэмжээний мөнгийг дөрвөн жилийн хугацаанд хувийн бизнесийнхнээсээ харамласан атлаа нэг жилийн дотор тойргуудаараа цацчихдаг тогтолцоо.
-Хоёулаа ярианы сэдвээ өөрчилж, танай намын талаар ярилцъя. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чамгүй өөрчлөлт шинэчлэлтийг нам дотроо өрнүүлсэн ч харамсалтай нь гурван сонгуульд дараалан ялагдлаа. Сонгуулийн ялагдлын алдаа, оноог та хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлсөн. Ярилцлагынхаа эхэнд хэлсэн эрх баригч намын хэрэгжүүлж буй халамж, нийгмийн хамгааллын бодлогууд сонгуулиар тэдэнд оноо болж очсон нь үнэн. Ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, эхчүүд, эмэгтэйчүүд, малчид, төрийн албан хаагчид гээд сонгогч бүрт тухайн хүний өдөр тутмын амьдралд нь хэрэгцээтэй жижиг гэхгүй мөнгөн дэмжлэг өгсөн байна. Хүүхдийн мөнгийг л гэхэд яг сонгуулийн өмнөх өдрүүдэд олгож байх жишээтэй. Сонгуулийн санал хураалт дөхсөн эцсийн мөчид ямар ч хөгжлийн бодлого, зөв шийдэл үндсэндээ сонгогчдод сонин биш болдог сэтгэл зүйд тохируулсан менежмент тодорхой хэмжээнд нөлөөллөө. Гэхдээ ялагдсан намын хувьд өөрсдөөсөө алдаагаа эхэлж хайх хэрэгтэй л дээ. Ялагдлын хамгийн том шалтгааныг намынхаа дотоод асуудалтай холбож тайлбарлана. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан нам доод шатнаасаа эхлээд гишүүдээ сонсдог, гишүүдийн оролцоо нээлттэй, бодлогын төвтэй нам болно гээд нийт таван зорилт дэвшүүлэн шинэчлэлээ эхлүүлсэн.
Гэвч шинэчлэлээ эхлүүлсэн шигээ эрч хүчтэйгээр дуусгаж чадсангүй. Энэ хүрээнд үзэл баримтлал, үнэт зүйлсээ тодорхой болгож, дүрэм журмаа шинэчилсэн ч хамгийн чухал хамтын удирдлагын зарчмаа баримталж, институц болж чадаагүй маань нөлөөллөө гэж бодож байна. Энэ бол миний л бодол. Намын гишүүн бүр өөр өөрийнхөө өнцгөөс үнэлгээ дүгнэлт өгч байна.
-Орон нутгийн сонгуульд АН хэд хэдэн аймагт ялалт байгуулсан ч нийслэлд үнэмлэхүй ялагдлаа. АН-ын нэр хүнд нийслэлд яагаад тийм муу байв аа?
-Ардчилсан намыг сэргэж, нийгмээ өөрчлөөсэй гэсэн хүсэл иргэдийн дунд байгаа нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харагдлаа. Ард түмний сэтгэлд ардчиллын очийг унтрааж болохгүй шүү гэсэн бодол гүнзгий суусан байдаг юм байна. Тиймээс бид намынхаа шинэчлэлийг үргэлжлүүлж, олон нийтийн итгэлийг буцааж авах их ажлыг далайцтай хийхээс намын шинэчлэл эхлэх ёстой гэсэн бодолтой явна. Зөвхөн дүрэм журам, үзэл баримтлалаа шинэчлээд, нэг лидер тавьснаар шинэчлэл төгс төгөлдөр болохгүй. Суурь институцийнх нь хувьд сэргээнэ гэдэг тийм ч амархан хийчих ажил бас биш. Удирдах, удирдуулах зарчим, сахилга хариуцлага, дэг журам, ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл, хэм хэмжээн дээрээ нэгдсэн цул цөм болж байж шинэчлэл цогц болох байх. Нийгмийн асуудлын бухимдал бүрийг шударгаар, зөв, хуулийн доор тэгш боломжтойгоор шийдэж чаддаг нам гэсэн имиж бүрдүүлсэн тэр цагт л иргэд ардчиллыг анх яаж уухайлан дэмжиж байсан шигээ биднийг дэмжинэ гэдгийг ойлгоцгоож, дотоод хандлага, соёлоо өөрчлөхөөс эхлэх нь зөв гэсэн бодол тээж явна.
НАДАД ДАРГА БОЛОХ АМБИЦ АЛГА
-Олон нийтийн хувьд АН-аас лидер хайж байна. Магадгүй орон нутгийн сонгуульд лидертэй оролцсон бол үр дүн өөр байсныг ч үгүйсгэхгүй?
-Лидер мэдээж тод гялалзаж байж, ялалтыг авчрахад ихээхэн нөлөөлнө. Төрчихсөн лидер гэж байдаггүй. Манлайлагчаа зөв олох нь АН-ын хувьд үнэхээр чухал асуудал. Орон нутгийн сонгуулийн хувьд удирдлагагүй орсноос амжилт муутай байлаа гэж хэлэх нь өөрөө бас өрөөсгөл дүгнэлт болно. Олон хүчин зүйлээс шалтгаалсан.
-Удахгүй АН-ын даргын сунгаа эхэлнэ. Та намын даргын сунгаанд өрсөлдөх үү?
-Надад дарга болох амбиц бол алга. Харин намаа богино хугацаанд сэргээхийн төлөө идэвхийлэн ажиллах болно.
-Тогтолцооны өөрчлөлтийг хүсч байгаа хүмүүс нь өрсөлдөхгүй болохоор “нөгөө хэд” нь өрсөлдөөд, нэг нь гараад явчих юм биш үү?
-Хамгийн гол нь зөв цагт зөв хүн нь л удирдах нь чухал. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед дахин алдаа гаргавал эргэж босоход хүнд байх болно.
–Ардчилсан нам сонгогчдын итгэлийг авч чадахгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?
-Нийгэмд бухимдал үүсгэсэн маш олон асуудал хөндөгдөхгүй хөшигний ард хэвээрээ үлдэж байна. Үүний буруутныг ихэнх хүмүүс ардчилсан тогтолцоо буюу ардчиллынхнаас хайх үзэгдэл газар авчээ. Алдаа, оноог дэнслэх бодит судалгаа ч алга. Тиймээс зөв буруугийн ялгааг тэр бүр ялгаж харах боломжгүй нөхцөл байдал дээр зориудын тархи угаалт маш их явагдаж байна шүү дээ.
-Намын дотоод эв нэгдэлгүй байдал ялагдалд хүргэсэн гэж танай намын залуучууд хэлдэг. Та санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нийлнэ. Ялангуяа нийгэмд ардчиллын манлайлагчид гэдэг тэр дүрээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хоорондоо муудалцах, хувийн шинж чанартай маргаанаа нийгмийн сүлжээгээр цацах нь хувь хүмүүсийн асуудлын хүрээнээс хальж, АН-ыг хямралд оруулчхаад байгааг нийтээрээ харж байна. Монголын хөгжлийн ирээдүй, намынхаа цаашдын хөгжил, дэвшлийг бодоцгоож, үг үйлдэл бүрээ хянаарай гэж хатуухан хэлмээр байна. Залуу үеийн хүсэл мөрөөдөл, боломжийг бид хаах учиргүй.
-АН-ын даргын сунгааны дараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүний эрэлд АН гарна. Одоогийн Ерөнхийлөгчөөс гадна АН-д Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүн байна уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд ард түмнээс хамгийн өндөр дэмжлэг авах нэр дэвшигчийг намууд дэвшүүлнэ. АН-ын одоогийн дүрмээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг нийт гишүүдийн сунгаагаар тодорхойлдог дүрмийн заалттай. Удахгүй хуралдах намын Их хурлаар дүрэмд өөрчлөлт орохгүй бол шүү. Одоогийн Ерөнхийлөгчийг ялалтад хүргэж чадсан үндэсний хэмжээний том нам ялах өндөр магадлалтай нэр дэвшигчээ зөв дэвшүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Зочин 2020-10-21 202.126.90.121
ЭНД НЭГ ИХ ШИНЖЛЭХ УХААНСААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ, АН-н УДИРДЛАГАНД ГАРЧ ИРЖ УЛС ТӨРД ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛМОГЦОО НАМ,ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ МАРТАЖ ӨӨРСДӨӨ Л АВАХ БАЯЖИХЫН ТӨЛӨӨ ЯВСАН. УЛС НЬ ӨРӨНД ОРЖ ӨӨРСДӨӨ МАШ ИХ БАЯЖСАН БИЗДЭЭ
.ӨӨР ЮҮЧ БАЙХГҮЙ
Зочин 2020-10-21 66.181.165.25
АН-н гишүүд намын даргаа л буруу сонгосон ш дэ. С.Эрдэнийг БГД-гийг ураг төрлийн болон хүрээллийн холбоо болгоод зогсохгүй өөрийнх нь эзэмшилд байдаг аж ахуйн нэгжүүд байшин барилга гээл Эрдэнийн гэх тодотголтой бүхэнд ард түмэн маш дургүй. Зөвхөн энэнээс 80-90% хамааралтай
oros hun 2020-10-21 66.181.184.31
ene huuhen hudala huuramch bichig uzuuled said bolsin bi todhon mmedjina. mergejiliin bish boloohor hoorngo birje deer archaagui amitan bolson doo. birje hairan ingeed but nirguuleh gey. ene huuhen medser abij arga hemjee abaagui.
Жагаа 2020-10-21 64.119.23.214
Өөрсдөө чадахгүй, бусдыг ажиллуулдаггүй новшнууд юм хатан нар
pacificharborelectrical@yahoo.com 2020-10-21 174.204.54.1
HAPAA giin zovlomjiig dagaa XYYKEE
Irgen 2020-10-21 59.153.113.48
Urvagch magnaibayar z**l jov jov
z**l 2020-10-21 192.82.68.10
dald orooch hiij bgaa negendee bitii lai bol har avgaichin anusdaa uhej dald oroogui yumuu
Зочин 2020-10-21 122.201.24.84
АН МАН хоёр тун ойролцоо санал авсан бол АН-ыг хүчтэй юм гэх байсан түүхэндээ хэт олонх болж чадаагүй нь хүчирхэг биш болоод л тэр ард олон нүдгүй чихгүй биш байгаа байдлыг тань ажиглаад л санаалаа өгсөн байж таараа сонгогдоогүй байх үедээ ардчилалаа бэхжүүлэх талаа төө ч ажил хийгээгүй эрх баригч намын нэр хүндийг харлуулах тактик нь хэтэрсэн ямар ч хүн хаач явсан тулахтай хүнийг л барааддаг юм шүү дээ ТВ-9 бүтэн 4 5 жил МАХНыг дэмжлээ тэгээд яав ялсангүй энэ тод жишээ
Зочин 2020-10-21 202.126.90.121
Угаасаа Эрбаярын өөрийнх нь тёлевиз биздээ
Зочин 2020-10-21 66.181.186.30
ene arhi uusan sogtuuchin bandig eruuljulhed ugiil doo house hotgonihon. eruuljuuleh huuchin 110 gedg biluu.ajil zondoo grte harih zabgui getel uurlaad ger oorn tuibegeel.
Зочин 2020-10-21 66.181.186.30
egchig min uheh baigan gemteld taiban uhuled uguuch muu hogin amerikin transhain lagaan.ene doromjiloo chi ehiin setgel geed nom gargarai buubeibaatar huderboldo enig bid yasan yalach zuger ongoroohgui eee.iim baiy yunda yaj toriin said hiidin.chamaig hong kong bolgoljilooo gejinaa.
zochin 2020-10-21 66.181.186.30
mednsaihan enhsaihan ene arhiichin sogtuu hulgaich chin hajuu house uzeler changa yarigchaar darmtlaad ehelnee. onoodor hen onholdoj uheiin boloo. chi batlan daalt hiisen enhsaihan.
Зочин 2020-10-21 66.181.186.30
nambar enhbayara ene huuhen sogtuua rhichin uzeler chnag yarigchaar h*****d shaagd ehelle. ene lagaan airj boliulaachee 13 horoolol.
Зочин 2020-10-21 66.181.186.30
zobi abgai minee ene arhichin chin uzeler doromjilod reket higed ehlee enige boliulaacheee.
zochin 2020-10-21 43.252.112.172
ardchilsan nam erdene zika 2,oo namaasaa hoo tegj baij gaigui bolno
zochin 2020-10-21 59.153.115.59
AH YLNAA ARDCHILSAN ERONHIILOGCH YLNA.SELEM YRISAN SHOWCHIG ARD TUMEN MEDDEG BN.TENDERCHIN,JDUCHIN,LUIVARCHDIIG DEMJSEN SELEM HURELSUHIIG ARD TUMEN MEDDEG BN.
/*-*/ 2020-10-21 49.0.212.165
Яг үнэн
МАН -н Завханаас гарсан нөхдүүдээс хавьгүй дээр 2020-10-21 64.119.23.199
Завханаас үнэндээ баярсайхан мэт гарсан нь доромжлол юм
Зочин 2020-10-21 203.91.115.50
энэ авгай дандаа бусдыг муулах юм. өөрийгөө нэг хараасай
Зочин 2020-10-21 202.9.46.184
Жижигхээн болжмор жиргэж байх жирийн нарлаг өдөр гоё, жирийн наранд бүгдээрээ жигдрэн жагсах бас гоё
Зочин 2020-10-21 202.21.108.146
Завханд ялагдсандаа шаралхаад сая орон нутгийн сонгуулиар Цэнхэртэж байсан нутгаа Улайруулчихаад яваад өгчихсөн дөө .Юун нам хүн бол өөрийгөө л боддог юм билээ. АН аас удахгүй гарлаа гэхэд гайхах хэрэгүй дээ
ЗОЧИН 2020-10-21 202.55.191.130
УЛС ТӨРЧ БОЛОХООРОО ГЭЖ ЯРИХАА БОЛЬ
а 2020-10-21 82.16.133.128
Нарантуяа маш их махруу, өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байж, бусдаас 10 дахин илүү ажиллаж байж нэг юм салбарын шилдэг мэргэжилтэн болсон. Гэвч, та нар анзаарсан бол хөдөөний хүмүүст байдаг нэг өрөвдөм комплекс энэ хүнд байдаг юм. Ер нь Монголын бүх хүн хэдэн малаа адгуулдгаас бусад нь бүгд хотод ирж амьдрах хэрэгтэй. 21-р зуунд дундад зуунаараа амьдрах нь өрөвдөлтэй. Ядаж л үр хүүхэд нь хотод төрж өсвөл элдэв гажиг, дутуугийн комплексгүй байх нь хувь хүнд болоод улс оронд хэрэгтэй.
Зочин 2020-10-21 202.126.89.136
Хэдэн малаа хариулдаг нь үзэж харах юмгүй, харанхуй бүдүүлэг байг гэж үү. Дандаа бүх юмыг өөртөө ашигтай байхаар аминчхан сэтгэхүйтэй байхаа боль.
Зочин 2020-10-21 202.126.88.139
Хүрэлбаатарыг гүйцэх Эдийн засагч халх 4 шавь 5 аймагт байхгүйэээ….
ааа 2020-10-21 82.16.133.128
Ёстой үнэн үг шүү. Хэзээнээс л ийм байсан. Сүүлийн 25 жилийн турш энэ хүнийг мэдлэг, чадварыг харж байна. Коммунист нам элсээд явчихаар нь улстөрд орж яах гэсэн юм болоо гэж харамсан халаглаж байлаа. Гэтэл, уг хүн нь зарчимч чанараа хатуу барьдаг гэдгээ нэгэнт нотолсон. Мэдээж, улстөрч учраас Нарантуяагийн хэлсэнчилэн Намын шийдвэрийг дагахаас өөр аргагүй байдалд заримдаа орно. Бүх улстөрч ингэдэг. Хүрэлбаатар тунг нь чадамгай сайн тааруулдаг.
Зочин 2020-10-21 203.91.115.42
Бүү х**. Хүрэлбаатар шиг нөхөд захаас аваад бий. Монголд Хүрэлбаатараас илүү мундаг хүмүүс өчнөөн байна. Хувийн салбар ажиллаж байгаа мянга мянган захиралууд Хүрэлбаатараас төө илүү өндөр чадвартай.
Хариулт 2020-10-21 202.21.108.12
Ишш чааваас чи гэж шалбааг байж балиардах бийдээ
Зочин 2020-10-21 66.181.168.81
З.Нарантуяаг хувь хүний хувьд үнэлдэг юм, хэрэгтэй хүн шиг санагддаг, эхлээд наад АНамаа шинэчлэхгүй ТА амжилт олохгүй, МАН алдаатай бодлого хэрэгжүүлсэн тал байгаа, гэхдээ танай нам 2-хон удаа төр барихдаа Монгол улсыг самарсан шүү дээ, сүүлийн 4 жил тэр бөө Фортун чинь удаан үргэлжилсэн бол улс дампуурсаан. ээ бүү үзэгд, Ард түмэн тэнэг биш гэдгийг энэ оны УИХ, орон нутгийн сонгууль харууллаа. Өөрсддөө дүгнэлт хий …
Зочин 2020-10-21 49.0.147.146
zugeer yarij bga ymniih ni aguulgiin ch oilgohgvi shuud teneg mangar geed dairaad ehlehiin. Chutgur ch bsan burhan ch bsan zuw yarij bval avahiin avaad hayahiin hayah heregtei. Trolluud haa saigvi. gunigtai ch yma daa
Зочин 2020-10-21 202.55.183.178
Энэ хүүхэн одоо гэртээ амарвал таарна. Завханд ёстой муухай хар ПР тай сурталчилгаа хийж байсан
ЗОЧИН 2020-10-21 202.21.126.30
ЯГ ҮНЭНДЭЭ АН БОЛОВСОН ХҮЧНИЙ ТУРААЛТАЙ НАМ ШҮҮ ДЭЭ. ТӨВДӨӨ ЦӨӨВТӨР БОЛОМЖИЙН ХҮМҮҮС БАЙГАА Ч ОРОН НУТАГТ ОЛИГТОЙ НЭРНҮҮРТЭЙ, ЧАДАЛ ЧАНСААТАЙ ХҮМҮҮС ХОВОР Л ДОО. ХУДЛАА АРДЧИЛАЛ ГЭЖ САВСАГАНАСАН, БУСАД ХҮЧИН ХҮМҮҮСИЙГ ХИЙ ХООСОН ХАРААСАН ХҮМҮҮС НЬ АРД ТҮМНИЙ САНАЛД ИХ НӨЛОӨӨЛЖ БАЙГАА ЮМ. ЯДАХАД ТЭД НАРТАА БҮГДЭД НЬ АЛТАНГАДАС ОДОН ЗҮҮГЭЭД ӨГЧИХСНИЙГ ЯАНА. ИЧМЭЭР Ш ДЭЭ.
Зочин 2020-10-21 210.217.18.70
Жорлонгийн авгай нар, Зика вирус нар хэрэггүй ээ. АН маань жорлон болох цаг үздэг л юм байна
Зочин 2020-10-21 210.217.18.70
Оюунгэрэл гэж хөдөөний муухай авгай ах дүү нартайгаа ниийлж хүн нухаад нуусан байж байгаад баригдаад нэгнийгээ шоронд явуулсан гэдэг биз дээ? Хөвсгөлд мэддэг нэг нь мэддэг л юм. Бүлэглэн…
Зочин 2020-10-21 202.126.89.203
Jorlongiin avgaig turd gargaj yostoi bolohgui
Зочин 2020-10-21 150.129.142.241
Энэ гэж нэг ардчилсан жорлонгийн эм ялаа бас манай улсыг яаж самарч нураах тухай төсөл хийгээд эхэлсэн үү? Эхлээд АН гээд байгаа модон жорлонгоо булж дарж устгаж цэвэрлэх төсөлөө хийдэг болоосой!
Зочин 2020-10-21 202.126.89.203
Sain hun shuu. Tanidag meddeg hunii huvid hundelj yavdag zarchimtai bolosroltoi egch bgaa yumaa. Amjilt husye!
Зочин 2020-10-21 66.181.179.242
Сонгуулийн шокноосоо нэг юм гарсан юм байхдаа.
Зочин 2020-10-21 183.90.36.33
УИХ-д анх орж ирсэн эхний 1-2 жилд макро бодлогын асуудлыг ярьж, эрх баригчдын үйл ажиллагааны алдааг маш зөв зүйтэй шүүмжилдэг байсан. Дараагаас хэт намчирхсан мэдэгдлийг хийгээд эхэлсэн дээ. Харамсалтай юм билээ, их зүйл хүлээж байж билээ.
Энхээ 2020-10-21 66.181.182.242
ОЮУНГЭРЭЛ ЖОРЛОНГОО ЯРИАД ЯВЖ БАЙВАЛ ТҮҮНД ТААРНА
Сэм ахын дүү 2020-10-21 66.181.182.242
ЖОРЛОН ОЮУНГЭРЭЛ АН Ы ДАРГА БОЛОХ ЮМ УУ, ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ СОЁЛГҮЙ ХӨДӨӨНИЙ ЦАРАЙ ЗҮСГҮЙ АВГАЙ, ГОО САЙХНЫ МЭДРЭМЖГҮЙ ТЭНЭГ АМЕРИКЧУУД Л ТААЛДАГ ЮМ БАЙХ ДАА, ТҮҮНЭЭС ДЭЭГҮҮР ГАРАХ МОНГОЛ ЭР ХҮН АЛГА УУ, АРАЙ Ч ДЭЭ
Дэмжигч 2020-10-21 202.21.108.12
Оюунгэрэл америк нөхөртэйгөө америкт нийтийн модон жорлонгийн сүлжээ 00 ажилуулбал ёстой баяжнаа оюунгэрэлийн инавац гээл удахгүй америкийн модон жорлонгийн магнат болох ч юм билүү энэ чинь амжилт шүү зөвхөн оюунгэрэл л чадна өөр хэнч биш амжилт
Гуниг тээгч 2020-10-21 202.21.120.187
З.Нарантуяа Монгол улсын эдийн засаг, АН-д тулгамдсан асуудлуудыг өргөн хүрээнд судлаж, үндэслэлтэй хариулт өгөхийг зорьжээ.
Аливаа асуудалд олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн чухал нь тэр олон хүчин зүйлийг зөв тодорхойлж, эрэмбэлж, ажлаа зохион байгуулж, хэрэгжүүлэх нь чухал. Ардчилалын нэр хүндийг дахин сэргээж босгоход чухал эрхэмүүдийн нэг /Батчимэг агсаны адил /гэж ойлгодог. Ажилд нь амжилт хүсье.
Зочин 2020-10-21 202.126.90.121
Ардчилал гэж цээжээ балбаж байгаад баяжсан нөхдүүд завшсан хөрөнгөө төрдөө тушаагаад улсаа өрнөөс гаргачих. Үүний дараа АН түмний маналайд явах болно.
zochin 2020-10-21 64.119.19.203
naad huuhen chin naad abgain chin birj udirday chadahgui jostoi targaad tabilaa shde. ene huuhen amerikt zugeer shal ugaagjisan huuhen yasand abirj zohion baiguulj jinhen utgar udirdaj cahdain bolio ogtsoroo. mergejiliin bish huuhen l dee.
Зочин 2020-10-21 202.131.251.109
нарантуяа худлаа гар шүү
Зочин 2020-10-21 202.126.90.111
Зүгээр л эхлээд өөрсдийнхөө алдааг ярь, тэгээд яаж засах талаар бичээд аль. Юу ч сурахгүй малнууд юма
загдсүрэн 2020-10-21 124.158.105.14
өөрийн нь төлөөлж байсан аймгийнхаа орон нутгийн сонгуульд АН ялагдахад сайн ажилласан байна лэ та. өөрийн санхүүжүүлсэн бие даагчдаараа намынхаа саналыг сайхан хуваалгаж ялагдуулсан нь тодорхой болсон до. ийм хүн гэж даанч бодоогүй харамсалтай
Зочин 2020-10-21 202.126.88.159
Завханы ардчилсан нам УИХ.ын сонгуулийн үеэр МАН.тай нэгдчихсэн гэсээн. Одоогийн ЗД нь хогийн гар юм гэсэн шүү.
Нарантуяа чинь өөрөө ЗД болох гээд байсан хүн юм биш үү
Зочин 2020-10-21 66.181.161.119
Ардчилалаас залхуу, архичид л хоосон хоцорсон, одоо ардын намд халамжийн хэд л үлдсэн. Одоо нийгэмчлэх л бх даа
Зочин 2020-10-21 202.9.46.184
Эд өөрөө өөрсдийгөө "ялагдуулах тактик" хэрэглэсэн нь нэгэнт тогтоогдсон. Одоо битгий худлаа матрын нулимс урсгаад бай: Ардчилсан нам сэхэл авахгүйгээр унасан. Сүүлдээ бүр Энхбаярын сган доогуур шургаж ороол тэр чигтээ харуулдаад унасан ха ха ха. Одоо тарж бутраад шал өөр нэртэй өөр лидерүүдтэй цоо шинэ нам болох л ганц зам үлдсэн.
Зочин 2020-10-21 192.82.75.66
Үнэндээ хаа газраас тэнүүчилж ирээд Халхын төрийг бузарлаж буй хазгай увсынхан л Монголчуудыг доромжилж байна.
Зочин 2020-10-21 202.21.98.10
Сонгогдох боломжтой хүн байсан харин толгойгоо алдсан даа
Зочин 2020-10-21 66.181.168.131
Өөрийнхөө толгой дээрхээ харахгүй байж сайхан бурдаг худалч бор огтоно шүү
Зочин 2020-10-21 202.9.46.17
Өнгөрсөн 4 жилд өөрийн гэсэн толгойтой байсан бол дахин сонгогдох боломжтой хүн байсан даа
Зочин 2020-10-21 103.212.118.199
Нарантуяа өөрийн АН-ын арчаагүй байдлаа ярихгүй бусдыг л муулах гээд байх юм. Ч.Хүрэлбаатараас илүү сайн эдийн засагч менежер Сангийн яамыг удирдаж байсан хүнийг нэрлэхчих дээ. Байдаггүй л байхгүй юу даа
Зочин 2020-10-21 103.212.118.199
Нарантуяа өөрийн АН-ын арчаагүй байдлыг ярихгүй хүн муулж ярих гээд байх юм. Ч.Хүрэлбаатараас илүү сайн эдийн засагч Сангийн яамыг толгойлж байсныг нэрлэчих л дээ. Байдаггүй л байхгүй юу даа
Зочин 2020-10-21 124.158.107.35
энэ хүн бас л намын даалгаварт баригдаж ихээхэн худлаа ярьдаг мэргэжлийн ойлглтоос эсрэг юм хийдэг
санаа 2020-10-21 112.72.8.90
бодлоо хэлье энэ эмэгтэй анх төрд орж ирэхэд маш мэдлэгтэй хариуцлагатай хүн орж ирлээ гэж харсан хүлээсэн гэтэл яг л айлын авгай шиг жижиг асуудалд яриад явчихсан уг нь санхүүгийн бүхий л институцид ажилласан жинхэнэ зах зээлийн бодлого ийм байдаг юм гээд хүчтэй аваад хөшүүрэгдээд хаяхаар бодлого дэвшүүлээд яваагүй магадгүй их зүйл хүлээсэн байх АН хан боловсон хүчинээ бэлдсэнгүй. өлөн ховдог яасан ч яахав гэсэн боловсрол нимгэн соёлгүй сэтгэлгүй дээр нь чадавхгүй хүмүүст идүүлчихлээ
Үнэн 2020-10-21 192.82.69.8
Ардчилсан нам институц болж чадахгүй байгаа
Үнэн 2020-10-21 192.82.69.8
АН институц болж чадахгүй байгаа.
Зочин 2020-10-21 124.158.69.25
Цовоо цолгиун, боловсрол төгс Ц.Оюунгэрэл АН -ын дарга болж ерөнхийлөгчид өрсөлдөх ёстой. Түүнээс өөр гарц АН -д байхгүй. Одооны удирдлага Туваан бятаан Ганбат …….. нар бол хөөрхийс, бүдүүн бараг, хөшингө аймхай бөөрөнхий новшнууд. Ийм нүүр царайтай АН үнэхээр хөөрхий.
Зочин 2020-10-21 202.179.25.141
Ц. Оюунгэрэл АН-ын дарга болвол Элбэгдорж дахин МУЕ болно.
Зочин 2020-10-21 103.212.118.199
Жорлон Ц Оюунгэрэлийг АН-ын даргаар сонгож яасан ч болохгүй. Америк нөхөртэй хүн намын дарга болно гэж байхгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуулал шүү
Зочин 2020-10-21 202.9.46.17
Оюунгэрэл дарга болвол Эрдэнэтэй байсанаасаа дордоно
Зочин 2020-10-21 202.126.89.143
женко хүүк нар одоо л уул уурхайн экспорт чухал боловсруулах үйлдвэр барина гэж хуцаж байгаа.энэ тэнэгүүд зориуд халамжийн бодлого явуулаагүй.юугаа мэдэхгүй хийрхэж намаа ялуулах гэж, улстөрийн оноо авах гэж улсаа хорлосон.женко тэтгэвэрийн зээл тэглэх, хүүк хэнтийн сум бүрт хөшөө барих нь ялгаагүй тэнэглэл.
Пүүжээ 2020-10-21 202.9.46.203
Монголд ардчилал байхгүй. Ардчилсан үзэлтэй лидер бүр байхгүй. Та нар бүгд аргаа бараад МАН-д худалдагдсан. Одоо тэр намын байран дээр намирч байгаа тугаа буулгаад жагсаалаараа явж очоод тэр МАН-даа элсэх өргөдлөө өгцгөө! Сонгууль болгоноор худлаа жүжиг тавьж, ард олны итгэл үнэмшил дээр тоглож цаагуураа МАН-аас нууцаар санхүүжин зориуд бууж өгч байсныг чинь хүмүүс мэдчихсэн.
zochin 2020-10-21 202.179.25.207
Ouungereliig namiin darga bolgo !!!. tegvel oorchlolt garna
Зочин 2020-10-21 202.126.89.58
Zikagiin huuhen
Zochin 2020-10-21 203.169.50.8
Ц.ОЮУНГЭРЭЛИЙГ АН-Ы ДАРГААР СОНГО ТЭГВЭЛ ӨӨДЛӨНӨ ДӨӨ!
Зочин 2020-10-21 202.131.225.91
Дэмий, яавч зөв хүн биш байнэлээ
Зочин 2020-10-21 64.119.27.69
Намын тэргуун нь эмэгтэй байж болдогсон бол энэ л баймаар, чадмаар хун дээ. Нохор нь сонгуулийн хороонд ажилладаг учир цаараглаад байгаа юм болов уу даа.
Зочин 2020-10-21 103.212.118.199
Нөхөр нь Америкийн тагнуул шүү дээ
иргзн 2020-10-21 202.179.26.35
АН нэг хэсэгтээ Сэхэхээсээ өнгөрсөн, АН-д Лидер байх ч үгүй нэг Хүнээ Даргаар томилоо тэр нь Улс орноо биш АН-аа ч биш зөвхөн Өөрийнхөө Эрх ашгийн төлөө л ажиллана, АН Өөрөсөдөөсөө болж Намаа ч устгал аа, Ардчилилаа ч баларуулдаж хаялаа,
mgl 2020-10-21 202.179.11.230
Tanai nam duussan, yagaad gevel ta nar huviin ambitsaa l boddog, ulsaa ogt boddoggui.
1206 2020-10-21 192.82.73.124
Одоогийн йакийг амжилтад АН бус Миеэгийн хүү хүргэсэн гэдгийг энэ авгай мэдэхийн дээдээр мэдэж байгаа биз дэээ
Зочин 2020-10-21 203.91.115.47
ЭНЭ АРВААЛЖ ГОЁ ЯЛАГДСАН ШҮҮ. АН СӨНӨТҮГЭЙ ТАРТУГАЙ