Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая | News.MN

Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая

Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая

Тэрслүү үг: Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орост буцаая

“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусахтай зэрэгцээд Ерөнхий сайд шинэ ажлын хэсэг байгуулж, Шадар сайд Я.Содбаатар ахлахаар болжээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах зургаа дахь ажлын хэсэг агаад өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас нэг ажлын хэсгийг ахалж байсан юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу тус үйлдвэрт 2019 оны гуравдугаар сараас хойш жил долоон сар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн "Стандарт" банкинд тавьсан өрөөс 40 сая ам.долларыг “Эрдэнэт”-ээр төлүүлснээс өөрөөр онцгойлох содон, сонин үйл явдал өрнөсөнгүй.

Төрсөн хүүдээ 2.5 тэрбумын шахаа, тендер авч өгсөн Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын төлөө “сүүлчийн ганц цамцаа урагдтал” зүтгэсний дараа “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан их хэмжээний өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргасан байдаг.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин энэ талаар өнгөрсөн 2019 оны хавар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ дээрх 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээс буцааж авахаа илэрхийлж байв. Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар тооцвол бараг 100 гаруй тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн өрөнд өгсөн гэсэн үг. Гэвч одоохондоо “Эрдэнэт”-ээр төлүүлсэн 40 сая ам.доллараас сохор цент ч Ш.Батхүү төлөөгүй байгаа юм.

Энэ хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г.Алтан нарын хүмүүсийг шүүх хурал хоёр долоо хоног үргэлжилж, шүүхийн шийдвэр гарсны дараа хөрөнгийг зарж, “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгох асуудал яригдах бололтой. Ш.Батхүүг барьцаанд тавьж, “Стандарт”-аас мөнгө зээлж байх үед хоёр улсын өмч байсан “Эрдэнэт” өдгөө зуун хувь Монголын төрийн өмчит компани болсон.

“Эрдэнэт” үйлдвэрийг зуун хувь Монголын өмч болоход “Монголын зэс” компанийн оролцоо багагүй байсан нь үнэн.

Оросуудын эзэмшилд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростех” компаниас худалдаж авсныхаа төлөө тэд өнөөдөр ардын засгийн дайсан, “ангийн” феодал, гэмт хэрэгтэн болчихоод байгаа билээ.

Онцгой дэглэмийн хугацаа дуусахтай зэрэгцээд хувь эзэмших асуудал хөндөгдөж болзошгүй гэх эдийн засгийн хүрээнд хүлээлт үүссэн. Гэвч “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгаж байсан, шалгах үүрэг хүлээсэн шинэ, хуучин ажлын хэсгийн дарга нарын, У.Хүрэлсүхийн танхимын сайдуудын ар араасаа цуварсан мэдээллээс уншихад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр сохор зоос ч төлөхгүй “дээрэмдэх” сонирхолтой байгаа аж.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тодорхой хэмжээний хувийг хэн нэгэнд өгөх, өөр хэлцэл хийж, УИХ-ын тогтоолоос гажвал том асуудал болж хувирах”-ыг өөрийн амаар болон Ж.Батзандангаар дамжуулан анхааруулсан нь шинэ ажлын хэсгийнхэнд өгч буй анхааруулга гэж хэлж болно. Харин Шадар сайд Я.Содбаатар “УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоо хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ” гэснээс харвал шинэ ажлын хэсэг ямартай ч хувийн хэвшилтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч буй аж.

Мэдээж Засгийн газар дахин Онцгой дэглэм тогтоогоод байх хуулийн боломжгүй. Нөгөөтэйгүүр Монголын төр хувийн өмчийг шууд дээрэмдэж авах нь улсын нэр хүнд, эдийн засагт ч таатай үр дүн авчрахгүй. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Я.Содбаатар “Монголын зэс” компанитай хэлэлцээр хийхээс өөр аргагүй. Адаглаад л Монголын төр дээрэмчин болж харагдахгүйн тулд шүү дээ. Хэрэвзээ хэлэлцээр хийлгүйгээр хувийн өмчийг дээрэмдвэл Монголын эдийн засгийн муу түүх болж үлдэж мэднэ.

“Монголын зэс” компани “Эрдэнэт”-ийн удирдлагыг гартаа авсан цөөн хэдэн сарын хугацаанд тус үйлдвэрийн орлого зарлага, тендер, худалдаа ил болсон. Дарга, сайдуудын үр хүүхэд, ах дүү шахаа хийдэг биш жирийн иргэний компани ч тендер оролцох эрх нь нээлттэй болж байв. Одоо хэн гэдэг дарга хэчнээн төгрөгийн урамшуулал авч буй нь нууц. “Эрдэнэт”-ийг ард түмэндээ авч өглөө гээд байдаг, үнэндээ тэнд ялсан намын дарга нарын ах, дүү хамаатан садангууд ажилд ордог, тендер авдаг батлагдаагүй хууль үйлчилдэг.

Ийнхүү “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон улс төрийн том зодоон өнөөдөр ч өрнөсөөр байна. Газрын доорх баялгийг булаацалдсан эрх мэдэлтнүүдийн толхилцооны гол хохирогчид нь бизнесийнхэн, тэр тусмаа эдийн засаг болдог. Эцэст нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь оросуудад байсан бол Монголын дарга нар дээрэмдэж чадах уу. Тэгэхээр хөмөрсөн тогоон дотроо хэрэлдэж, булайгаа дэлхийгээр цацаж байхаар тэр оросуудад нь буцаагаад өгчихвөл бүр амар биш үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

93 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-21 103.57.95.128

Тэрслүү үг биш! Ерөөс Оросод нь буцааж өгөөд 49 хувийг Монголд авчирахад оролцсон хүмүүсийг шоронд хий !!!

Avatar

Зочин 2020-10-21 172.58.143.127

Orost butsaaj bolno shdee 400 saya dollariig Mongoliin Tor abah estoi! Why not?

Avatar

Зочин 2020-10-21 202.9.46.129

Элбэгдорж ядуу байх ёстой юм байна. Нямдорж бол төрийн мөнгийг зүгээр идэж байх ёстой юм байна. Монголын зэс компани Элбэгдоржийнх мөн гэсэн баримтаар нотлох хэрэгтэй байна. Харин Нямдорж бол эцэг хүний үүргээ биелүүлээд гээд нотлогдсон. 49 н хувийг хувьд өгсөнөөр намын санхүүжилт, идэх мөнгө алдчихгээд байгаа МАНгаруудын эрх ашиг хөндөгдөж байна.

Avatar

Зочин 2020-10-21 66.181.182.165

Би төрийн банкнаас зээл аваад нэг приус авлаа.Тэгээд приусээрээ ажил хийгээд өрөө дарна.Энэд би одоо төрөөс луйвардсан уу төрийн мөнгөөр машин авч унасан уу.Төрийн банкнаас хүмүүс ирээд та төрийн мөнгөөр машин авсан байна гээд машиныг хураагаад авчихвал яах вэ

Avatar

Шударгаар л шийдээсэй 2020-10-21 202.126.88.150

Яаг ямар мөнгөөр авсаныг маш нарийн шалгаад зарлах хэрэгтэй байна аа олон түмэнд. Тэгээд үнэхээр хувиасаа 300 сая доллар гаргаад авсан бол мөнгийг өгөх хэрэгтэй. Хэрэв Улсаас нэг төгрөг ч болтугай авсан бол шууд хураах нь зүйтэй байх аа

Avatar

Заагч 2020-10-21 202.179.31.251

Данжааддоржын хог шүлс үсэрч байна өмхий хог х***а далд ор.

Avatar

Зочин 2020-10-21 103.229.121.57

тарвагадорж ингэж хэлж байгаа юм байна гэж ойлголоо.

Avatar

монгол хүн 2020-10-21 66.181.161.56

баялгаа Монгол хүн монголдоо буцааж авсныг түүх хэзээд зөвтгөх болноо Авч чадсан тэр эрхмүүдийн гавьяагаар түүх бичигдэх болно. Цаг цагаараа байхгүй. Энэ харанхуй үе дуусна удахгүй.

Avatar

Зочин 2020-10-21 202.126.90.160

Тарвагын хорлонтой санаал харагдаж байна даа !

Avatar

? 2020-10-21 202.126.88.235

Za aliishyy Mongoliin zes ko- n hamuudaa hogshin ashiggyi geed Ebi geer shaalgaad bsan heden jil ovoo tatvar avlaa shyy

Avatar

/*-*/ 2020-10-21 49.0.212.165

Зөв, ОХУ-д буцааж бэлэглэ. Оросууд тэрийг чинь Xятадад зарчихна

Avatar

Зочин 2020-10-21 150.129.140.76

Тэр дэлхий нийтээр хямралтай хамаг өнгөтэй өөдтэйгээс нь мөнгө аваад тараачихсан хүнд үед ч битгий хэл одоо ч монголын засгийн газар мөнгийг нь төлөх чадамж алга зүгээр хүчээр авчихна гээд байна шүү дээ.Та нарын гэр орон байрыг зүгээр авчихна гэвэл асуудал үүсдэг юм байгаа биз дээ.Хамаагүй ээ оруулсан мөнгийг минь өгчих гэхээр популист Оюун эрдэнэ үгүй гэсэн ш дээ.Үг өгүүлбэрийн утгыг олж байж төрийн өмч гэж хуцаж байцгаа

Avatar

Зочин 2020-10-21 77.37.225.98

Улс тэргүүн ээлжинд авах ёстой юмыг хуйвалдаж хувьд өгчихөөд битгий улаан цайм мэлзээч. Хүн болгон ухаарч мэдэж байгаа. Ард түмнээ тэгэг гэж бүү бод.

Avatar

Зочин 2020-10-21 203.91.115.48

Монголын төрииг 20гаруй жил толгойлсон МАНАН бүлэглэлиин энхболд элбэгдорж тэргүүтэй хүмүүс л тэр үедээ өөрсдиигөө намайг хэн диилэх вэ гэж бодоод ил цагаанаар улсын төсвиин мөнгииг ашиглаж гол хамсаатан ххбанкнаас 100сая орчимыг аваад бусад 300саяыгил далд аргаар төсвиин мөнгииг ашиглаж авсан нь ямар ч хүнд тодорхой л байсан шүү дээ Тэдэнд үнэхээр мөнгө байсан бол икс тайлантай хуурамч кампани байгуулж хорин хэдтэй хэнии ч мэдэхгүй залуугаар захирал тавьж энд тэндээс мөнгө зувчуулах хэрэггүй.

Avatar

Зочин 2020-10-21 202.180.220.77

Төсвийн мөнгөөр авчихсан бол бүгд шоронд явах байсан мулгуу минь. Баярцогтыг өөрийн мөнгөөр хувьцаа авч ашиг оллоо гээд шоронд хийсэн биз дэ? Тиймээс улсын мөнгөөр авсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүй.

Avatar

Уншигч 2020-10-21 202.72.247.58

Энийг бичсэн хүн шал худлаа юм бичиж байна. Оросоос Монгол авсан нь зөв, гэхдээ хууль зөрчиж илт авилгын шинж чанар агуулж луйвардаж авсаныг сайшааж бичээд байгааг ойлгохгүй байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг . Эрдэнэтийн 49 хувийг авьсан байх үед 200-300 тэрбум төгрөгийн татвар улсад төлөөд үлдгэдэл мөнгийг нь ноогдол ашиг гээд элбэгдорж тэргүүтнүүд хувааж авсан бол одоо 1 их наяд төгрөгийг улсын татварт төлж байна. Худлаа Нямдоржийн хүүхдийн шахаа гэж яриад жижиг юмаар том хэргээ

Avatar

Зочин 2020-10-21 183.177.99.229

Арай ч дээ монголынхоо юмыг монголд нь эв зүйгээрээ учраа ололцчихгүй, дэвэн дэлхийгээр ийм шившиг болгох сонирхолтой болгох ч гэж дээ

Avatar

ЗОЧИН 2020-10-21 202.126.90.160

ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГООД ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ЗАРАХ ХЭРЭГТЭЙ !!! ИЛҮҮ САЙН ХУВИЛБАР БАЙХГҮЙ !!!

Avatar

zochin 2020-10-21 203.91.115.253

"Би авахгүй бол чамд ч өгөхгүй"

Avatar

Зочин 2020-10-21 195.46.106.44

Монголчууд луйвар хийж байна гэдгийг Орсууд хараад анх үйлдвэр байгуулахад оруулсан, түүний үр ашгаа нөхөж авсан мөнгөнөөс дахин нугалаад зарчихсан байгаа юм чин,Хууль ёсны дагуу хувийнхаа мөнгөөр авсан бол хэн юу ч хэлэхгүй. Улсын мөнгөөр ерөнхийлөгч, Миеэгомбо 2 той хамтраад шаачихлаар жинхэнэ луйвар болж байгаа байхгүй юу.

Avatar

Зочин 2020-10-21 150.129.142.241

Жинхэнэ монгол сэтгэлгээ, монгол ухаан гэж энийг л хэлээд байгаа юм! Яг оригоороо ямарч засваргүйгээр илэрч гарч байгаа нь энэ!

Avatar

Зочин 2020-10-21 202.126.89.203

Zuv avsan bol hen yu helehev dee. Iim yuman deer huuli zurchino gej yu bhav dee. Denduu mundagdaad avchih sanaa manai Ebi ezentend bsan n hen ch medne shuu dee

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2020-10-21 174.247.114.202

zaa iim amarhan umiig shiidej chadahugui bol bi shiideed ogie.
Nyamkaag sain shalgaa tegeed l gol ni oldonoo

Avatar

Зочин 2020-10-21 183.90.36.33

“Хүнд өгчихвөл,, бид зодолдохгүй”. Аймаар ухаантай зүйл биччихсэн гэж бодох. Үнэндээ хулгайч луйварчингийн Бүгд найрамдахыг уншаад л, зохих газарт нь явуулбал болоо

Avatar

Зочин 2020-10-21 202.55.188.39

Наадах чинь ориг монгол гаргалгаа. Би идэхгүй юм бол чи ч бас идэхгүй. Нохойн хоол болог. Бид ийм л үндэстэн. Бидний бодит төрх энэ. Яагаад хөгждөггүйн үндэс энэ.

Avatar

Зочин 2020-10-21 49.0.149.20

ТЭГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДБЭРИЙН 49%г ОРОСТ БУЦААХУУ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ХУВЬДАА АВСАН ХУЛГАЙ НАРТ БАЙЛГАХУУ ГЭДЭГ АСУУЛТ ЯВУУЛААД ШИЙДЧИХЬЕ МОНГОЛД ҮЛДЛЭЭ ГЭЖ БОДЬЁ ЭЛБЭГДОРЖ НӨРЫН ХҮМҮҮСИЙН ӨМЧ БОЛГОХУУ ЭСВЭЛ ГЭДЭГ АСУУЛТ ГАРНАДАА ХӨЛСНИЙ БИЧЭЭЧЭЭ

Avatar

Зочин 2020-10-21 192.82.73.24

Путин Монголчуудыг талцуулж зодолдуулах гэж Эрдэнэтэд урхи тавьсан юм шүү дээ Монголчууд бид 49 хувиа буцаах биш өөрсдөө эзэн болох ёстой

Avatar

зочин 2020-10-21 202.21.107.83

Ардын нам Эрдэнэт үйлдвэрийг саалийн үнээ болгож олон ч жил хөхсөн дөө. Батхүүгийн гараар бүр их том идэх цаашлаад өр төлбөр өндийвөл Эрдэнэтээр л төлүүлчих санаа нь урьд нь ч төлөвлөсөнөөрөө одоо ч ялгаагүй Батхүүгийн өмнөөс Эрдэнэт л төлж байгаа биз дээ. тэгэхгүй бол бүгдийнх нь зэс гууль нь цухуйх гээд байсан бус уу. 49 % ийг үг дуугүй хүчин дээрэм хийж авахаас ч өөр аргагүй дээрэмдэх шалтаг шалтгаан хүсэл байсан бүлэглэлийн хүч ч байна. Авалгүй яахав. Хүчээ нэгтгээд илдээд байхаас өөр я

Avatar

Зочин 2020-10-21 150.129.142.132

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана шингээж чадахгүй байж. Путинд хэдэн монгол сэгэн дээр байгг нохой шиг зодолдох тийм аймаах сонин гэж үү

Avatar

Зочин 2020-10-21 103.229.176.130

news.mn bol huzuuugui hulgaichiin site tiimes ezendee uilchilj bn daaaa

Avatar

Зочин 2020-10-21 64.119.26.190

49 ийн хөлсний бичээч утга уялдаагүй хэдэн үг холбож, хоолны мөнгө авсан байх даа

Avatar

Зочин 2020-10-21 64.119.27.96

49 ийн үед томилогдсон ерөнхий захирал, мөн 40 ийн үкд үйлдвэрийн хаалга татсан хүмүүс л удирдаж бн даа.

Avatar

Зочин 2020-10-21 64.119.27.96

За яадаг ч бн 49 ирээд томилсон ерөнхий захирал болон 49 ийн үкд эрдэнэтийн хаалгыг татсан нөхдүүд захирал хийгээл байж бн.

Avatar

Зочин 2020-10-21 202.131.245.6

за тэр эбэ,сайхан б, энэ тэр яахав хуулийн байгууллага нь шийддэг юм бга биз, цааш даа энэ үйлдврийг улсын юм, ард түмний юм мум ч гэх шиг нэрийн доор шахаа хийгээд идээд бга нөхдийг яах уу, хувьчлах ХУВЬД ХУУЛИЙН ДАГУУ ӨГ өөр шийдэл байхгүй,,, хардалт сэрдэлт ч байхгүй болно

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Харин тийм ээ! Нөгөө ЖАСТ-ын БАТХҮҮГИЙН өрөнд өгсөн гээд байгаа 40 сая ДОЛЛАР хайчсан бэ? гэдэг талаар яагаад хэн ч юу ч бичдэггүй юм бэ?
25 сая доллор нь л нь зуучлагч компанийн дансанд ороод дундаас нь 15 сая доллар нь алга болчихсон баримт TWITTER-т тавьсан байсан. Энэ талаар тэгвөл яагаад? Хэн ч сурдаггүй, дуугардаггүй юм бол????

Avatar

Хгнэ 2020-10-21 209.89.142.86

Үхэр монголууд, анхнаасаа ч 49 маань Оросын ч хувь байгаагүй, дээрэмчин Шо-гийн үед орос дээр бичүүлсэн түүх буй

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Хуцдаг халтарынхаас хэзээ ирсэн худалч гөлөг вэ чи?!?

Avatar

Баасансүрэн 2020-10-21 202.126.90.81

Худалдаж авсан мөнгө нь улсынх гээд байгаа биздээ. Улс ард түмний өмчийг өөрт нь өгөхгүй өмнөөс нь улсын мөнгөөр худалдаж авчихаад хувийн өмч гэж дайраад байдаг нь сонин юм. Тэгээд бас Путин 49 хувиа чамд бол өгнө, монголын ард түмэнд бол өгөхгүй гэсэн гээд байгаа нь ямар учиртай юм бол.

Avatar

Зочин 2020-10-21 202.180.220.77

худалдаж авсан мөнгө нь улсын байсан бол бүгд шоронд суух байсан. Баярцогтыг өөрийн мөнгөөр Рио Тинтогийн хувьцааг авч зарлаа гэж шоронд хийсэн биз дэ? Тиймээс энэ бол улсын мөнгө биш байсан.

Avatar

Зочин 2020-10-21 64.119.20.167

ХУЛГАЙЛСАН 49 өө СИНГАПУРЫН НЭГ БАЯНД ЗАРЖ МӨНГӨ УГААХ ГЭЖУУГААД ЧАДААГҮЙ ЭЛБЭГШУНАЛХОВДОГДОРЖИНО

Avatar

Зочин 2020-10-21 202.126.89.143

49.иыг 400 сая доллараар авсан.талыг нь 2 банкнаас зээлж үлдсэнийг нь засгийн газрын эзэмшдэг бондныхоо мөнгөөр авсан.энийг нууж хаах тархи угаах ямар шаардлага байна аа.49 нь ирж төсавт ордог 400 сая доллар нь 2 дахин нэмэгдэж анх удаа 1 их наяд гарсан.шүүхдээд оростоо буцаагаад өгвөл таарна.

Avatar

ard 2020-10-21 203.23.49.79

deeremduulsen horongoo ard tumen butsaaj avah ni zov. saihanbileg, tsagaan, eba nar bugd shoron ruu marsh

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Ард түмний нэгээхэн хэсэг үүнийг бичсэн танд өнөөдрийг хүртэл яг юу оногдов???

Avatar

Зочин 2020-10-21 202.131.245.6

хэхэхэ тэр орос нь байхад шахаал байсан биз дээ, улсын үйлдвэр гэж юу байдаг юм бэ, хувьд л очих хэрэгтэй гэхдээ хуулийн дагуу,, улсын үйлдвэрт шахаа, ХУВЬД NO, зүгээр л зарчим нь

Avatar

иргэн 2020-10-21 202.131.227.82

Хувьд хөрөнгө очихоороо маш их хяналттай болдог сайн талтай.

Avatar

Зочин 2020-10-21 192.82.75.66

Оросууд анх байгуулж манай хоёр улс ашиг шимийг нь хүртэж ирсэн үйлдвэрээ дахин хамтарч ашигласан нь дээр. ОХУ, Монгол хамтарч эзэмших нь ирээдүйн баталгаа ч байж мэднэ.

Avatar

ЗОЧИН 2020-10-21 185.209.178.59

49-ИЙНХЭН ИРЭЭД НЭГ ИХ ГИЙГҮҮЛСЭН ЮМ БАЙХГҮЙ ШДЭЭ.

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Харин ч маш сайн хяналт тавьж байсан юм даа.
2 тэрбумаар машин авч бэлгэнд өгөхийг л ямар ч байсан хориглох ь байсан даа тэгж ярих юм бол!!!

Avatar

өвөө 2020-10-21 202.131.243.190

Ард түмэнд 49 хувьцаа юу болсон бэ Хүүкээд

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Ард түмний нэр барьж НЭГ МОЛИГО ХОЁР ШОГ БОЛГОСОН ЮМ ДАА гэж…

Avatar

загдаа ах нь 2020-10-21 202.131.243.190

АЛТАН КАРТ гэж байсан одоо ажиллахгүй байна

Avatar

zochin 2020-10-21 119.40.98.177

49 хувийг худалдаж авсан гэх ОХУ-ын хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх мөнгө Монголбанк болон улсын төсвөөс гарсан мөнгө гэсэн биз дээ тэгэхээр Монголын зэс компанитай хэлэлцээр хийдэг билээ шүүхэд хандаж улсын хөрөнгө гэдгийг тогтоолгоод шууд төрийн мэдэлд авсан дээр биш үү. Хэрэв зээ улсын мөнгө биш өөр эх үүсвэрээс гарсан бол арай өөр байх байсан биш гэж үү.

Avatar

зочин 2020-10-21 202.179.24.223

төрийн мөнгөөр авсан 49 хэн одоо бүгд шоронд баймаар. Гэтэл хэн ч ороогүй. Төрөөс мөнгө гаргаагүй болохоор яаж чадахгүй ажлын хэсгээ солисоор

Avatar

Зочин 2020-10-21 59.153.114.246

Эрдэнэбатаас эхлээд орчихоод байхад

Avatar

Иргэн 2020-10-21 202.21.124.129

За даа одоо ч иймэрхүү юм бичиж тархи угаах гэдэг хөг өнгөрсөн байхоо, эхлээд хэлчихэд!
Төр ерөөсөө дээрэмдэх гээгүй, харин төрийн өмчийг эзнээс нь асуулгүй өөрөөр хэлбэл хууль зөрчөөд тэгээд бас хулгайн мөнгөөр хусчихсанд л асуудлын гол нь байгаа гэж ойлгодог!

Avatar

BOLD 2020-10-21 192.82.67.135

ERDENET HEZEE CH ARD TUMNIIH BAIGAAGUI UE UEIIN ULS TURCHDIIN . darga nariin shahaanii gazar baisan ODOO CH YAG ADIL.

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Ёстой яг үнэн!

Avatar

Зочин 2020-10-21 202.126.90.97

Сэтгүүл зүйг бузарлаж байгаа сайтдаа. Элбэг, түүний хүүгийн боол сайт.

Avatar

Зочин 2020-10-21 139.5.219.172

Элбэгдорж сайтаараа дамжуулж хошгирч байна уу. Даварсан муу золиг зууны луйвар хийчээд зүгээр суугаад байдаг

Avatar

иргзн 2020-10-21 202.179.26.35

Банкаар дамжуулж Луйвар хийж Ард түмний Татварын мөнгөөр Өөрийн болгосон Хөрөнгийг Хувийн гэж Нэрлэх нь утгагүй, Эрдэнэтийн 49н хувийг авах даа УИХ-аар ч хэлэлцүүлээгүй Хууль зөрчсөн гээд л Хууль зөрчиж Хуйвалдсан Үнэн шүү дээ, Эрдэнэт бүх Ард түмний Өмч байх ёстой,

Avatar

Зочин 2020-10-21 202.21.108.222

Коммунистууд баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, хувийн өмчтөнүүдэд хэзээний харшилтай байсан даа. Коммунистуудын бизнес бол шахаа, шантаж, цавчаа, тендер. Бүтээн байгуулалтыг хувийнхан хийдэг, коммунистууд тэдний дээр шимэгчилж л баяждаг. Дээрэмдсэн өмч эзэддээ очиж дээрэмчид нэг л өдөр шүүхийн өмнө дахин толгой гулдайн хулгайч нүдээр камерлуу ширтэж байх үе ирнээ.

Avatar

Zochin 2020-10-21 66.181.185.123

Луйвараа зовтгох аргаа хайгаад л байна уу

Avatar

Зочин 2020-10-21 64.119.17.162

Ямарч баялаг бүтээж үзээгүй луйварчин банк өөрийнхөө мөнгөөр авсан гэдэг худал үлгэр юм. Ахин хэлье, эдний мөнгө бол банкаар дамжуулж луйвардаж олсон зүйл. Монголын ард түмний карманаас хулгайлсан банкны эздээс Эрдэнэтийнхээ 49% буцааж авах нь үндсэн хуулиар олгогдсон байгалын баялагтаа эзэн байх эрхээс улбаатай зүйл.

Avatar

Зочин 2020-10-21 203.91.115.42

Банкныханд оюуны өмч байна уу гэвэл нэг байхгүй. Банк тэгээд яагаад мөнгө нэг хүнээс хадгаламжийн мөнгийг бага хүүгээр аваад нөгөөд нь өндөр хүүгээр хүүлэх эрхийг эдэлнэ вэ? Энэ бол банк эхлэж байгуулах зөвшөөрөл авсан хэдхэн гэр бүлийг хамгаалсан эрхийн бичгийг хүчингүй болгож болно. Банкны эздийг бүгдийг нь өмчгүй шалдалж үлдээж болох үндэслэл бүрэн бий. Банк бус санхүүгийн байгууллага, ломбард бүгд мөнгө хүүлж луйвардаж суудаг хулгайч юм.

Avatar

ЗАЙРАН 2020-10-21 202.137.144.96

ЦАХИАГИЙН ХҮҮ80% ЭЗЭМШДЭГ ТЭМҮҮЖИНГИЙН ҮЕЭЛ ЭГЧ ТЭМҮҮЛЭНН ХАРИЦУДАГ САЙТЫН БОДЛОГО ЭНЭ., 49%-Г АВ ГЭСЭН ОРОСЫН ТАЛЫН ХҮСЭЛТИЙГ САЙХАНБИЛЭГ ТӨР АВАХГҮЙ ЭБЭ АХАА ТА ЦУС НЭГТЭНГҮҮДТЭЙГЭЭ АВ ГЭЭД ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ ОЛГООД ЗУГТСАН , ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ Л ТООЦООД ИЛҮҮ ДУТУУ ЖААХАН ЮМ ГАРВАЛ ӨГӨӨЛ ХУЛГАЙЛСАН ЯЛЫГ НЬ ӨГӨӨ Л БОЛОО Ш ТЭЭ? САХАЛ+ ЭБИ+ ДА+ ГЭЭД БҮГД УРД ЗҮГИЙХНИЙ ХҮҮХДҮҮД БАЙГАА НЬ ИЛТ БОЛСОН ТЭД 49% АВСАН НЬ ГАВЬЯА БИШ САЙХАНБИЛЭГ ТӨР АВЬЯ ГЭЭД БОНД ГАРГААД АВЧИХ БСН

Avatar

Зочин 2020-10-21 103.26.195.218

АН н хулгайч нарын захиалгат нийтлэл үү

Avatar

Иргэн 2020-10-21 103.57.94.54

Төр ингэж хувийн өмч рүү довтолдог оо болих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-21 202.179.24.125

400-ХАН САЯ ДОЛЛАР БИТГИЙ ХЭЛ МӨНГӨӨР МОНГОЛЧУУД ГУЛГИЖ ТОГЛОЖ БАЙНА. ЭНЭ МӨНГӨНӨӨС ХЭД ДАХИН ИХ МӨНГӨӨР ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ХАЛАМЖ, МСҮТ-ЭД СУРАЛЦАГЧДЫН 200 МЯНГА, СУМ БОЛГОНД СОЁЛЫН ТӨВ БАРИХ ГЭХ МЭТЭЭР НААД НЭГ 400-ХАН САЯ ДОЛЛАР ХАЖУУД НЬ ЮУ Ч БИШ. 6-7 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ИМПОРТЫН ИХЭНХИ НЬ ШАТАХУУН МАШИН СЭЛБЭГ ГАР УТАС БОЛЖ БАЙНА. ТЭГЭХЭД НЭГ 400-ХАН САЯ ДОЛЛАРЫГ ЗГ ӨӨРӨӨСӨӨ ГАРГААД АВЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ГЭЖ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ. ТӨРИЙН МӨНГИЙГ ЗЭЭЛЖ АВЧ ТЭРҮҮГЭЭРЭЭ ЛУЙВАР ХИЙЧИХЭЭД ХУЦААД БАЙХЫН

Avatar

Зочин 2020-10-21 203.91.115.47

МОНГОЛ БАНКНЫ МӨНГӨ ХУВИЙН ӨМЧ БИШ. ТӨРИЙН МӨНГӨӨР 49 АВЧИХСАНЫГ ЧИ МЭДЭЖ Л БАЙГАА

Avatar

Zochin 2020-10-21 202.126.90.75

Orosuudiingui ogoh estoi huviig hen ochij hudaldaj avsan ter hun l zah zeeliinhee huuliar shatna. Avahgui baih ni yasii!!
Ene uildveriin tsoriin gants 100 huviin ezen ni ard tumen!! Duusaa!!

Avatar

Зочин 2020-10-21 103.229.120.59

bitgii hutsaa Huzuuguidorjtonguud chaddag uim bol Orosd butsaaldaa,horlon suitgegchid,ta nariin shunal etses boloh tsag irn ee!!

Avatar

Зочин 2020-10-21 203.91.115.47

энэ сайт тарвагадоржийнх. аргаггүй л ард түмний эсрэг тэрсэлж байгаа ардчилсан хятад сайт. Саяхан атигар сэтгүүлч Уянга Баатархүү хоёр Ачит Ихт гэж Эрдэнэтийн баялгыг хулгайлж байгаа элбэгдоржийн гэмт хэргийг өмөөрч сайтуудад мөнгө төлж тараагаад Цагаан элбэгдорж хоёроос их хэмжээний мөнгө хөлсөнд нь авч модны 2-ын тийшээ оймон плаза гэдэгт 120 кв офисс авч бөөн баярхал явагдаж байналээ.

Avatar

ард уурхайчин 2020-10-21 139.5.217.195

Тэрслүү нараа, Хэний мөнгөөр хэн энэ 49%-ийг авав…Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж аваад байгаа юм биш үү…Тэгэхээр Төр юм аа авах нь зөв биздээ…. Яахав санаачлаад явсан нь сайн байна. Тэгэхээр нэг сарын цалингаар шагнаад,,, баярын бичиг эсвэл , тэр гавьяат мавьяатыг ө гөө , яасан их шунал вэ, шунал ихэдвэл шулам болно ооо, ард түмний юмыг зүгээр авч болдоггүй юм. Ардчилсан хулгайч нараа

Avatar

123 2020-10-21 103.229.122.12

tanii tarhi gashilsan bna

Avatar

Зочин 2020-10-21 202.126.88.213

Төр аваад өөрт чинь юу оногдов доо ИНГЭХЭД????
Тэнэг ард түмний нэр барьж тархийг чинь угааж буй төр барьсан шуналтангууд өөрсөдөө хагартлаа баяжлаа энэ жил хагасын хугацаанд!!!
49%-ийнхэн Хяналттай байсан учраас хулгай хийж чадахгүй байсан юм шүү ЯГ ҮНЭНДЭЭ!!!

Avatar

Зочин 2020-10-21 64.119.24.5

hoorondoo hereldej bsanaas butsaaya butsaaya

Avatar

mongol 2020-10-21 66.181.176.45

Bid ardchilsan niiemd amidarch bn zarim teneguudiin heldeg shig tur huchtei bn geed humuusiinhee biznesiig deeremdej avaad baival bid butsaad totilator sistemdee shiljij orloo gesen ug herev tiim yam bolvol bid hoid solongos uls shig gaduurhagdsan gantsaardmal uls bolood zuvhun hyataduudaqas hamaaraltai huurhiilultei uls bolj huvirna huchtei uls baiya gevel ard tumnee deedelsen ediin zasag ni hugjsun olon ulsad neelttei gadaad bie daasan bodlogotoi uuriin gesen duu hooloitoi iim l ulsiig heldeg

Avatar

Зочин 2020-10-21 103.229.120.59

humuusiin busines mongoliin ard tumnii horongiig tegeed heden alban tushaal,erh medeleeree mongonii zahad hursen humuus deeremdej boldog uim uu,ulaan luivarchiniig demjigchee

Avatar

Зочин 2020-10-21 202.21.108.160

Сахал Эрдэнэбигийн сэтгүүлч байна

Avatar

Зочин 2020-10-21 139.5.217.180

Eniig bicnsen setgyylcniig zailuul hyyj yavuul

Avatar

Зочин 2020-10-21 202.21.109.114

EH ORNOOSOO URVASANTAI ADIL

Avatar

Зочин 2020-10-21 202.179.24.125

400-ХАН САЯ ДОЛЛАР БИТГИЙ ХЭЛ МӨНГӨӨР МОНГОЛЧУУД ГУЛГИЖ ТОГЛОЖ БАЙНА. ЭНЭ МӨНГӨНӨӨС ХЭД ДАХИН ИХ МӨНГӨӨР ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ХАЛАМЖ, МСҮТ-ЭД СУРАЛЦАГЧДЫН 200 МЯНГА, СУМ БОЛГОНД СОЁЛЫН ТӨВ БАРИХ ГЭХ МЭТЭЭР НААД НЭГ 400-ХАН САЯ ДОЛЛАР ХАЖУУД НЬ ЮУ Ч БИШ. 6-7 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ИМПОРТЫН ИХЭНХИ НЬ ШАТАХУУН МАШИН СЭЛБЭГ ГАР УТАС БОЛЖ БАЙНА. ТЭГЭХЭД НЭГ 400-ХАН САЯ ДОЛЛАРЫГ ЗГ ӨӨРӨӨСӨӨ ГАРГААД АВЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ГЭЖ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ. ТӨРИЙН МӨНГИЙГ ЗЭЭЛЖ АВЧ ТЭРҮҮГЭЭРЭЭ ЛУЙВАР ХИЙЧИХЭЭД ХУЦААД БАЙХЫН

Avatar

Зочин 2020-10-21 202.179.24.125

400-ХАН САЯ ДОЛЛАР БИТГИЙ ХЭЛ МӨНГӨӨР МОНГОЛЧУУД ГУЛГИЖ ТОГЛОЖ БАЙНА. ЭНЭ МӨНГӨНӨӨС ХЭД ДАХИН ИХ МӨНГӨӨР ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ХАЛАМЖ, МСҮТ-ЭД СУРАЛЦАГЧДЫН 200 МЯНГА, СУМ БОЛГОНД СОЁЛЫН ТӨВ БАРИХ ГЭХ МЭТЭЭР НААД НЭГ 400-ХАН САЯ ДОЛЛАР ХАЖУУД НЬ ЮУ Ч БИШ. 6-7 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ИМПОРТЫН ИХЭНХИ НЬ ШАТАХУУН МАШИН СЭЛБЭГ ГАР УТАС БОЛЖ БАЙНА. ТЭГЭХЭД НЭГ 400-ХАН САЯ ДОЛЛАРЫГ ЗГ ӨӨРӨӨСӨӨ ГАРГААД АВЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ГЭЖ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ. ТӨРИЙН МӨНГИЙГ ЗЭЭЛЖ АВЧ ТЭРҮҮГЭЭРЭЭ ЛУЙВАР ХИЙЧИХЭЭД ХУЦААД БАЙХЫН

Avatar

Зочин 2020-10-21 66.181.187.59

"Эрдэнэт"-ийн 49 хувийг Орост буцаах эсвэл "Эрдэнэт" шиг хамтарсан үйлдвэрийг Оросуудтай хамтран байгуулах

Avatar

Зочин 2020-10-21 202.21.109.114

HAASHAA BUR MOOROOD YAVCHIHLAA

Avatar

ИРГЭН 2020-10-21 66.181.167.254

ТЭРСЛҮҮ БИШ ТЭНЭГ ҮГ БАЙНА. ЭНЭ ХҮН ЗАХИАЛГАТ БИЧИГЧ БАЙНА.

Avatar

Зочин 2020-10-21 124.158.105.2

ямар ч тохиолдолд аль ч улсад эцсийн эцэст төр нь дийлдэг юм.ямар ч их хаан ямар ч том мафийн толгойлогч гар ч ирээд төрийг дийлж байсан түүх хүн төрөөлхтөнд гараагүй.ард түмэн эрдэнэтийг юу гэж харж байгааг ойлгосон уу.

Avatar

Зочин 2020-10-21 202.21.99.42

49 хувиа орос ах нартаа буцаах тэмцэл эхлүүлье ээ

Avatar

зочин 2020-10-21 66.181.191.223

буцаана гэж байхгүй,гэдэс хагарсан ч тогоон дотроо

Avatar

Зочин 2020-10-21 124.158.69.25

Шал тэнэг төртэй ингэж заргалдаж байснаас Орос ахдаа 49 хувиа буцаагаад өгчих хэрэгтэй.

Avatar

Zochin 2020-10-21 124.158.69.179

Chinii ah yum u. Odo ah man gedgee bolioch

Avatar

Зочин 2020-10-21 66.181.186.142

buted bagsha ardin bagsh hun iim baibal gutamshig shimj mondoo. butede hangal ardin bagsh hun uzeler hun doromjilod heleh helhui h**** heleel. iim jos surtahn baihinmu.

Avatar

Зочин 2020-10-21 66.181.186.142

buted densmaa baasanhuu norjmaa bagsha ardin bagshn hunes garamgui muuhai hargis tanhai uildel edger bagshiin huhdes gardin. ehleed ardin bagshaa ardin bagsh shigee huuge arhi uudag huuhde humuujuled. dara buden ugee hayaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж