Covid-19: Башкирт жирэмсэн эхчүүдийг гэрээс нь ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Covid-19: Башкирт жирэмсэн эхчүүдийг гэрээс нь ажиллуулна

Covid-19: Башкирт жирэмсэн эхчүүдийг гэрээс нь ажиллуулна

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас бүх албан газар, аж ахуйн нэгж жирэмсэн ажилтнаа гэрээсээ ажиллуулах шийдвэрийг Башкирийн тэргүүн Радий Хабиров гаргалаа.

"Башкирийн Засгийн газрын шийдвэрээр бүх жирэмсэн эхийг коронавирусийн халдвар авахаас сэргийлэн гэрээс нь ажиллуулахаар боллоо. Ингэхдээ цалинг нь хадгалах юм. Засгийн газрын шийдвэр шууд хэрэгжихгүй газруудад ийм алхам хийхийг зөвлөж байна” хэмээн Радий Хабиров Засгийн газрын шуурхай хуралдаан дээр хэлжээ.

Аравдугаар сарын 19-ний байдлаар Башкирт коронавирусийн 9809 халдвар бүртгэгдээд байна. Халдварын өсөлт 0,7%-тай байгааг Башкирийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Эмнэлгүүд орны нөөцийнхөө 77% хувийг ашиглаад байгаа юм. Тиймээс жирэмсэн эхчүүдийг гэрээс нь ажиллуулж байгаад шууд хүүхэд төрүүлэх чөлөө олгох нь зөв хэмээн Эрүүл мэндийн сайд Максим Забелин хэллээ.

Халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор Башкирийн эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах нь нэмэгдсэн нь санаа зовоож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж