Орост улаан түрсний үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Орост улаан түрсний үнэ нэмэгджээ

Орост улаан түрсний үнэ нэмэгджээ

2020 оны есдүгээр сарын байдлаар улаан түрсний бөөний болоод жижиглэнгийн үнэ нэмэгдсэн нь нийлүүлэлт багассантай холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байна. Ялангуяа Камчаткад яргай загасны агнуур энэ жил буурсан, мөн олборлосон түрсийг шинэ жилийн өмнө зах зээлд гаргахаар зуучлагчид хадгалсан байх магадлал өндөр байгаа ажээ. Тэгэхээр шинэ жилийн өмнөхөн түрсний үнэ одоогийнхоос ч өснө гэж таамаглаж байна.

Энэ жилийн хувьд Камчаткийн яргай загасны агнуур сүүлийн 10 жилийн хамгийн бага түвшинд байгааг Алс Дорнодын Загасны аж ахуйн яамны сайд Андрей Здетоветский хэлсэн. Алс Дорнод нь Оросын яргай загасны агнуурын гол бүс нутаг юм.

Энэ жил энэ бүс нутгаас 240 мянган тонн Номхон далайн яргай загас агнана гэж тооцоолсон. Гэвч энэ тооцоог дахин харж үзэх хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна. Агнуур багассан нт загасчид зардлаа нөхөж чадахгүй болсонтой холбоотой, тиймээс агнуурын хэмжээ багасч, үнэ өмч байна хэмээн Загасчдын ассоциацийн дэд ерөнхийлөгч Александр Фомин хэлсэн байна.

Загасны үйлдвэрлэл, борлуулалиын "Рыбсеть" сүлжээний тэргүүн Полина Кировагийн хэлснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад улаан түрсний үнэ 30% нэмэгджээ. Нэг килограмм улаан түрс 5000 рубль байгаа өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй өндөр үнэ юм хэмээн тэр хэлжээ.

Мөн нөгөө талаас рублийн ханш унасан учраас Япон, Хятадаас хөлдөөсөн түрс импортлох нь хамаатай ашигтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж