ЗГ: 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллана | News.MN

ЗГ: 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллана

ЗГ: 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллана

ЗГ: 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллана

НЭМЭЛТ:

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм. Нэмж 103 байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс үзвэл сүүлийн гурван жилд 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн 45.2 хувийг хулгайлах, 28.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 8.4 хувийг дээрэмдэх, тус бүр 7.5 хувийг залилах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 3.4 хувийг хүчиндэх, 2.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна. Тэвэл хүүхдүүдийн 23.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 25.3 хувь нь хүчиндэх, 9.0 хувь нь хулгайлах, 8.2 хувь нь дээрэмдэх, 5.0 хувь нь залилах, 6.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ. “Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бүх хүчээ дайчилж ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд  нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн санаачилгатай ажиллах нь чухал” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санууллаа.

Товч мэдээ

  • Ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1320-1400, 8-10 дугаар сард 1370-1450 төгрөг болж тогтворжсон байна. Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуй нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ.
  • Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон-Их тамир чиглэлийн 63 км хатуу хучилттай автозам, 220 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Автозам, гүүрийн ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу өмнө нь 19 мянган хүүхдэд нэг байцаагч оногддог байсныг өөрчилж, 8000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэх шийдвэр гаргасан байна.

Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-21 66.181.161.51

Сүүлийн 3 жилд 273 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн статистик байсан. Ажил хариуцсан байгууллагууд нь шугам шугамаараа энэ асуудлыг ярьж, зөвлөлдөж, ажлаа уялдуул. Нийтэд хэтэрхий дэвэргэж мэдээлээд байх шиг санагдах юм. Монгол улсын 1 сая гаруй хүүхдүүд бүгдээрээ хүчирхийлэлд өртөөд байгаа юм шиг л мэдээлэл гарах юм.

Avatar

бат бат 2020-10-21 202.126.92.99

хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахбйцаагч нэмэх нь маш зүйтэй шүү. Монголын цагдаа хүчээ нэмэх ёстой

Avatar

Зочин 2020-10-21 103.229.121.250

ХҮМҮҮЖИЛГҮЙ, ТОМ ХҮНИЙ ҮГИЙГ НОХОЙ ХУЦСАН ДАЙНЫ ТООДОГГҮЙ МУУХАЙ ХҮҮХДҮҮД ИХ БАЙНА. ЭЦЭГ, ЭХ НЬ ЗАГНАЖ ЗЭМЛЭХГҮЙ БОЛ ХҮН БИШ БОЛНО Ш ДЭЭ. ТӨРҮҮЛСЭН ХҮҮХЭДДЭЭ ҮГ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ЮУ? 3 ЖААХАН БАНДИ ХӨЛ МУУТАЙ 70 ГАРУЙ НАСНЫ ӨВГӨНИЙГ ЗОДООД АВТОБУСНААС ЧИРЭЭД БУУЖ БАЙСАН ШҮҮ!!!! ХҮҮХЭД ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ ГЭЖ ОГТ ХУДЛАА. ШУУД ХҮН ГҮТГЭДЭГ ЮМ БИЛЭЭ!

Avatar

Zuvuuuu 2020-10-21 202.126.90.127

Shireen deer ajilladag bol hed bsan ch ur dun garahgui gudamjind horoolold ailin hashaand ajillah heregtei, hyana, ajigla, tanda, ailin ger chagna twgehgui huihed huchirhiilel zogsohgui bna

Avatar

МЭЛС 2020-10-21 202.131.245.6

Хүүхдийн байцаагч нэмж авна гэж байх чинь халамж хавтгайрлаа ч гэх шиг, байгаа хүүхдийн байцаагч нар нь хүрэхгүй байгаа биз дээ.Юм болгонд хар талаас нь битгий харж бай люди

Avatar

Зочин 2020-10-21 64.119.24.189

Халамж хавтгайрлаа

Avatar

ИРГЭН 2020-10-21 202.21.127.168

Наад төрийн алба чинь резинен биш байлтай. Дээр нь Монгол цагдаагийн улс боллоо. Бороохой барьсан цагдаа, нам дагасан цүнх баригч нар хүүхдийн хүчирхийллийг шийддэг юм биш

Avatar

Зочин 2020-10-21 124.158.65.234

Тереес тэжээгддэг авилагч нарын тоо л нэмэгдэж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж