Улаанбаатарт 0-2 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 0-2 градус дулаан байна

Улаанбаатарт 0-2 градус дулаан байна

Нийслэлд шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч, Яармаг-Сонгино орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ДОХИО! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсч, говь талын нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 градус,  Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22-НООС 26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи аравдугаар сарын 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж