Бидний сонирхол загварлагаас тухлаг руу шилжиж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.21-нд нийтлэгдсэн

FASHION

Бидний сонирхол загварлагаас тухлаг руу шилжиж байна

Бидний сонирхол загварлагаас тухлаг руу шилжиж байна

Эмэгтэйчүүд юу хүсч байна вэ? Энэ бол загвар зохион бүтээгчдийн мөнхийн асуулт бөгөөд дараагийн улирлын өнгийг тодорхойлох гол зэвсэг билээ.

Тэгвэл цар тахлын энэ үед эмэгтэйчүүд юу хүсч байна вэ? Харин энэ бол магадгүй өмнөхөөс ч илүү чухал асуулт юм. Учир нь цар тахал бид бүхний хэрэгцээ, сонирхлыг асар ихээр өөрчилж байгаа билээ. Зарим орнууд цар тахлын дараагийн үедээ орж байгаагаас дүгнэвэл энэ асуулт нэг хэсэгтээ хэвээрээ байх бололтой.

Одоо бид юу хүсч байна вэ? Загварын сэтгүүлч Чиома Ннади Vogue сэтгүүлд “Бид таалагдсан хувцсаа өмсөхийн жаргалаасаа хэзээ ч ичиж болохгүй. Өнөөдрийн хувьд бидэнд хэн ч саад болохгүй тул өөртөө ямар хувцас таалагддагийг эргэцүүлэн бодох, олох, өмсөх хамгийн таатай үе. Өмнө хэлсэнчлэн таалагдсан хувцсаа өмсөхийн жаргалыг мэдэрснээр бид өөрсдийн эрч хүчийг сэргээж, өөрөөрөө байж чаддаг. Өдгөө бид загварлаг хувцаснаас тухлаг хувцас руу шилжиж эхэлсэн байна” хэмээн ярилцлага өгчээ.

Мэдээж хэрэг хүн болгоны сонирхол, таалалд нийцэх хувцас өөр өөр байдаг. тиймдээ ч Chanel, Dior, Fendi тэргүүтэй олон бренд үргэлж цаг үеэ мэдрэхийг хичээн завгүй ажиллацгааж байна. түүнээс гадна сүүлийн үед загварын ертөнцөд маш олон эмэгтэй загвар зохион бүтээгчид шинээр төрж буй. Иймд шинээр гарч ирж буй нэг асуулт бол тэд загвар зохион бүтээгч байх, хувцас хийх гэдгийг хэрхэн ойлгож байгаа вэ? Учир нь өнөөдөр дэлхий гоё ганган хувцаснаас илүү байгальд ээлтэй, хариуцлагатай материалуудын эрэлд гарч, том өөрчлөлт, загварын хувьсгалыг эхлүүлж буй билээ.

Түүнээс гадна одоо үед бүтээлч байдал мөн маш чухал зүйл болоод байна. жишээлбэл, Нигерийн загвар зохион бүтээгч Кеннет Изе нутгийнхаа устаж үгүй болж буй гар урлалыг эргэн сэргээж, хийморь, эрч хүч мэдрүүлсэн Кристофер Жон Рожерсын загварууд олны талархлыг хүлээж, Версажийн шинэ дур булаам, тачаангуйг тодорхойлох өнгө хүмүүсийн хүслийг татах болжээ.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж