ТЕГ, СЕХ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулна | News.MN

ТЕГ, СЕХ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулна

ТЕГ, СЕХ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулна

ТЕГ, СЕХ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулна

Аравдугаар сарын 15-нд болсон орон нутгийн сонгуулийн үр дүн болон зургадугаар сарын 24-нд болсон УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын дүнг гуравдагч этгээд хакердаж, 30 гаруй нэр дэвшигчид нөлөөлсөн талаар ШИНЭ намаас өнөөдөр/2020.10.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


ШИНЭ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал:

Орон нутгийн сонгууль эрх баригч намын мөнгө тараалт хууль зөрчсөн, булхай луйвар ихтэй нөхцөлд болж өнгөрлөө.

Энэ сонгуульд Ардчилсан нам, МАХН, ШИНЭ намууд ардчиллын төлөөх нэгдэл блок байгуулж,  оролцсон. Блокын хэмжээнд ШИНЭ нам 100 орчим хүн нэр дэвшүүлэхэд Хан-Уул, Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт ялалт байгуулсан. Дундговь аймгийн Луус, Хулд сум, Дорноговь аймгийн Улаханбадрах, Хатанбулаг сум, Дархан-Уул аймгийн төв, Архангай аймгийн төвийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ШИНЭ нам суудалтай болсон. Ойролцоогоор ШИНЭ намын 20 орчим нэр дэвшигч ялалт байгуулсан.

Нийслэлийн хэмжээнд Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар 16 хувийн санал авч байсан бол ардчиллын төлөө нэгдэл байгуулсны дүнд 36 хувийн санал авснаар найман суудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд авч, нэг дүүрэгт ялалт байгуулсан. Ялалт байгуулж чадаагүй ч иргэдийн дэмжлэг авсан, нэр дэвшигчиддээ амжилт хүсье

ШИНЭ намын дарга Ж.Батзандан:

УИХ-ын сонгууль дөрвөн сарын өмнө болж өнгөрсөн. Сонгуулийн санал хураалтын дүнг телевизийн дэлгэцэн дээр харуулахад ШИНЭ намын нэр дэвшигчийн санал хасах үйлдлээр доошоо хасагдаж тооцогдсоныг та бүхэн харсан. УИХ-ын гишүүн Н.Учралын санал 10 мянгаар буюу 52 мянгаас 62 мянга болж нэмэгдэж тоологдсоныг та бүхэн харсан. Төв аймагт нэр дэвшсэн Б.Доржпүрэвийн санал 3000-аар хасагдаж, Дундговьд нэр дэвшсэн н.Ганбатын санал 1500-гаар хасагдаж тоологдсон. Дархан-Уул аймагт нэр дэвшигч Т.Ганболдын саналд таслал орж ирээд 50 хувиар хасагдаж, тоологдсон. Энэний учрыг олох зорилгоор ШИНЭ нам болон бусад намууд Канадын санал тоолох хар машин үйлдвэрлэгч компани болон мэдээллийн технологийн салбарын экспертүүдэд хандсан юм.

Канадаас худалдаж авсан машинд санал хасах үйлдэл байгаа юу, таслал байгаа юу?. Санал тооллогын орой мауз гарч ирээд бүх үйлдлийг өөрчилдөг үйлдэл байгаа юу, гэж хандсан. Хариу захидал ирсэн.

Канадын санал тоолох машин үйлдвэрлэгч компани Торонтод үйл ажиллагаа явуулдаг. Тодорхой гурван зүйл хэлсэн. Санал хураалтын орой дэлгэцэн дээр үзүүлсэн өгөгдлийг шалгаж үзсэн, гуравдагч этгээдийн вэб үйлчилгээний программыг ашиглан, эксель программ дээрх өгөгдлийг цуглуулж, дэлгэцэн дээр харуулсан байна. Гуравдагч этгээд хар машины программ хангамж  руу хөндлөнгөөс нэвтэрч орсон байна гэж дүгнэлтээ ирүүлж. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 24-нд болсон УИХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүнг гуравдагч этгээд хакердсан байна гэдэг дүгнэлтийг санал тоолох хар машин үйлдвэрлэгч компани ирүүллээ.

Хоёр дахь анхаарал татаж байгаа дүгнэлт нь, хакердсан вэб үйлчилгээний программ ойролцоогоор 30 минут орчим ажилласан байна, тодорхой тооны нэр дэвшигчдийн саналын тоог алдаатай харуулсан байна, зассан байна гэдэг дүгнэлт ирүүллээ.  Гуравдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо программд алдаа гарсныг мэдэж байсан төдийгүй засах гэж оролдсон байна гэсэн тодорхой мэдээлэл ирүүллээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар Монголын ард түмний өгсөн саналыг луйвардсан, хар машиныг хакердах замаар сонгуулийн дүнг хакердсан болох нь ойлгомжтой боллоо.

Хар машины үйл ажиллагаанд программ хангамжинд хяналт тавих чиг үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Олон улсын байгууллага, олон улсын шүүхэд Сонгуулийн ерөнхий хороог өгөхөөс аргагүй байдалд хүрч байна.

Программ хангамж нь өөрөө ул мөрөө үлдээдэг зүйл. Хар машин үйлдвэрлэсэн компанийн дүгнэлт ирсэн. Ойролцоогоор 30 гаруй нэр дэвшигчийн саналыг хакердсан байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-10-20 43.242.243.25

Ene nuhur ingeed l gudamjind garaad irdeg. Odoo ch barag dagaj guih hun tiim ih bish degee.

Avatar

Зочин 2020-10-20 202.70.34.70

havar namryn sindrom n duusaagui yumuu, uvliin ehen sar boloh n

Avatar

Зочин 2020-10-20 150.129.141.4

УИХ-ын сонгууль 2020 дэндүү булхай луйвартай болж өнгөрсөн бөгөөд түүнийг нь төрийн тусгай албаныхан дэмжиж ажиллсан. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг юм. Харин үүнийг гадны байгууллага нотлосон бна. Тэгж яривал хар машины хакергүй сонгууль байгаагүй болж таарлаа. Монголын эмгэнэлт дүр төрх юм.

Avatar

Зочин 2020-10-20 83.20.231.208

Ene mash tom asuudal bolloo……tegehdee zaaval uneniig olz shudraga songuul yavuulah shaardlagatai bolson songuuliig huchinguid toocoz ikh huralyg taraa

Avatar

Зочин 2020-10-20 192.82.77.194

Учрыг нь олж хужрыг нь тунгаах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-20 202.21.108.160

Нэг нам ноёрхоод дууслаа шүү

Avatar

ИРГЭН 2020-10-20 202.179.15.3

СОНГУУЛЬ ЛУУВИРДСАН НЬ ҮНЭН МАНЫХАН ҮҮНДЭЭ ДЭНДҮҮ ГАРШААД БАРИГДЧИХЛАА ДАА ..ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН. ҮЙЛДВЭРЛСЭН ГАЗАРЛУУ НЬ ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ХҮСЭЛТ ГАРГАВАЛ УЧИР ЯВДАЛЫГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨХ НЬ ДАМЖИГГҮЙ ЭЭ.. ХҮН Л БҮТЭЭСЭН ЮМ ЧИНЬ ГАРГАЛГААН БАЙЖ Л ТААРАА..БАРУУНЫХАН АЙХТВАР ШҮҮ ДЭЭ БИД БИШ..АРД ТҮМЭН МААНЬ МЭДЛЭГҮЙ УХВАР МӨЧИД БАЙГААГААС БОЛЖ БОХИР УЛС ТӨРЧИД БИЙ БОЛЖ БАЙНА..БИДНИЙ Л БУРУУ..МАНЫ ЛУУВИР ДЭНДҮҮ БАЙСАН ШҮҮ ….ХАХА

Avatar

Зочин 2020-10-20 59.153.112.131

Санал тоолох машиныг хакeрдаж таны өгсөн саналыг чинь луйвардчихсан байна гэдгийг чинь машиныг бүтээсэн компани хаа холын Канадаас хэлээд байхад үгүйсгээд байгаа монголчууд хулхидуулаад л саналаа өгсөн нэр зүүгээд л яваад байхаас өөр гарц байхгүй юм байна.

Avatar

123 2020-10-20 202.126.92.227

аливаа мэдээлэл бодитой баймаар. үйлдвэрлэгч компани нь батлагаа гаргасан өөрийнхөө нийлүүлсэн төхөөрөмжид алдаа гардгийг хүлээн зөвшөөрөөд, манай сонгуулийн мэдээллийг шалгаад /өгөгдлүүдийг ямар замаар олж авдаг нь эргэлзээтэй/, тэгээд тэр тухайгаа Батзанданд мэдээлдэг нь юу л бол.

Avatar

Зочин 2020-10-20 202.126.90.81

Раднаасэд,Анужинг гараад ирэхээр л сонгууль шударга явагдсангүйдээ, булхай оруулах арга байгаа юм байнадөа гэж бодогдсон.

Avatar

Зочин 2020-10-20 66.181.179.242

Энэ өвчтэй нөхөо одоо больмоорр .

Avatar

Зочин 2020-10-20 122.201.21.120

Харахаас зэвүүн, харгис төрхтэй, ямар ч бусармаг зүйл хийж болзошгүй гэж санагдмаа эвгүй байдал энэ хүнээс ажиглагдаад байдаг.

Avatar

ZOCHIN 2020-10-20 119.40.98.177

За болимоор юм даа

Avatar

Зочин 2020-10-20 124.158.97.209

УИХ -ын сонгуульд Батзандан ялсан. Сонгуулийг луйвардсан нь үнэн.

Avatar

Зочин 2020-10-20 202.179.26.174

Сүхбаатар дүүрэг мундаг!!!

Avatar

Irgen 2020-10-20 70.181.124.42

Demjih heregtei.uursduu dylii godil baij shudarga yneniig tuluu helsen bygded bitgii muu yg ehleechee.temcel ynen altaag helj baij uls oron maani hugjinu

Avatar

Irgen 2020-10-20 70.181.124.42

Luv shyy.shudarga esnii temcelgyi bol uls oron muhnu.shudarga temceld negdeh heregtei.

Avatar

Зочин 2020-10-20 103.212.118.199

Шинэ нам ХҮН намын л гэхэд хаана нь ч хүрэхгүй байна шүү дээ. ХҮН нам АН, МАХН, Шинэ нам шиг олон долоон юм гоншигноод байна уу тэгээд. Сайн боддоо ДУРАКУУДАА

Avatar

Зочин 2020-10-20 103.212.118.199

Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг яаж хакердах юм бэ? Хэсгийн хороо болгон дахин давтагдашгүй иргэдийн бүртгэлтэй шүү дээ. Хэн гэдэг нууц ноётон мэргэн түргэн нэг өрөөнд суучихаад интернетэд холбогдох боломжгүй машин болгоныг болон 2 сая хүний саналыг хакердаад өөрийн намын нэр дээр ялалт байгуулахаар зохион байгуулдаг байнаа. Хяналтын гар тооллогын дүн тэгэхлээр яах болж байнаа. Компьютер, дижиталын талаар анхан шатны ойлголтгүй дурак л ингэж донгосдог

Avatar

Зочин 2020-10-20 203.91.112.146

Гаргаж байгаа тоо баримтыг чинь харахад энэ ажиллагаанд гар бие оролцсон МАН уяны нохой байнадаа өөрөө энэ талаар ойлголттой юу хар машин хэд байх хамаагүй МАН гэдэг нэг субьетэд илүү боломж олгохоор прогаммыг өөрчилсөн байна л гэсэн байна

Avatar

Зочин 2020-10-20 103.212.118.199

Яаж ч хүчээ шавхаад ялж чадахгүй гэдгээ мэдддэгүй нь дэндүү харамсалтай. Яагаад улс төрийн намууд, хувь хүн хүртэл буруугаа дандаа бусдаас хайх юм. Өөрсөддөө, үйл ажиллагаандаа дүгнэлт өгнө гэж ерөөс байхгүй юм. Шинэ нам яаж ч бодсон дор хяаж олон нийтийн нам болж чадаагүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-20 103.212.118.199

Шинэ нам гэж ямар нам байдгийг сайн мэдэхгүй юм байна.

Avatar

Зочин 2020-10-20 150.129.143.95

За даа хэлсэн үг чинь интертайнмент биш биз дээ? Тагнуулын байгууллага мэдэхгүй байна юу байхав дээ. Шоу чинь хэтрээд байна шүү. Эр хүн шиг бай ялагдал бол ялалтын эхлэл гэж бодоод өөртөө л дүгнэлт хий! Бусдад буруугаа бүү тох.

Avatar

Зочин 2020-10-20 192.82.70.141

Ih teneg hun bna lee Zandan. Gai bolohno bagadaad bgaa boltoi. Mergejiliin taizan deer ochih boljee

Avatar

Зочин 2020-10-20 64.119.25.153

Батзандан болио,яаж ч орилоод ард түмний саналыг чи өөрчлөхгүй

Avatar

Цэцэг 2020-10-20 192.82.77.219

Анужин , Учирал, Сумьяабазар Жаргалмаа, Нямбаатар нарын нэр дэвшсэн тойрог илт маш хурдан хакер орж байгаа нь мэдэгдэж байсан .ашгүй дээ дарагдаад өнгөрнө гэж андуурч байсан хар хулгайчид баригдах нь тодорхой юм аа 2016 оны их хуралын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиууд миний мэдэхийн луйварын сонгуул болсон нь үнэн юм Канадууд энэ удаа үнэнийг хэлжээ бодуул хожим нь ялнд унахаас айсан юм байлгүй ээ

Avatar

Иргэн 2020-10-20 202.9.46.8

За больдоо Батзандаан чиний үе өнгөрсөн чамайг дагаж далдагнадаг хүмүүс чинь чамайг таниад одоо больсон шүү…

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-20 202.9.46.99

Сонгуульд их мөнгө цацсан нам ялдаг нь монголын хууль шүү дээ. МАН-ны сурталчилгааны материал ямар их мөнгөөр хийгдсэн нь харагдаж байгаа биз дээ. Дээр нь ухуулагч нарт өгч байгаа цалин өндөр, тараасан мөнгө ч их байхад та нар яаж ялах вэ дээ. Яаж ч заргалдаад баячуудын намыг ялахгүй л дээ

Avatar

Zochin 2020-10-20 103.26.194.200

Iim notstoi medee helj bhad eserguutsej bdag n sonin, yaltchgui hulsnii bicheechid bga n todorhoi bna.

Avatar

Зочин 2020-10-20 185.220.101.144

Битгий хуцаад бай чи ялаагүй болхоор шударга бус болдог чи ялахаар шударга болдог гэж юу хуцаад байгаа юм зайлж үз.

Avatar

Amar 2020-10-20 124.158.68.120

УИХ-ын сонгуулийг санамсаргүй аргаар сугалж 50%-ийг гараар тоолоход ганц ч саналын зөрөө гараагүй шүү дээ.Орон нутгийн сонгуулиар ч ингэж баталгаажуулсан.Тэгэхээр та нар зүгээр л албн тушаалын хэнээтэнгүүд байгаа биз дээ.Айн.

Avatar

Зочин 2020-10-20 66.181.191.116

Гэрээсээ торон дотор ил задгай чихээд ирсэн саналын хуудсуудыг дахин тоолсон. Ямар ч дугаар тэмдэг бхгуй, лацдаагуй. Сонгогчдын беглесен саналын хуудаснууд мен гэдгийг юугаар ч батлахын аргагуй

Avatar

Amar 2020-10-20 124.158.68.120

Албан тушаалын хэнээтэнгүүд минь ээ.УИХ-ын сонгуульд тойргуудыг санамсаргүй аргаар сугалж 50%-ийг гараар тоолж баталгаажуулахад ганц ч саналын зөрөө гараагүй шүү дээ.

Avatar

ИРГЭН 2020-10-20 43.228.131.24

БОЛЬЖ ҮЗ

Avatar

Зочин 2020-10-20 202.126.89.157

Батзандан УИХ-ын гишүүнээр сонгондоогүй юм чинь мэдээж луйвар орсон

Avatar

Зочин 2020-10-20 46.242.9.179

Батзандан хол очиж үлгэрээ зохио, нөхцөл байдлын үр дүнгээ харж байгаа биздээ

Avatar

Зочин 2020-10-20 202.179.24.105

Энэ солиот огцорчоогүй билүү, шар хадандаа очиж солиор. Монголын төр чамаар дутаагүй

Avatar

zochin 2020-10-20 64.119.17.81

ENE MAL YU GEED DEMIIREED BAYNAA

Avatar

Зочин 2020-10-20 103.9.89.99

Батзанданг дахиж төрд бүү ойртуул.

Avatar

Зочин 2020-10-20 202.21.108.230

Өнгөрсөн УИХ ын сонгууль Төрийн эрхийг хууль бусаар булаан авсан гэмт хэрэг болсон гэдгийг ард иргэд бүгд бие дээрээ мэдэрсэн. Тиймээс саяны ОН ийн сонгуульд иргэд оролцсонгүй.

Avatar

Зочин 2020-10-20 203.91.115.52

Батзандан чи одоо болно оо. Чиний худлаа ярьдаг, өдөөн турхирдаг, хулхи занг чинь олон түмэн мэддэг болсоон.

Avatar

зочин 13 2020-10-20 202.9.46.67

улс орон иргэд нийгмийг галзуу солиотой мэдэгдэл худал хуурмаг мэдээллээр байнаг хямрааж байдаг галзуу эрүүл нь үл мэдэгдэх батзандан гэдэг нөхрийг одоо шалгаж зохих хариуцлага хүлээлгэх цаг нь болсоонямдорж нь байхгүй хамгаалахгүй болсон байхад яагаад дуугай гөлийгөөд байдаг төр вэ

Avatar

Зочин 2020-10-20 139.5.218.183

ЗАНДАН ОДОО БОЛНО. ЭРЭЭНД ОЧИЖ НААДХАА ЯРЬ

Avatar

Яг шалгаж харагдаач 2020-10-20 103.57.93.102

Монголын төрийн байгууллагууд ялзарсан. АН МАН солигдоод гагцхүү ялзралын үнэр нь өөрчлөгдөнө.
Өөр юу ч өөрчлөгдөхгүй. Төрийн ялзарал улам гүнзгийрсээр

Avatar

Zochin 2020-10-20 103.26.194.200

Tegj l taarna, arai l yarshiitel garaa urgudug komunist namiin hural shig bsan

Avatar

Алтанцэцэг 2020-10-20 122.201.19.99

Энэ п***а шар хадандаа очтж хэвт

Avatar

Зочин 2020-10-20 103.26.195.209

Батзандангийн асаасан гэрлийг бүү унтраа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж