Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Барилгын политехник коллежид болсон Залуучуудын хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр хангах, гарааны дэмжлэг үзүүлэх ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм.

Хөдөлмөрийн яамнаас энэ онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дүүргийнхээ залуусыг хамруулах тал дээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс онцгой анхаарч ажиллажээ. Тэд Барилгын политехник коллежийн төгсөх ангийн сурагчдыг, энэ хөтөлбөрт бүлэг болгон сургалтад хамруулж, эзэмшсэн мэргэжлээрээ бизнес эрхлэхэд нь гарааны дэмжлэг үзүүлж бүлэг тус бүрт 10 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгснөө гардуулсан юм. Сурагчид сурч буй мэргэжлээрээ мужаан, засал чимэглэл, өрлөг угсралт, гагнуур, цахилгаан гэсэн бүлэгт хуваагдаж, сургалтад хамрагдсанаар бие даан бизнес эрхлэх бүхий л талын мэдээллийг авч чадсан гэнэ. Ур чадвартай, мэдлэг мэдээлэлтэй болсон залууст ажиллахад нь зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр гарааны дэмжлэг үзүүлснээр төгсөгчдийг ажлын байраар хангах ажилд том дэмжлэг болж буйг Барилгын политехник коллежийн багш нар онцолж байсан.


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 12.1, 16.1 заалтыг үндэслэн залуучууд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийг байнгын ажлын байртай болох, бизнесийн эхлэл, санаачилгаа хэрэгжүүлэхэд нь дэмжих, оюутнуудад хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр хийж, орлого олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хөтөлбөрт 35 хүртэлх насны залуучууд, оюутан, төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг тухайн онд төгсөгчдийг хамруулахаар заасан. Хөтөлбөрийг залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах, залуучууд, оюутныг нийтийг хамарсан ажилд зохион байгуулалттайгаар хамруулах гэсэн хэлбэрээр хэрэгжүүлж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: http://www.zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-23 202.179.18.61

bitgii ***** batuul chin havchij bn

Зочин 2016-02-23 162.243.207.24

Баярсайхан гишүүнд ажлын амжилт хусэе..

Irgen 2016-02-23 185.72.246.37

Hudulmuriin said Bayarsaikhan tanid ajiliin amjilt husey Zaluuchuudruugaa chigelsen bodlog hiij baiga tani ih taalagadj baina. kuzov zasvar Tumur zam ntr ahuulaad Ulam ihiih hiij buteegeree

gantumur 2016-02-23 103.56.218.195

Mundag hunshdee hudlaa helber gargaj poplizm hiideguie hiihee hiigeel buteej haragddag. Busad shig sinsaatstai hun bishishdee. Buuri suurtai haragddag. Tanii ajild unduruus undur amjilt husey.

Baasanjav 2016-02-23 177.67.82.190

Bayarsaikhan saidzaluuchuuda harj demjij baigaa tani bayarlaj bn Ta bidnii hiih yostoi gol zuil maani ireede bolson zaluuchuuddaa tuslaj demjij baih shivdee. Hudulmuriin yamni said mani zaluuchuda uramshuulj demjij baiga tani ih talarhaj bna. Odoo ushuu olon zaluuchuud taniig demjij harj baiga shuu amjilt husey

Irgen 2016-02-23 184.95.52.215

Sain hun shig sanagdsan Jijig tom geltgui buhii ajiliig hij baiga sangddag hudlaa poplist yrisan garuudaas Uildeleeree hiij l baiga bizdee. Ushuu Huchirheg bolod ushuu tom zuiluud hiigeree Bayarsaikhan gishuunee

Зочин 2016-02-23 104.131.66.8

Жижиг Элбэгээ

Зочин 2016-02-23 106.68.177.138

САЛААВЧААС ӨӨР ЮМ МЭДДЭГ ЮМ ҮҮ

Зочин 2016-02-23 202.9.41.244

Үе үеийн сайдууд ингэж л ярьдаг. Санжмятав гэдэг нөхөр саяхан бас л ингэж хуцаад байсан. гэтэл ажилгүйдэл улам ихсээд

Зочин 2016-02-23 202.9.41.236

ХҮРЭЛСҮХ ЭНЭ ТУУГ СҮХДЭЖ ГҮЙЦЭЭГЭЭД ШОРОНД ЯВСАН БОЛ МОНГОЛ 2 Ч ГЭСЭН ДҮР ЭСГЭСЭН ХУДЛАА ГАРААС САЛАХ БААЖ ДЭЭ.. ЧАПАХГҮЙ Л ДЭЭ МУУ ХҮН ХОГНУУД

Зочин 2016-02-23 150.129.142.152

МУУ ГОМОО

Зочин 2016-02-23 59.153.113.82

Hiij sedej yavaa ajil tan aguu bnaa! Uneheer Mongold heregtei bnaa! Tand ajliin ondor amjilt husye!

Сонгогч Чингэлтэй 2016-02-23 202.9.40.57

Худалч баярсайхан хүн муутай Дахиж сонгохгүй чамайг

Зочин 2016-02-23 202.21.106.133

баярсайхан ч бас л яндан босс байсандаа

иргнэ 2016-02-23 103.26.193.212

зурагтаар 2 нүх л харагдаггийм шд. Солонгос яваад янзлуулчихгүй дээ