“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

Алдарт OKTOBERFEST буюу Германчуудын нэрлэдэгээр Wiesn (вийзн) баярыг 1810 оноос Германы Bavaria мужийн Munich (мюник) хотод тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Манай улсын хувьд Gem Oktoberfest пивоны баярыг “Жем Интернэшнл” ХХК, Misheel Walking Street-тэй хамтран 3 долоо хоногийн турш амжилттай зохион байгуулж байна.  Ингээд тус пивоны баярыг зорих 6 шалтгааныг танилцуулж байна..

  1. Цоо шинэхэн 6 төрлийн шар айраг

Энэ жилийн “Gem Oktoberfest” фестиваль нь Gem Draft шар айрагны үйлдвэрийн цоо шинэхэн бүтээгдэхүүн болох Blonde Ale, Pale Ale, Pilsner, Dark, Original, Smoked нэрийн зургаан төрлийн давтагдашгүй амт, үнэр өнгө бүхий шар айргийг хэрэглэгчдэдээ санал болгож буйгаараа онцлогтой.

  1. Шар айрагтай төгс зохицох хоол

Энэ баярын гол татах зүйл нь шар айраг хэдий ч шар айрагтай зохицох хоолнууд бас чухал байдаг тул тусгай #SET #МENU-г хэрэглэгчдэдээ зориулж гаргажээ. Шар айрагтай төгс зохицох төрөл бүрийн зайдас, гахайн тагалцаг гэх мэт олон төрлийн хоолнуудыг санал болгож байна.

  1. Oktoberfest-ийн өнгө төрх

Өнгө алагласан туг, урт жагсаал, үлээвэр найрал хөгжим, дуу хуур, гол горхи мэт урсах шар айраг, хиам, зайдас зэрэг бол алдарт Oktoberfest-ийн өнгө төрх. Энэхүү Бавари маягийн орчинд тав тухтай үйлчлүүлэхийг хүсвэл зөвхөн “Gem Oktoberfest” баярыг зориорой.

  1. Амьд хөгжмийн тоглолт

Нүд баясгам сэтгэл гижигдэм хамтлаг, дуучдын уран бүтээл, сонирхолтой үзүүлбэрийг Misheel Walking Street-ийн тайзнаас үзэх боломжтой. “Gem Oktoberfest” баяр хэрэглэгчиддээ үргэлж шинэлэг бэлэг барьдаг учраас заавал очих бас нэгэн шалтгаан болдог байна.

  1. Хөгжөөнт тэмцээнүүд

Найз нөхөд, хамт олноороо халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, “Шар айргийг хамгийн хурдан уугч”,“Beer Battle” champion, “Шар айрагны аяга хамгийн өндөрт өрөгч” ,“Шар айрагны аяга хамгийн удаан өргөгч”, “Шар айрганд хуруудъя” зэрэг хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүдэд оролцон ялагч болж шагналын эзэн болох боломжтой.

  1. Шар айрагны баярын сүүлийн 7 хоног

Шар айрагны соёлыг түгээх зорилготой “Gem Oktoberfest-2020” баяр 10-р сарын 21,22,23,24-ний өдрүүдэд зохион байгуулагдаад дуусах гэж байгаа тул Misheel Walking Street-д заавал амжиж очоорой.

Шар айрагны соёлыг түгээгч – “Жем Интернэшнл” ХХК

Gem Draft-Creative Craft Beer

Амтыг мэдэр…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж