5,977,957 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

5,977,957 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 672,866,579 төгрөгийн үнийн дүн бүхий 5,977,957 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +15.00%) болон "Багануур" ХК (BAN +11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -11.16%) болон "УБ-БҮК" ХК (BUK -6.98%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,000,070 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP 20 индекс 0.22 хувиар буурч, 17445.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,589,452,650,322.54 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж