SOS: Томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

SOS: Томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрчээ

Бага насны хүүхдүүд томуугаар өвчлөх нь их байгаа тул дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэтрээд байгаа гэнэ. Эрүүл мэнд спортын яамнаас өгсөн мэдээгээр томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрч, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал 60 хувь хэтрээд байгаа аж.

Томуугийн өвчлөл их байгаа тулд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу оройн 20.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Томуугийн дэгдэлт буурахгүй бол төрийн эмнэлгүүдийн ачааллаас хувийн эмнэлгүүдэд шилжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа юм байна. Эмнэлэгт хэвтсэн өвчтөний 57.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн  бага насны хүүхэд гэнэ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж