Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээдэг Бүх оддын тоглолтын тов гарчээ. Энэ талаар маргааш буюу энэ сарын 24-ний өдрийн 11.30 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд "БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ-2016" хэвлэлийн хурлыг хийхээр болсон байна. Хуралд "Бүх Оддын тоглолт"-н гарааны тоглогчид болон дасгалжуулагчид, слэм данк, ур чадвар болон 3 онооны шидэлтэнд оролцох тамирчид оролцоно.
Лигийн найман багийн шилдэг тоглогчдоос бүрдсэн "Бүх оддын тоглолт" УБ Хандгайт дахь "Олимп" цогцолбор болон Орхон аймагт болох аж. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймагт "Хангарьд" спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн болно. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө.
"Бүх оддын тоглолт-2016"
02.26 – "Залуучуудын шигшээ баг" – "Легионеруудын баг" (Орхон аймаг "Хангарьд" спортын ордон)
02.27 – 12.00 – Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)
02.28 – 12.00 – Монгол Улсын үндэсний шигшээ баг – АНУ Легионеруудын баг (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)
Ч.БОЛОР