Трамп хаалттай хуралдааны үеэр уйдахдаа шейк захиалан уужээ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Трамп хаалттай хуралдааны үеэр уйдахдаа шейк захиалан уужээ

Трамп хаалттай хуралдааны үеэр уйдахдаа шейк захиалан уужээ

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа анхны хаалттай хуралдаануудынхаа нэг дээр уйдсан тул сүүтэй шейк захиалж уужээ.

Тэрбээр тагнуулын албаныханд хандан “Та нар шейк уумаар байна уу. Эндхийн шейк гоё шүү” хэмээн асуугаад зөөгч дуудсан байна. Маш чухал, хаалттай, Афганистаны асуудлын талаар ярилцсан тус хурал Трампын Нью Жерси дэх гольфын клубт Ерөнхийлөгч болоод хэдхэн сар болж байхад зохион байгуулагджээ. Эл явдлын талаар улс төрийн мэдээллийн Politico агентлаг олж нийтлэн, Цагаан ордонд асуулт тавьсан ч хариулт өгөөгүй аж.

Түүнээс хойш Трампыг тагнуулын албаны хуралд сонирхолгүй ханддаг, өдөр тутмын тагнуулын мэдээллийг огт уншдаггүй зэргийг олон эх сурвалж анзаарчээ. Жишээ нь тэрбээр сүүлийн үед олны анхаарлыг татаж буй ОХУ-ын Засгийн газар АНУ-ын цэргүүдийг хороосон талибанчуудад шагнал өгч байгаа талаар мэдээлэлд анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ аваагүй юм.

Трампын ийнхүү тагнуулын мэдээлэлд сонирхолгүй ханддаг нь цар тахал АНУ-д хэт их хүчтэй нөлөөлж буйн нэг гол шалтгаан хэмээн үзэх ажиглагчид ч бий гэнэ. Учир нь тагнуулын албаныхан энэ оны эхээр Трампад цар тахлын аюулын талаар хэд хэдэн удаа сануулсан ч анхаарал хандуулаагүйн дээр ард түмэндээ коронавирусийн талаар ташаа мэдээлэл тараасан аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж