Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ | News.MN

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ

Менежмэнтийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Interbrand” компани 2020 оны дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн жагсаалтыг гаргажээ. Тус компани нь 2000 оноос эхлэн уг жагсаалтыг гаргаж байгаа ба компаниудыг үнэлэхдээ санхүүгийн үзүүлэлт, худалдан авалтад брэндийн үзүүлэх нөлөө, өрсөлдөх чадвар зэрэг хүчин зүйлийг нь харгалзан үздэг байна.

Энэ оны жагсаалтыг 323 тэрбум ам.долларын үнэлгээгээр АНУ-ын технологийн “Apple” компани тэргүүлсэн бол мөн тус улсын цахим худалдааны “Amazon” компани /200 тэрбум ам.доллар/ хоёрдугаар байранд оржээ. Харин гуравдугаарт “Microsoft” /166 тэрбум ам.доллар/, дөрөвдүгээрт “Google” компани /165 тэрбум ам.доллар/ оржээ. Ийнхүү жагсаалтын эхний дөрвөн байрыг АНУ-ын компаниуд эзэлсэн бол Өмнөд Солонгосын “Samsung” корпораци /62 тэрбум ам.доллар/ жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Ингэснээр Өмнөд Солонгосын компани анх удаа эхний тавд багтаж байгаа юм.

Дэлхийн шилдэг 100 брэндийн жагсаалтыг бүрэн эхээр нь эндээс харна уу.

Эх сурвалж: brandequity.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

q 2020-10-20 66.181.161.117

apple 2 ih nayd hurcheed bnshde zah zeeliin vnelgee ni

Avatar

Зочин 2020-10-20 66.181.177.245

Монголын топ 100 компаниудаас алга уу, нээрээ манайд чинь брэнд, үйлдвэр гэж юм байхгүйшт

Avatar

Зочин 2020-10-20 202.55.191.130

манайд чанаргүй үнэтэй бэрээнд хог үйлдвэрлэдэг. тэгээд импортыг хааж өөрсдийн үнэтэй хогийг авахыг лоббидох гэдэг. сайжруулж өрсөлдөх биш, хааж, хориглож коммунист сэтгэлгээгээр сэтгэсэн бэрээндүүд л байна даа. чадалтай хүссэн хүсээгүй худалдан авагчидаа олоод л авна.

Avatar

Зочин 2020-10-20 202.179.25.141

Үндэсний үйлдвэр гэх олигтой юм алга. Тэд хөгжихгүй байна. олсон хэдийгээ эздүүд нь тансаглаад дуусгадаг. Монгол хүн их нэрэлхүү, өнгөцхөн гоё харагдарыг хүсдэг, энэ маань биднийг хөгжүүлэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж