Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ

Interbrand: Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтыг гаргажээ

Менежмэнтийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Interbrand” компани 2020 оны дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн жагсаалтыг гаргажээ. Тус компани нь 2000 оноос эхлэн уг жагсаалтыг гаргаж байгаа ба компаниудыг үнэлэхдээ санхүүгийн үзүүлэлт, худалдан авалтад брэндийн үзүүлэх нөлөө, өрсөлдөх чадвар зэрэг хүчин зүйлийг нь харгалзан үздэг байна.

Энэ оны жагсаалтыг 323 тэрбум ам.долларын үнэлгээгээр АНУ-ын технологийн “Apple” компани тэргүүлсэн бол мөн тус улсын цахим худалдааны “Amazon” компани /200 тэрбум ам.доллар/ хоёрдугаар байранд оржээ. Харин гуравдугаарт “Microsoft” /166 тэрбум ам.доллар/, дөрөвдүгээрт “Google” компани /165 тэрбум ам.доллар/ оржээ. Ийнхүү жагсаалтын эхний дөрвөн байрыг АНУ-ын компаниуд эзэлсэн бол Өмнөд Солонгосын “Samsung” корпораци /62 тэрбум ам.доллар/ жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Ингэснээр Өмнөд Солонгосын компани анх удаа эхний тавд багтаж байгаа юм.

Дэлхийн шилдэг 100 брэндийн жагсаалтыг бүрэн эхээр нь эндээс харна уу.

Эх сурвалж: brandequity.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж