Эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарчээ

Эдийн засгийн бодит өсөлт 2015 оны эцсээр 2.3 хувьтай гарчээ. Ийм өсөлттэй гарна гэдгийг Азийн хөгжлийн банкнаас урьдчилан таамаглаж байсан юм. Харин эрх баригчид гурван хувийн өсөлттэй гарна гэж тооцож байв. Энэ өсөлтөд уул уурхайн салбар 13.0 хувь, хөдөө аж ахуй 10.7 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 5.7 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 2.9 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.  Харин бөөний болон жижиглэн худалдаа 3.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 21.1 хувь, барилга 1.4 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.  

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж